Нүүр » , , , , , » Бүх цаг үеийн шилдэг 10 Black Hat хакер

Бүх цаг үеийн шилдэг 10 Black Hat хакер

Written By Unknown on Sunday, August 5, 2012 | 11:53 PM


Компьютерийн хөгжлийг дагаад бүх зүйл улам төвөгтэй болсоор. Үүнийг дагаад бусдын компьютерт хууль бусаар нэвтэрч хохирол учруулах зорилготой хүмүүс олширсон. Товчхондоо тэдгээр хүмүүсийг “Black Hat Hacker” гэж нэрийддэг. Гэвч нөгөө талаас авч үзвэл эдгээр Black Hat хакерууд нь технологийн маш өндөр түвшиний мэдлэгтэй, асар ихийг сурах эрмэлзэлтэй, түүнийгээ ч хэрэгжүүлж чаддаг хүмүүс аж. Магадгүй тэдний нөр их хөдөлмөрийн хариуд энэ бүх мэдээлэл үнэгүй олдож байгаа ч юм бил үү. 


 Owen Walker

Шинэ Зеландад байрладаг “Ringleader International Hacking” сүлжээний гол төлөөлөгч. Тэрээр албан ёсны компьютерийн сургалтад нэг ч удаа сууж байгаагүй боловч түүний  бусдад учруулсан хохирлын нийт дүн 26 сая долларт хүрчээ. Тэрээр дөнгөж 18 настай байхдаа буюу 2008 онд Холбооны Мөрдөх Товчоонд баригдаж байна. Сүүлээр нь кибер гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх цагдаагийн хэлтэст томилогдсон аж.



  Chris Putnam

Тэрээр анх Facebook –г залилж хакерийн мэргэжлээ эхлүүлсэн аж. Хэд хэдэн профайл үүсгэн бусадтай найз болсноор Facebook-ийн сүлжээн дэх хүмүүсийн мэдээллийг хулгайлах боломжтойг илрүүлсэн тэрээр сүүлээр нь мэргэжлийн зэрэггүйгээр Facebook –н инженерийн албанд томилогдсон азтай хүмүүсийн нэг болж чаджээ.
 



Jeff Moss

Тэрээр “Black Hat and Def Con hacking” компанийн үүсгэн байгуулагч, удирдагч аж.   
 
 



 Johnny Chung Lee

Тэрээр хөдөлгөөнийг мэдрэх оролтын төхөөрөмжийг хөгжүүлэгч аж. Carnegie Melon University –д докторын зэрэг хамгаалсан тэрээр 2008 онд WII тоглоомын өгөгдлийн санг бал болон хэт улаан туяаны гэрлийн тусламжтайгаар хакердаж чадсан байна. Microsoft компанид ажилд орсон боловч хожим Google –д нэгджээ.
 



  Kevin Poulsen

Тэрээр АНУ-ийн хамгийн шилдэг хакерт тооцогддог. Мөнгө залилах, компьютерийн хамгаалалтын системийг эвдлэх, бусдын хувийн мэдээлэлд хууль бусаар халдсан зэрэгт буруутгагдан түүнд 51 сарын хорих ял, 56000$ -ийн торгууль оногдуулжээ. Хоригдсоныхоо дараа тэрээр гэмт хэргийн эсрэг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч сэтгүүлч болсон байна. 



Ashley Towns

Тэрээр интернетээр дамжуулан өрсөлдөгчийнхөө IPhone –ний нэр хүндийг унагах зорилгоор вирус бүтээжээ. Тэрээр вирусаа  UNIX үйлдлийн системийг ашиглан бичжээ. Түүний чадвар, IPhone –ний сонирхлыг нь харгалзан үзээд Австралийн компани ажил санал болгосон байна.  



  George Hotz

Тэрбээр IPhone –той холбоо бүхий бүтээгдэхүүнүүдийн үйлдлийн систем болон түгжээг эвдлэх тал дээр мэргэжилтэн аж. Биотехнологийн чиглэлээр сурч байсан боловч сургуулиа орхисон байна. Үүнийхээ дараагаар тэрээр хамгаалалтын зэрэглэл өндөртэй IPhone, Sony –ийн PlayStation хакерджээ. Sony корпораци түүний эсрэг шүүхэд зарга  мэдүүлсэн боловч 2 тал уулзаж зохицно уу хэмээн шийдвэр гарчээ. Тэрээр дахин Sony –ийн бүтээгдэхүүнийг хакердахгүй гэж амласан байна. Сүүлээр нь түүнд Facebook ажлын байр санал болгосон байна.



  Peter Hajas

Тэрбээр бусад компанийн үйлдлийн системийг хакердаж чадсан Mobile Notifier програм хангамжийн зохион бүтээгч юм. Тус программын сүүлийн хувилбар болох Ecstatic Eggo MobileNotifier нь 2011 оны 5 сарын 29-нд олны хүртээл болсон.



 Michael Mooney

Тэрбээр 17 настайдаа Stalk daily нэртэй твиттерийн өтийг бүтээжээ. Өөрийн твиттерийн хаягнаасаа хэдэн сая мессэжийг илгээн үймээн дэгдээж чадсан байна. Michael Mooney нь 6-р ангиасаа л хакерын гараагаа сургуулийнхаа компьютерийн системд нэвтэрч эхлүүлжээ. Үр дүнд нь сургуулиасаа хөөгдсөн байна.
 




 Robert Morris

Түүний аав нь аюулгүйн албанд компьютерийн сүлжээний хамгаалалтыг хариуцсан мэргэжилтэн аж. Тэрбээр төрөхдөө л програмчлалын чадвартай байсан бөгөөд сургуульд байхаасаа интернетээр хакерийн чадвараа хөгжүүлдэг байжээ. Тэрээр кибер гэмт хэргээр шийтгэгдсэн хамгийн анхны хүн аж. Түүнд 3 жилийн хорих ял, 400 цагийн нийгмийн ажил, 10500$ -ийн торгууль ноогдуулсан байна. Тэрээр одоо технологийн институтад профессорийн ажил хийдэг аж.




Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved