Нүүр » , » Өнгөрсөн 7 хоногийн ЧАДВАР СОРЬСОН ТААВАР -ын хариу гарлаа

Өнгөрсөн 7 хоногийн ЧАДВАР СОРЬСОН ТААВАР -ын хариу гарлаа

Written By Unknown on Tuesday, August 7, 2012 | 10:26 PM


Ингээд манай сайтын тааврын булан урьдын адилаар нийт 7 хоногийн туршид 5ш асуултаар таавар явуулж, хамгийн түрүүн үнэн зөв хариуг callmn@yahoo.com хаягаар ирүүлсэн 2 хэрэглэгчийг шагнаж урамшуулна. Ингээд өнгөрсөн 7 хоногт явуулсан тааврын хариу гарлаа
 

Тааврын асуулт №1:
Нэгэн эр тусгай зөвшөөрөлтэй хүмүүс байдаг клуб руу орохыг хүссэн боловч түүнд шаардагдах нууц үг байсангүй. Тэрээр хаалганы дэргэд хүлээн чагналаа. Клубын гишүүн хаалга тогшиход хаалгач "twelve" /12/ гэж хэлэв. Гишүүн өөдөөс нь "six" /6/ гэж хариулчихаад яваад орчихов гэнэ. Өөр нэг гишүүн ирээд хаалга тогшсонд хаалгач "six" /6/ гэж хэлэхэд гишүүн "three" /3/ гэж хэлээд шууд л орчихжээ. Ингээд өнөөх эр өөрийгөө хангалттай сонссон гэж бодоод хаалгыг тогштол хаалгач "ten" /10/ гэж хэлэв. Хариуд нь тэрээр "five" /5/ гэж хэлээд орж чадсангүй. Тэр хэд гэж хариулах ёстой байсан бэ? Яагаад?
"Three" /3/ гэж хариулах ёстой байсан. Учир нь тухайн клубын хаалгачын хэлсэн тооны нийт үсгийн тоо буюу "Ten" /10/ нь 3 үсэгнээс бүтсэн.

Тааврын асуулт №2
Чинийх хэрнээ ихэвчлэн бусад хүмүүс л ашигладаг чамд байдаг тэр зүйл юу вэ?
Хүний өөрийн нэр нэр

Тааврын асуулт №3
Бие биенээ огт харж байгаагүй 2 хүн Нью Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд уулзжээ.  Тэд ойролцоох кафед үдийн цай уухаар болов. Тэдний нэг нь нөгөөгийнхөө хүүгийн эцэг аж. Ийм зүйл байж болох уу? Яагаад?
Байж болно. Тэд эхнэр нөхөр байсан бөгөөд төрөхөөсөө сохор байжээ.

Тааврын асуулт №4
Хоёр цифр ашиглаад бичиж болох хамгийн их тоо хэд байх боломжтой вэ? - Хоёрхон цифр. Математикийн өөр ямар нэгэн тэмдэгт оролцохгүй. 
Есийн есөн зэрэг

Тааврын асуулт №5
Эверест оргилыг илрүүлэхээс өмнө дэлхийн хамгийн өндөр уул ямар уул байсан бэ?
Эверестийг олж нээхээс өмнө нь ч Эверэст дэлхийн хамгийн өндөр оргил хэвээрээ л байсан.

Жич: Бүх тааврын хариуг илгээсэн оролцогчтой холбоо тогтоохоор хичээж байгаа боловч одоогоор бидэнд хариу өгөөгүй байгаа бөгөөд шагналыг гардуулсан тэр даруйд мэдэгдэх болно.
 
 Ирэх 7 хоногийн таавартаа идэвхтэй оролцоорой!
Амжилт хүсье!


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved