Pages

Saturday, August 11, 2012

Бизнесмэн хүнийг юу хүчтэй болгодог вэ?


Бизнесмэн хүнийг юу хүчтэй болгодог вэ?
 
Бизнесмэн бол өөр хүн байдаг. Шөнө орой болтол ажиллана гэдэг өөр хүний шинж. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар өөдрөг бодолтой, өөдрөг итгэлтэй, хүнд итгэл үнэмшил төрүүлдэг, ажил хэрэгч бусдын анхаарлыг татаж чаддаг, байнга шинэ боломж эрж, хайж ямар ч юманд сэтгэл ханадаггүй хүн гэдэг өөр хүн. Хүмүүсийн  итгэлийг олж зорилгынхоо төлөө шантралгүй тэмцдэг хүн бол өөр хүн байдаг.

Бие даан бизнес эрхэлж, эрсдлээс үл айн бүх хариуцлагаа өөртөө үүрч явья гэсэн хэн ч гэлэ заавал өөр хүн.

“Манай компани, манай үйлдвэр... манай...” бид өдөр бүр л ийм үг сонсох болж. Бие дааж бизнес эрхлэгчид санхүүгийн эрх чөлөөнд  хүргэсэн байгууллагаа баяр бахдлаар дүүрэн танилцуулдаг. Ингээд л тэрбээр байгууллагынхаа нэрийг дуурайлгасан байшингийн өмнө гараа энгэртээ зөрүүлж ялагчийн  дүрээр инээмсэглэн зогсож зургаа татуулдаг. Яагаад энэ хүн дээшээ гараад ирэв? Энэ хэний үр сад вэ? Энэ хүн бүхнийг ганцаараа амжууллаа гэж үү?

Өнөө үеийн менежерүүд албан тушаалын шатлал гэж их  ярьдаг тэгвэл дээрх бизнесмэн  маань хэзээ хаана, ямар амжилт олох нь хэнтэй хамтарч, хэний нөлөөнд дэвжин дэгжисэнээс их зүйл  хамаардаг аж.

Та дурын аж ахуйн нэгжээр ороод үз. Эдний удирдлага нь хөлсний менежер байг. Дараа нь бие дааж бизнес  эрхлэгч нь  өөрөө удирддаг компаниар ороод үз. Та энэ хоёр  ертөнцийн  хооронд  газар, тэнгэр шиг ялгаа байгааг олж харах болно. Хөлсний менежер  нь “Энэ бол миний компани” гэж хэзээ ч хэлэхгүй. Учир нь хувийн бизнес эрхлэгч шиг мах цусаараа тэмцдэг албан тушаал хашаагүй. Иймээс түүнд алдах юм байхгүй. Харин бие даагч бизнесмэний хувьд байдал огт өөр. Компани нь түүний оршихуйн үндэс, түүний амь, амьдрал. Хэрэв компани нь унавал бүх зүйлээ алдана. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа хүн яаж ажиллах ёстой нь мэдээж.
 
Гэхдээ нөр их зүтгэлийн ард бизнесийн соёл, бизнесмэний ёс зүй, төлөвшил нуугдаж байдаг аж. Энэ нь таны хувьд юу гэсэн үг вэ? Та бизнесмэн хүнийхээ хувьд төлөвших нь чухал.

Та өөрөө өөрөөсөө асуу.

- Би бүх зүйлээ өөрөө гардан хийх үү?
- Би хүмүүст урам хайрлаж чадах уу?
- Би ер нь эерэг  сэтгэлгээтэй  хүн мөн үү? 
- Би ер нь өөрөө өөрийгөө эерэгээр өөрчилж чадах уу? 
- Би ер нь өргөн цар хүрээтэй сэтгэж  чадах уу? Гэх мэт

Хэрэв та өөртөө дутагдаж буй зан чанараа олж мэдсэн бол ухамсартайгаар, зорилготойгоор өөртэйгөө ажилла. 
Өрийгөө хөгжүүлэх стратеги хэрэгжүүл. Жинхэнэ бизнесмэн болох зорилго тавь. 


Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал зүрх тань хэзээ ч хүрэхгүй


Хүний амьдралын өдөр бүхэн харилцан адилгүй байж заримдаа гуниглах, харин заримдаа маш ихээр баярлах үе ээлжлэн тохиодог. Асуудал хаа сайгүй л байдгийг бид бүгдээрээ мэддэг ч заримдаа өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлдээ дийлдчихээд гудайн суудаг билээ. Гэтэл тэр үед бид нэг зүйлийг умартсанаа анзаардаггүй. Тэр нь ...
 
