Нүүр » , , » Хэрхэн хоёр залуутай зэрэг болзох вэ?

Хэрхэн хоёр залуутай зэрэг болзох вэ?

Written By Unknown on Tuesday, August 7, 2012 | 9:20 PM


Ганц бие хэвээрээ удаан байхад, хорвоогийн эрчүүд “модонд авирчихсан” юм шиг л улам таг чиг болчихдог. Тэгсэн атлаа, дөнгөж нэг эртэй уулзаад эхэлмэгц хаанаас гараад ирэв гэмээр олон залуучууд хойноос чинь хөлөө хугалчих шахам гүйж эхлэх вий. Танд ийм явдал тохиолдож байсан уу? Энэ “үзэгдэл”-ийг ойлгоход тийм ч хэцүү биш.

Ердөө л ганц бие байсан хүмүүс хэн нэгэнтэй болзоод эхлэхээрээ мэдэгдэхүйц өөртөө итгэлтэй, баяр баясгалантай болж эхэлдэг. Тэгмэгц дотроосоо шинэчлэгдсэн таны аз жаргалтай үнэрт бусад “эр зөгийнүүд” ч бас татагдан нисч ирдэг аж. Та энэ үедээ яг л “соронз” шиг болчихдог учраас тэд хошуурцгаах нь аргагүй шүү дээ.

Тэгвэл яг ийм байдалд ороод, олон эрчүүд дундаас сонголт хийх шаардлага тулгарсан үед яах вэ? Ямартай ч сонголт хийх хэцүү байвал, хоёр эртэй зэрэг уулзаад үзэх нь тийм ч муу зүйл биш. Харин ч та өөрөө өөртөө шударга хандаж байна гэсэн үг. Нэг эртэй зүгээр л уулзаж эхэлсэн гэдэг шалтгаанаар, өөр нэг таалагдсан эрдээ татгалзсан хариу өгчих нь харамсалтай биз дээ? Та зүрхээ аль нэгэн дээр нь очиход бэлэн болохыг хүлээх хэрэгтэй. Та харин энэ байдал удаан үргэлжлэх ёсгүйг, эцсийн дүндээ та тэдний аль нэг дээр л “тогтох” учиртай гэдгийг ухамсарлах юм. Та тэдэнд ч бас шударга хандах хэрэгтэй. Харин яаж?

Чухал саналуудад татгалзсан хариу өг

Хэрэв таны болзож байгаа эрчүүдийн аль нэг нь таныг аав ээжтэйгээ танилцуулахыг хүсвэл, эсвэл хагалгаанд ороод гарч ирэхэд нь таныг дэргэдээ байгаасай гэж хүсвэл эвтэйхнээр татгалзсан хариу өгөх нь дээр. Иймэрхүү чухал саналууд та хоёрын сэтгэлийн холбоог улам бат бэх болгох нь ойлгомжтой. Гэтэл та өөрөө түүнээс удаан хугацааны харилцаа хүсч байгаа эсэхээ мэдэхгүй байгаа мөртлөө “санаандгүйгээр” та хоёрын хоорондох нарийхан утсыг бөхлөж орхивол дараа нь салахад улам хэцүү байх болно. Гэр бүлтэй нь уулзахад арай эрт байна гэж хэл. Мэс засал амжилттай болохыг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа илэрхийлээд, гэвч энэ удаад түүний дотны хүмүүс, сайн найз, эцэг эх нь хажууд нь байх нь илүү тохиромжтой болохыг өгүүл.

Түүнд ч бас чухал санал бүү тавь

Та шинээр танилцсан сайхан залуугаа дагуулаад, сайн найзынхаа хуриман дээр харц дээгүүр очмоор байгаа байх л даа. Аав ээжийнхээ хуримын ойн дээр ч ганцаараа уйтгарлаж суухын оронд, түүнийг хань татмаар л санагдаж байгаа байх. Гэхдээ одоохондоо хэрэггүй. “Энэ бүсгүй намайг амьдралынхаа ханиар сонгочихож”. Тэд ингэж л бодох болно. Бүр таныг “салъя” гэж хэлэхээр дуудахад өөдөөс чинь хуримын бөгж бариад сөгдөж магадгүй шүү. Сэтгэлийнхээ жолоог хааш чиглэж байгааг тодорхойлолгүйгээр, бусдад хоосон найдлага бүү төрүүл.

Болзоог хол зайтай төлөвлө

Өглөө нь А-тай, өдөр нь Б-тэй, орой нь В-тэй уулзаж амждаг бол танд баяр хүргэе. Та аливааг зохицуулахдаа чадамгай нэгэн юм. Тэд хэзээ ч гадарлахгүй байхаар зохицуулсан байлаа ч, энэ нь эрсдэлтэй юм. Ойр ойрхон зайтай болзоод байвал таныг өөрийг нь сонгосон гэдэгт бүгд бат итгэлтэй болох болно. Хөөрхий тэдний нялх зүрхнүүд. Та өөдгүй эмэгтэй биш шүү дээ. Тиймээс долоо, долоо хоногоор ээлжилж уулз. Харин дараа нь жинхэнээсээ товлосон эртэйгээ л “өдөр шөнөгүй” хамт байгаарай.

Бэлгэвч хэрэглэ

Хоёулантай нь сексийн харьцаанд орох хэрэг гарвал заавал бэлгэвч хэрэглээрэй. Дөнгөж танилцсан нэг залуутай л шөнийг өнгөрөөх нь эрсдэлтэй. Харин энэ рискийг хоёр дахин үржүүлээд үз дээ? Байнгын үнэнч хамтрагчаа олтол хамгаалалттай нөхөрлөөрэй.

Тэднээр үргэлж даалгах гэсний хэрэггүй

Эцсийн дүндээ тэдний аль нэгийг нь та явуулах хэрэгтэй болно. Яг хэнийг нь гэдгийг мэдэхгүй байгаа ч, таны хоносон таван одтой зочид буудал, үнэтэй бэлэг, 4 мартинины үнийг төлсөн эрийг “огцом түлхэх” магадлал 50/50 хувьтай байна. Хэдий ийм хэмжээний мөнгийг тань шиг бүсгүйн төлөө зарцуулахад юу ч биш ч гэлээ, дараа нь тэд тоглоомноос хасагдахаараа танд таатай хандахгүй байж магадгүй.

Найзуудыгаа бэлд

Таны найзууд санамсаргүйгээр нэгнийх нь дэргэд нөгөөгийнх нь таньтай өнгөрүүлсэн шөнийн тухай ярьчихвал хэрэг бишдэх нь тэр. Тиймээс найзууддаа бодит байдлыг урьдчилан тайлбарлаж байж, хэн нэгийг нь дагуулж ирээрэй.


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved