Хэсэг хугацаанд сайтын шинэчлэл хийгдэж байсны улмаас манай шагнал урамшуулал журмын дагуу зохих хүмүүстээ хүрээгүй болно. Ингээд манай сайтын тааврын булан урьдын адилаар нийт 7 хоногийн туршид 5ш асуултаар таавар явуулж, хамгийн түрүүн үнэн зөв хариуг callmn@yahoo.com хаягаар ирүүлсэн 2 хэрэглэгчийг шагнаж урамшуулна.
Өнгөрсөн 7 хоногт явуулсан тааврын хариу
Таавар №1: Та, өглөөний цайн дээрээ юуг идэж чадахгүй вэ???
Тааврын хариу: Өдрийн цай, оройн хоол. Өдрийн хоол, оройн цай. Өдрийн цай, оройн цай, Өдрийн хоол, оройн хоол /аль нэг нь/
Тайлбар: Мэдээж бид өдрийн цайгаа өдөр л, оройн хоолоо орой л иддэг шүү дээ.
Таавар №2: Ихэнх хүмүүс хэдэн цагт шүдний эмч рүү очдог вэ???
Тааврын хариу: 2цаг 30 минут
Тайлбар: Мэдээж шүд нь өвдсөн үедээ шүдний эмч рүү очино. Англиар шүд нь өвдсөн үед гэхийг /At tooth hurty/ гэх бөгөөд энэ нь англиар /At two thirty/ буюу 2цаг 30 минут гэдэг үгийн дуудлагатай төсөөтэй.
Таавар №3: Ямар хүн байшингаас өндөр үсэрч чадах вэ?
Тааврын хариу: Хэн ч байшингаас өндөр үсэрч чадна
Тайлбар: Учир нь байшин огт үсэрч чадахгүй
Таавар №4: Яагаад Боинг онгоцыг Боинг 747, 707, 787 гэх мэтчилэнгээр нэрлэдэг вэ?
Тааврын хариу, тайлбар: Тухайн загварын үзүүлж чадах хурдны дээд хязгаараар Боинг онгоцыг ангилан нэрлэдэг байна.
Таавар №5: Үргэлж нэмэгдэж байдаг хэрнээ хэзээ ч буурдаггүй тэр юу вэ?
Тааврын хариу: Таны нас
Өнгөрсөн 7 хоногийн тааварт идэвхтэй оролцсон болон цаашид манай тааварт өөрийгөө сорихоор завдаж буй эрхэм танд талархснаа илэрхийлж байна.
Жич: Тааврыг АНУ-ийн бага сургуулийн буюу 6-10 настай хүүхдүүдэд зориулсан тааврын булангаас авсан болно.
Хэдий өнгөрсөн 7 хоногийн тааварт хамгийн түрүүнд зөв хариу илгээсэн оролцогч байгаагүй ч бид энэ сарын хамгийн их сэтгэгдэл бичсэн гишүүн Inga Sh - г эрч хүчээр дүүрэн байхыг ерөөгөөд эрч хүчний ундаа Bacchus, дурсгалын зүйл -ээр шагнаж урамшууллаа.


0 comments:
Сэтгэгдэл бичих