 
Хэрвээ та зодуулна гэж бодож байвал өөрийгөө аль хэдийн зодуулчихсанд тооц
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал зүрх тань хэзээ ч хүрэхгүй
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна
Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц


Учир нь амжилт ялалт хүний эр зоригоос эхэлдгийг
Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас ч бид олж харна


Хэрэв та өөрийгөө бусдийн ард хоцроно хэмээн бодож байвал хоцорч л таарна
Таныг өргөхийн тулд ухаан санаа тань өндөрт хөөрөн нисэх ёстой
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй
Аль хурдан нь ялдаггүй


Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн ялдаг 

Танд ямар ч хүндрэл бэрхшээл тулгарсан бай энэ хорвоогийн бүх хүмүүс тантай адилхан бэрхшээлтэй байдгийг сана.

Харин дараа нь бүдэрч унасан газраасаа өндийж босоод ялна гэсэн итгэлтэйгээр урагш алх. 

Амжилт үзүүлэхгүй байсан ч хамаагүй.

Эцсийн эцэст танд хайртай хүмүүсийн өөрийг чинь хайрлах хайр үргэлжид хэвээрээ байх болно. 

Юунаас ч айлгүй урагш тэмүүлж, хүссэн бүхнээ биелүүлж яваарай.

Танд амжилт хүсье!



Киноны чанар буюу CamRip, TSRip, DVDScr, DVDRip, R5, R6, HDRip, BRRip, BDRip хоорондын ялгаа


Зарим киноны дүрс болон дууны чанар муу байхад зарим нь дүрсний хувьд сайн хэрнээ дууны хувьд тааруу байх боловч хэмжээ их байдаг. Гэтэл зарим нь хэмжээ тун бага хэрнээ бичлэгийн чанар маш сайн байгаад байдаг. Тэгвэл киноны цацалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

CAMRip /Camera Rip/

Энэ нь киноны нээлтийн өдрүүдэд буюу театрт гарч байх үед камер ашиглан бичсэн хувилбар юм.  Камераа хөдөлгөөнгүй байрлуулах, аль /баруун, зүүн, эгц урд/ талаас нь бичсэн, бичлэгийн бүрэн эхээс хасалт хийсэн эсэх зэрэг хүчин зүйлээс уг бичлэгийн дүрсний чанар хамаардаг. Дууны хувьд ихэнх тохиолдолд киноны явцад өөр бусад чимээ дуулдах бөгөөд ихэвчлэн энэ нь хүмүүсийн инээд байдаг. Зарим тохиолдолд аз таарч кино театрт хүн цөөн байдаг тул чанар нь арай дээр байх боловч шаардлага хангахгүй.








TSRip /Telesync/

Дуугаа эх файлаас шууд хуулж авсан байдаг /сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан төхөөрөмжөөр дамжуулан бичиж авсан байдаг/ -аараа CAMRip -ээс ялгаатай. Ихэнхдээ оройны хүнгүй үзвэрүүдийн үед үүнийг бэлтгэдэг байна.


Screener /SCR/

VHS буюу бидний мэдэх представкний кассетанд хуулбарлан киноны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор кино прокатуудаар түгээдэг бичлэгийн хувилбар юм. Ихэнхдээ дүрсний дээр болон доор хэсэгт "зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно" гэсэн бичигтэй байдаг. Дуу болон дүрсний чанар нь VHS -д хуулахад ашигласан төхөөрөмжөөс хамаардаг бөгөөд ихэнхдээ дундаж байдаг.

DVDScr /DVD Screener/

Telesync-ийн дараачийн цацалтын хувилбар бөгөөд энэхүү хувилбар нь кино шүүмжлэгчид болон кино академийн гишүүдэд урьдчилсан байдалаар илгээдэг хувилбар юм. Энэхүү хувилбар дээр "Энэхүү хувилбар нь хуулбар бөгөөд гадуур зарагдаж байвал доорх утсаар холбогдоно уу" гэсэн бичигтэйгээ байдаг юм. Мэдээж тухайн хуулалт хийж байгаа хүн авъяастай бол үүнийг арилгаж болдог.



R5 

Хамгийн түрүүнд гардаг DVD чанартай кино бичлэг. Гэхдээ зөвхөн Region 5 буюу орос улсад ихэвчлэн гардаг. Үүн дээр Англи хэл байдаггүй ба тухайн киноны англи хэлийг өмнөх гарсан хувилбараас шууд хуулж аван наадаг бөгөөд энэхүү хувилбарыг Англи хэлтэй нь дууны хувьд муу ч бичлэгийн хувьд сайн болдог гэж үзэж болно. Мэдээж DVD-г гүйцэхгүй.




VHSRip

Представкний кассетанд хуулсан цацалт



TVRip

Энэ цацалт нь телевизээр гарч байгаа бичлэгийг шууд VCD, SVCD-д ТВ карт ашиглан бичсэн хувилбар юм. Дүрс, дууны чанар боломжийн байдаг .



