Дэлхийн хамгийн өндөр зочид буудал
Rotana –д харьяалагдах Rose Rayhaan нэртэй энэхүү зочид буудал нь Дубай хотноо байрладаг бөгөөд албан ёсоор дэлхийн хамгийн өндөр зочид буудлаар шалгарчээ. 333м өндөр, 72 давхар, 482 өрөөтэй ажээ.
Хамгийн үнэтэй пицца
Энэхүү пиццаг Лондоны Gordon Ramsey зочид буудлаас л захиалж болох ажээ. 178 долларын үнэд хүрэх уг пицца нь хоорондоо эрс ялгаатай орцуудаас бүтсэн бөгөөд хэрчим бүр нь 2500 долларын үнэтэй гэнэ.
Хамгийн олон төрлийн замын хаалт цуглуулсан амжилт
David Morgan нь хамгийн олон замын хаалт цуглуулсан хүнээр тодроод байгаа аж, Тэрээр нийтдээ 137 төрлийн замын хаалтыг цуглуулж чаджээ.
Дэлхийнг хамгийн том зочид буудал
Эрхэм та, малайзад айлчлах зуураа уран барилгын гайхамшигт бүтээлүүдийн эгнээнд нэгдэж чадсан энэхүү зочид буудалд айлчилж болох аж. Загвар дизайны хувьд чаминд тооцогдох тансаг 6118 өрөөнүүдээс бүрдсэн Genging Highlands Restaurant нь олон ялгаатай өнгөөр чимэглэсэн болоод ч тэр үү, гадаад үзэмжийн хувьд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг байна.
Хамгийн хүнд агаарын хөлөг онгоцыг чирсэн амжилт
Канадын иргэн Kevin Fast нь CC 177 Globemaster III хэмээх 188.83 тонн жинтэй агаарын хөлгийг өөрийн биеэр чирч хөдөлгөжээ.
Гар цүнхэнд хамгийн түрүүн үсрэн орсон хугацаа
Хамгийн үнэтэй зочид буудлын өрөө
Женев дахь ерөнхийлөгчийн Royal Penthouse зочид буудалд нэг шөнө байрлахад 63000 доллар төлөх гэнэ. Дээд зэргээр тоноглогдсон энэ газарт 4 унтлагын өрөө, хувийн коктейльны тейк зэрэг багтдаг аж.
Хамгийн өндөр зочид буудлын атриум.
Энэ нь дэлхийн хамгийн өндөр зочид буудал байрладаг Burg Al Arab-т байрладаг бөгөөд уг атриумын өндөр нь 180м аж.
Элсээр бүтсэн зочид буудал
Ихэнх хүмүүс амралтын газарт буй элсэнд дургүй байдаг ч дан ганц элснээс бүтсэн зочид буудал байдаг гэвэл та орж үзэх байсан болов уу, Хэрвээ та элсээр бүтсэн зочид буудал хоноглохыг хүсч байвал Их Британи дахьWeymouth далайн эргийг зориорой,
Нэг шөнө хоноглох уг зочид буудлын төлбөр 20 доллар бөгөөд дан хос гээд олон өрөөтэй аж.
Далайн түвшинээс дээш хамгийн өндөр цэгт байрладаг зочид буудал
Непалийн нэгэн тосгонд байрладаг уг зочид буудал далайн түвшинээс дээш 3962 м өндөрт байрладаг бөгөөд Эверэст гэж нэрлэдэг байна:
0 comments:
Сэтгэгдэл бичих