HDRipDVDRip нь хамгийн өндөртөө 720х480 pixel нягтралтай байдаг бол HDRip нь BDRip -тэй адил буюу 1080i эсвэл 720p нягтралтай байдаг. HDTV -гээс буюу өндөр нягтралтай телевизээс шууд хуулбарласан хувилбар.



BDRip

Хуулж авалтын хувьд ижилхэн гагцхүү нягтрал болоод хэмжээний хувьд том юм. Bluray Disc нь DVD-г бодвол хамаагүй том буюу 25СВ хүртэлх файлыг өөр дээрээ багтааж авах боломжтой байдаг учир тухайн кино үнэхээр өндрөл нягтралтай болж чаддаг. Орчин үед BDRip Repack гэж гарсан ба энэхүү кино 1000mb буюу DVDRip-с ердөө 200-гаАд MB илүү болж байгаагаараа маш чанартай болж байгаа бөгөөд хүчээ авч байгаа хувилбар юм.



BRRip

Хэмжээ нь ердөө 300MB - 500MB -ийн хооронд байдаг хэрнээ чанарын хувьд хамаагүй сайн BDRip -ээс шууд хуулбарласан хувилбар юм. Ойрд дандаа иймэрхүү кино үзээд байгаа.










Хайртыгаа тэврэх 6 арга


Тэврэлт, магадгүй энэ нь түр зуурын амар амгаланг тухайн хүнд олгож байгаа мэт. Зүгээр л энгийн зүйл, эсвэл юу ч ярилгүй асуудлыг шийдэж болохуйц, мөн дуртай, дургүй бүх хүмүүсийг эвлэрүүлэн, сэтгэлийн утсыг хөндөж чадахаар чухал нэг зүйл тэврэлт юм болов уу..? Хааяа, хайртыгаа зүгээр л тэвэрмээр эсвэл тэврүүлмээр санагдвал дараах тэврэлтийг туршаад үзээрэй. 








Дуу чимээ болон хөгжмийн нөлөө





Yahoo и-мэйлд ирж байгаа эмх замбараагүй и-мэйлүүдэд шүүлт /filter/ хийх буюу ангилах


Энэ удаад yahoo email-д шүүлт хэрхэн ашиглах, түүний ач тусын талаар жаахан зөвөлгөө оруулж байна. Filter хийгээгүй үед танд ирж байгаа и-мэйлүүд spam, inbox хоёрын аль нэгэнд орсон байдаг. Өөрөөр хэлбэл ямарч эмх замбаараагүйгээр нэг дор цуглардаг. Жишээ нь: Facebook-ийн Notifications и-мэйлүүд өдөрт хэдэн зуугаараа ирж и-мэйл box-ыг и-мэйл box биш хогийн сав болгодог. Facebook-ээ тохируулаад notifications и-мэйлийг авахгүй болгож болно. Гэхдээ facebook-ээс ирж байгаа и-мэйл болгон хог биш заримдаа хэрэгтэй и-мэйлүүд ирдэг. Inbox-оос хэрэггүй и-мэйлүүдийг түүж устгах маш хэцүү байдаг. Заримдаа андуурагдаад хэрэгтэй и-мэйлүүдээ устгах тохиолдол хүртэл гардаг. Энэ бүх асуудлыг шийдэх энгийн арга бол и-мэйл хайрцагтаа шүүлт /filter/ хийх юм.
 1. Yahoo email-ийн зүүн талын багананд байгаа Folders гэсний ард байгаа шинэ хавтас үүсгэх + товчийг дарна.

2. Гарч ирэх цонхон дээр шинээр үүсгэж байгаа хавтсаа юу нэрлэхийг хүсэж байна тэр нэрээ өгөөд OK дарна. 



 
3. Options --> Mail options -ийг сонгоно. 



4. Filters хэсэг рүү ороод Add гээд шинэ filter үүсгэнэ. Filter name гэдэг үүсгэж байгаа filter-ийнхээ нэрийг өгнө. Ямар утгаар filter-дэхээ бичиж өгнө. /Илгээсэн хаягаар, гарчигаар, агуулгаар ... гэх мэт/ жишээн дээр илгээсэн хаягаар нь шүүж байна. Энэ бүхнийг бичсэний дараа аль хавтсанд шүүж байгаа и-мэйлээ авахаа зааж өгнө. Жишээн дээр Facebook хавтасыг зааж өгсөн байна. 


5. За ингээд Save товчийг дараад л болно доо.


Friday, August 10, 2012

Need For Speed The Run /шинэ цуврал, түүх/


  EA-ийн алдарт цуврал тоглоом болох Need For Speed-ийн цоо шинэ анги гарлаа. Энэхүү анги нь The Run нэртэйгээр 2011 оны 11 сарын 15-нд худалдаанд гарах юм байна. Өмнөх ангиудаасаа ялгаатай нь уралдаан гэхээсээ илүү адал явдал дүүрэн түүх өгүүлэх аж. Ингээд тус тоглоомын трайлэртэй танилцацгаая.











Нээлтээ хийсэн өдөр: 2011 он 11 сарын 15-нд Хойд Америкт, 2011 он 11 сарын 18-нд Европт
Төрөл: Racing (Cars) / Simulator / 3D
Бүтээгч:
 BlackBox
Хөгжүүлэгч:
 Electronic Arts
Платформ:
 PC, PS3, 360, WII, iOS
Шаардах үзүүлэлт: 
• Таарах систем: Windows XP (SP3) / Vista (SP2) / 7
• Процессор: 
 Core 2 Duo E8335 2.93GHz / Phenom 8750 Triple-Core• РАМ: 3 ГБ
• Видеокарт: 
Radeon HD 3870 / GeForce GTS 240• Хард дискний сул зай: 9 Гб

   Need for Speed цуврал тоглоомыг сонирхогч та бүхэндээ уг тоглоомын түүхийг бага ч атугай
сонирхуулах үүднээс доорх мэдээллийг нэмж бэлтгэлээ.
Need for Speed цувралыг анх санаачлан зохиосон компани бол Канадын Ванкувер хотод байрладаг Distinctive Software юм. Electronic Arts компанид худалдагдахаасаа өмнө тус компани Stunts, Test Drive II: The Duel зэрэг алдартай тоглоомуудыг хийсэн байлаа. Ингээд худалдагдсан шалтгаанаар нэрээ өөрчлөн Electronic Arts Canada нэртэй болсон байна. Компани өөрийн тоглоом бүтээж байсан туршлага дээрээ үндэслэн 1992 оны сүүлчээс Need for Speed цувралыг бүтээж эхэлсэн байна.

Electronic Arts Canada, Electronic Arts Seattle компаниуд хамтран олон жил энэ цувралыг улам өргөжүүлэн сайжруулж ажиллаж байжээ. 2002 онд Ванкуверт байрладаг бас нэгэн компани болох Black Box Software энэ цувралыг үргэлжлүүлж Need for Speed Hot Pursuit 2 нэртэйгээр гаргах гэрээг байгуулсан байна. Шинэ хувилбарыг гаргахаас өмнөхөн компани EA-н эгнээнд нэгдэж компанийхаа нэрийг Electronic Arts Black Box болгон өөрчилжээ. Үүнээс хойш энэ компани тус цувралыг хөгжүүлэгч гол компани болон ажиллаж байна.

Need for Speed: Underground хувилбар гарсаны дараа тус тоглоом Fast and the Furious киноны сэдвийг дууриан гарах болсон юм.


Need for Speed-н цувралууд

Need for Speed (1994 он)
Анхны Need for Speed тоглоом 1994 онд консоль төрөл дээр гарсан бөгөөд үүний дараагаар PC(DOS) (1995 он), Playstation (1996) ба Sega Saturn (1996) төрлүүд дээр худалдаанд гарчээ. Анхны хувилбар дээр нилээд олон машин, уралдааны замууд багтсан бөгөөд цомын тэмцээнүүдэд түрүүлсэнээр нэмэлт зүйлсийг нээж гаргадаг байв. Мөн цагдаагийн машин гэсэн нэгэн хэсэг тоглоомд орсон байсан бөгөөд цагдаа нарт гүйцэгдвэл хожигдсонд тооцдог байжээ. Энэхүү цагдаагийн дүр бүхий хэсэг нь хожим дараа дараагийн хэд хэдэн цуврал дээр голлох хэсэг болон орж ихэд амжилт олсон байна. (Need for Speed III: Hot Pursuit, Need for Speed: Hot Pursuit 2 and Need for Speed: Most Wanted) Үүний дараахан 1995 онд Need For Speed Special Edition нэртэй хувилбар компьютер дээр гарсан бөгөөд энэ хувилбар нь DirectX 2 ба TCP/IP Networking технологийг ашигласан байв. Хэд хэдэн шинэ зам нэмэгдэж тоглоомын хөдөлгүүр илүү сайжирч сүлжээгээр холбох боломжтойгоороо шинэлэг байлаа. Уг тоглоом DOS систем дээр ажиллахаар хийгдсэн бөгөөд Windows 95 түүнээс хойшхи DOS систем дээр ажиллах боломжтой байв.

Need for Speed II (1997 он)
Need for Speed II хувилбар урьд өмнө байгаагүй дизайн бүхий шинэ машинууд жишээ нь Форд Индиго гэх мэт машинууд орсоноороо онцлог байв. Мөн олон орныг төлөөлсөн замууд буюу Хойд Америк, Европ, Ази, Австрали тивд уралдах боломжтой болов. Шинээр Knockout хэмээх тоглолтын үеийг оруулсан ба хамгийн эхэнд орсон тамирчин цааш уралдаж адагт орсон нь шууд хасагдах дүрэмтэй байв. Эхний хувилбарыг нь таашааж байсан олон фэнүүд шинэ хувилбарыг нэг л таашааж өгсөнгүй. Учир нь шинэ хувилбар нь өмнөхөөсөө илүү arcade төрөл рүү хазайсанд байв. Playstation-ийн хувилбар нь уламжлалт NeGcon удирдлагын гарнаас гадна Dual Shock ба Dual Analog хэлбэрийн гарнуудыг дэмжсэн байв.

Need for Speed: V-Rally (1997 он)
Eden Studios-ийн V-Rally хэмээх Европт гардаг тоглоомыг EA худалдаж аван Need for Speed: V-Rally нэртэйгээр гаргасан байна. Энэ нь тус компанийханы худалдааны зорилготойгоор хийсэн алхам байв.

Need for Speed III: Hot Pursuit (1998 он)
Need for Speed: Hot Pursuit хувилбар нь шинээр Hot Pursuit нэртэй үеийг оруулсан нь тоглогч цагдаагийн машинаас ур чадвараараа зугтаж сугарах ёстой үе байв. Энэ хувилбар нь Need for Speed цувралын түүхэнд хамгийн өндөр хувиар зарагдсан байна. NFS III хувилбар нь мультмедиа файлыг ихээр агуулсанаараа бас онцлог байв. Үүнд аудио тайлбар, зургийн цомог, видео хэсгүүд багтана. Өөр нэг шинэлэг зүйл нь уг тоглоомыг худалдаж авсан хүн тоглоомын албан ёсны вэбсайтнаас шинэ машин татаж авах боломжтой болсон байв. Эндээс улбаалан хүмүүс өөрсдөө нэгдэн тоглоомд байдаггүй машинуудыг нэмж хийдэг уламжлал үүссэн байна. Эдгээр хүмүүс интернэт дээр нэгдсэн сайт, бүлэглэлүүдийг үүсгэдэг байв.

Need for Speed: High Stakes I Road Challenge (1999 он)
High Stakes (Хойд Америкт), Road Challenge (Европ ба Бразилд) гэсэн нэртэйгээр 1999 оны зун худалдаанд гарсан. Өмнөх хувилбартайгаа маш адилхан энэ хувилбар нь High Stakes, Getaway ба Career гэсэн шинэ үеүүдийг багтаасан байв. Getaway үе дээр тоглогч цагдаагийн машинаас тогтоосон хугацаанд багтаж зугтах ёстой байв. Career үе дээр тоглогч уралдаануудад уралдан мөнгө хурааж, машинаа тоноглон сайжруулж явна. Өөр нэг шинэ зүйл нь машин эвдэрдэг болсон байв. Уралдаан бүрийн дараа тоглогч авсан мөнгөөрөө машиныхаа эвдрэлийг засаж янзална. Компьютерийн хиймэл ухааныг эрс сайжруулж чадсан байна.

Need for Speed: V-Rally 2 (1999 он)
1997 онд гаргасан хувилбарыг бүрэн сайжруулж гаргасан. Өмнөх хувилбарыг тоглодог хүмүүст маш таатай мэдээ байв.

Need for Speed: Porsche Unleashed / Porsche 2000 / Porsche (2000 он)
Porsche Unleashed (Хойд Америкт), Porsche 2000 (Европт) Porsche (Герман ба Латин Америк) гэсэн нэртэйгээр худалдаанд гарчээ. Онцлог нь энэ хувилбар нь зөвхөн Porsche загварын машиныг багтаасан байв. Жолоодлогын систем маш бодитой болж сайжирсан. Он, оны маш олон төрлийн Порш машины загваруудыг багтаасан. Evolution үе дээр тоглогч 1950-2000 оны хоорондох загварын машиныг аван уралдах боломжтой байв. Үүнээс гадна сүлжээгээр холбож тоглох горим хангалттай сайжирч чадсан байна. Порш машины тухай олон зураг, видеог тоглоомд оруулж өгчээ. График зураглалын хувьд тухайн үедээ гайхам амжилттай болсон хэмээн үнэлэгдсэн.

Motor City Online (2001 он)
Need for Speed хэмээх тодотголыг хэрэглэлгүйгээр EA-ээс гаргасан албан ёсны тоглоом. Тоглоомд Америк загварын 1930-1970 оны хоорондох coupe ба хүчтэй загварын машинууд багтсан. Тоглоомыг зөвхөн интернэтээр тоглох боломжтой байсан бөгөөд машинаа сайжруулах, жолоочоо сонгох гэх мэт боломжтой. 2003 оноос уг тоглоомын интернэт сервер албан ёсоор зогсчээ.

Need for Speed: Hot Pursuit 2 (2002 он)
Need for Speed: Hot Pursuit 2 хувилбар нь Black Box Software компаний Need for Speed цувралд гаргасан анхны бүтээл нь байлаа. Hot Pursuit 2 нь өмнөх хувилбаруудын тоглолтын сэдвийг ерөнхийд нь дууриаж хийсэн бөгөөд цагдаатай хөөцөлдөх үеийг илүү дэлгэрэнгүй олон талтай болгосон байв. Мөн анх удаа тоглоомонд рок техно стилийн дуунуудыг албан ёсны эрхтэйгээр EA Trax нэртэй оруулсан. Тоглоомын технологийн хувьд шинэлэг болж чадсан бөгөөд PS2,Xbox, GameCube, PC гэсэн төрлүүдээр гарсан.

Need for Speed: Underground (2003 он)
Цувралын түүхэнд хамгийн ихээр шинэчлэгдэж чадсан хувилбар нь болсон. Тусгай зохиол бүхий Career үе, гараж буюу машинаа сайжруулах газрыг оруулж машинд зориулсан маш олон тооны тоноглол, мөн гадна чимэглэлийг багтаасан. Гоёмсог хот дундуур шөнө уралдах бөгөөд цагдаатай хөөцөлдөх үе хасагдсан. Arcade тал руугаа илүү чиглэсэн хэмээн фэнүүдээсээ зэмлэл хүртсэн. Үүнийг нь эс тооцвол уг хувилбар маш амжилттай болсон. Хип хоп маягийг оруулж, чимэглэл, графикийг маш сайжруулсан нь борлуултанд чухал нөлөөлжээ. Компьютерийн хувилбарт интернэтээр тоглох горим оруулсанаар дотоод сүлжээгээр тоглох горим хоцрогдож эхлэв.

Need for Speed: Underground 2 (2004 он)
Need for Speed: Underground 2 тоглоом өмнөх амжилттай болсон хувилбарыг залгамжлан 2004 оны 11 сарын 15-нд албан ёсоор худалдаан гарав. Burnout 3: Takedown хэмээх нэртэй тоглоомоос худалдаанд хоцорч гарсанаар тодорхой алдагдал гарсан гэж үздэг.

Түүх үргэлжилсээр. Гэхдээ шинээр Street X ба Underground Racing League хэмээх шинэ үеүүд нэмэгдсэн. Уралдаанаа сонгох загвар өөрчлөгдөж тоглогч хотоор аялан уралдах зогсоолдоо очдог болсон. (GTA ба Midnight Club 2 тоглоомтой төстэй) Outrun хэмээх нэгэн үе нэмэгдсэн нь тоглогч хотоор аялах зуураа тааралдсан дурын уралдааны машинтай бооцоот уралдаан хийх боломжтой байв (Tokyo Extreme Racer тоглоомтой адил). NFS Underground хувилбараа бодвол амжилт муу болсоны шалтгаан нь өмнөх хувилбараа хангалттай шинэчлэж, өргөтгөж чадаагүй дууны систем муу болсоноос шалтгаалсан. Өөр бас нэг зэмлэл хүртсэн нь машины уралдаантай холбоогүй компаниудын лого рекламыг хэт ихээр оруулсан гэжээ. Жишээ нь тоглоомын мессеж ирдэг хэрэгсэл дээр гардаг Cingular, Америкийн Утасгүй технологийн компаний лого ихээр гардаг билээ.

Need for Speed: Underground Rivals (2005 он, Playstation Portable)
Underground хувилбар дээр үндэслэсэн Need for Speed Underground Rivals хувилбарыг зөвхөн PSP төрөлд зориулан 2005 оны 2, 3, 9-р сард Япон, Америк, Европт гаргасан. Япон загварын болон Америкийн хүчирхэг машинууд мөн өмнөх хувилбаруудад багтаж байгаагүй 1969 Dodge Charger, 1967 Ford Mustang, 1997 Chevrolet Corvette C5 гэх мэтийн машинуудыг нэмж оруулжээ.

Need for Speed: Most Wanted (2005 он)
2005 оны 11 сарын 15-нд Need for Speed: Most Wanted хувилбар албан ёсоор худалдаанд гарсанаар Xbox360 төрөл дээр гарсан хамгийн анхны видео тоглоомуудын нэг болов. Цагдаатай хөөцөлдөх үе буцаж орж, GTA маягийн чөлөөт орчин нь хэвээр үлджээ. Гэвч Underground хувилбараа бодвол цөөн тооны тоноглол, сэлбэг багтсан. Тоглоомын зохиол өмнөхөөс өөрчлөгдөж илүү хурц өрсөлдөөнтэй амьдралаар солигдсон. Хар жагсаалт буюу 15 лидер уралдаанчтай тэмцэлдэж ялсаны дараа тодорхой тооны тоноглол, машин, замууд нээгдэнэ.  Тусгай “ Black Edition” хэмээх өөр нэгэн хувилбар гаргасан нь хоёр нэмэлт машин ба нэмэлт уралдааныг агуулахаас гадна тоглоомыг хийсэн тухай бонус видео DVD-г багтааж байв.

Need for Speed: Carbon (2006)
Need for Speed: Carbon нь Need for Speed цувралын хамгийн сүүлчийн хувилбар юм . Шөнийн уралдаан ба дрифт уралдаанууд буцаж ирэв. The Fast and the Furious: Tokyo Drift ба Initial D: The Movie хэмээх кинонуудын сэдэв дээр тулгуурлан хийсэн. Зөвхөн шөнийн цагаар уралдах бөгөөд машинуудын хувьд Most Wanted дахь байсан машинууд дээр Японы спорт загвар, Америкийн хүчний загвар ба жижиг суудлын машинууд нэмэгдсэн.Carbon хувилбарт шинээр нэмэгдсэн нэг зүйл нь тоглогч өөрийн баг үүсгэж гишүүд элсүүлэх явдал юм. Гишүүд тоглогч нарт уралдааны үед туслахаас гадна тодорхой зүйлүүд дээр тусламж үзүүлнэ. 2006 оны 11 сарын 1-нд албан ёсоор худалдаанд компьютерийн төрөл дээр анх гарч дараагаар нь бусад төрлүүд дээр гарсан. Гар загварын төрлүүд дээр гарсан хувилбар нь Need for Speed Carbon Own the City нэртэй. Тусгай “Collector’s Edition” хэмээх хувилбар гаргасан нь тоглоомыг хийсэн тухай DVD кино, нэмэлт машиныг багтаасан.
 
Need For Speed: ProStreet (2007)
 
Carbon зэрэг бусад төрлийгөө даван гарч чадхаар хийгдээгүй gameplay муу гэж шүүмжлэлд хэд хэд өртөөд авсан NFS: Pro Street зарим хүмүүс дунд муу хэлэгдэж байсан билээ харин та бид нар шиг NFS ийгийн collection той хүмүүсд заавал байх ёстой нэг тоглоом бол Pro Street би үнэндээ энэ Pro Street ганган хээнцэр машинууд дизайнтайгаас өөр бусад бүгд муу гэж дүгнэж байна мөн Gamez ийн хамт олон уг тоглоомонд 6-5 оноо өгөв.
 
Need for Speed: Undercover (2008)
 
Энэхүү тоглоом нь аль хэдийнээ улиг болсон уралдаант тоглоомуудын хувьд цоо шинэ өөрчлөлт шинэчлэлт болсон тоглоом юм. Энэ тоглоомонд та олон улсын гэмт хэргийн аймшигт ертөнцийн гүнд нэвтэрч, нийгмийн хамаг л муу муухай нэвт шингэсэн энэ ертөнцийг дотроос нь цэвэрлэх үүргийг гүйцэтгэх бөгөөд үүнийг мэдсэн толгойлогчдынх нь илгээсэн алуурчин таныг мөрдөж мөшгөнө. Таны уран жолоодлого, авъяас чадвараас таны амь нас шалтгаалах бол таныг хөөж гүйцэхэд тэр алуурчны зорилго орших ба түүний амьдрал таныг хөөж гүйцэж чадах эсэхээс хамаарна. 

Need For Speed: Nitro (2009)

Undercover хувилбар дээр үндэслэсэн Need for Speed Nitro хувилбарыг зөвхөн WII, NDS төрөлд зориулан гаргажээ.

Need For Speed: World (2010) 
 
Electronic Arts ийн шинэхэн бүтээл Need for Speed: World тоглоомыг татаж авахаар хүргэж байна. Энэ нь тэдний анхны MMORG төрлийн тоглоом буюу интернэтээр олон хүмүүс холбогдон тоглоно гэсэн үг. Тоглоом зөвхөн Windows платформд зориулагдан гарж байгаа бөгөөд 7 сарын 27нд интернэтээр цацсан байна. Үнэгүй юманд нугасгүй, мөн дээр нь онлайнаар олуулаа холбогдон тоглох боломжтой гээд л хэн бүхний сонирхлыг маш их татаж байгаа юм. Тоглолтын хувьд өмнөх Most Wanted болон Carbon зэрэг ангиудын сайн талуудыг өөртөө шингээсэн. Мөн эдгээр тоглоомын хотууд дээр уралдах болно. Хууль бус гудамжны уралдаан, өөрийг тань хөөж буй цагдаа нараас зугатаах зэрэг нь тоглоомыг чимэж өгсөн. Харин нэг саар тал нь гэвэл та level 10 хүрсэн тохиолдолд тоглоом цааш хөгжихөө болино. Хэрэв та жинхэнэ жолооч мөн бол level 10 хүрэхэд нэг их хүч шаардахгүй. Ихэнхи тоглогчид хэдхэн цагийн дараа level 10-г дуусгаж байна гэсэн сураг сонслоо.Харин та тоглоомоо цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл $20 доллараар Starter Pack худалдан авах шаардлагатай болох юм байна.
 
Need For Speed Hot Pursuit (2010) 
 
Need for Speed уралдаант цуврал тоглоомны ээлжит ангийг Criterion Games корпораци хөгжүүлэн Electronic Arts хэвлэж, "Need for Speed: Hot Pursuit" нэртэйгээр энэ сард худалдаанд гаргажээ. Энэхүү тоглоом нь өмнөх Need for Speed цувралууд дээрээ үндэслэгдсэн бөгөөд хэд хэдэн шинэ машин техникүүд багтааснаас гадна Single-player full career болон 3DO Interactive Multiplayer хэлбэрээр тоглож болох ажээ. Уг тоглоомыг бүтээгчдийн ярьж байгаагаар single-player буюу нэг гар дээр ганцаарчилан тоглох тохиолдолд бүх үеийг дуусгахад 12-15 цаг шаардлагатай гэнэ. Мөн дээрх тоглоом нь Autolog хэмээх шинэ системийг багтаасан нь үүнийг хэрэглэснээр ганц болон олон тоглогчдын тоглож буй явц, рекорд зэрэг нь олон нийтийн харилцааны вэбсайт Facebook дээр автоматаар тэмдэглэгддэг болсон явдал юм. Ингэснээр тоглогчид хоорондоо өрсөлдөх боломжийг хялбарчилж өгсөн байна. Autolog-ыг тоглоом бүтээгчид "Facebook for the game" хэмээн нэрлээд байгаа юм. Дашрамд дурдахад уг тоглоом нь мэргэжлийн тоглоом шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд PlayStation 3 болон Xbox 360 хувилбарууд нь 90%, PC хувилбар нь 87% гэсэн үзүүлэлттэй байна.
 
Need For Speed: Shift 2 Unleashed (2011)
 
2011 оны 3-р сарын 29-ний өдөр АНУ, 31-нд Европт нээлтээ хийсэн "Shift 2: Unleashed" хэмээх уралдаант видео тоглоомыг Need for Speed цуврал видео тоглоомын шүтэн бишрэгчдэд зориулан оруулж байна. 1994 онд анхны видео тоглоом нь тоглогчдод хүрч эхэлсэн энэхүү цувралын 17 дахь хувилбар болох "Shift 2: Unleashed" тоглоом нь 2009 оны Need for Speed: Shift тоглоомын шууд үргэлжлэл болон гарч байгаа нь энэ бөгөөд 37 автомашин үйлдвэрлэгчдийн 145 машин, 36 өөр замтайгаар бүтээгдсэн тул тоглогчдын хувьд уралдааны хэд хэдэн төрлөөр уралдах боломжтой юм. Тоглогчдын хувьд мөн онлайнаар уралдах боломжтой юм байна. Тоглоомонд нэмэгдсэн гурван гол онцлогийг дурдвал дуулгандаа камертай болсон, шөнийн цагаар уралддаг болсон мөн 2010 оны Need for Speed: Hot Pursuit тоглоомоор танилцуулагдсан Autolog feature гэсэн гурван нэмэлт шинэ онцлогтой юм байна.

Need For Speed: The Run (2011)

Тус цувралын 18 дахь хувилбар болох Need For Speed: The Run -ийг Need For Speed цувралыг бүтээгчид Facebook хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан байна. Уг тоглоомын шинэ цуврал нь уралдаан гэхээсээ илүү илүү адал явдал дүүрэн түүх өгүүлэх аж.  Тоглоом 2011 оны 11 сарын 15-нд Хойд Америкт, 3 хоногийн дараа буюу 11 сарын 18-нд Европт нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Трэейлэрт гарч буйгаар тоглоомын үйл явдал San Francisco хотоос New York хот орох зам дээр өрнөх аж. Энэхүү тоглоомонд Audi R8 V10, Ford Mustang Shelby GT500 Super Snake, Chevrolet Camaro ZL1, Ford Taurus SHO Police Interceptor, BMW M3 GTS, Pagani Huayra, Mazda RX-7, Nissan GT-R, Aston Martin V12 Vantage Porsche 911 зэрэг машинууд багтжээ.  

Call.mn сайтын үнэнч дэмжигчид та бүхэндээ уг тоглоомын ганц нэг цувралыг биш хүссэн цувралаа татахаар оруулахыг хүслээ. Ингээд дараах бичлэгээс хэрхэн дуртай хувилбараа татаж авах зааврыг үзээрэй.

Амжилт хүсье!