Монголын кино урлагийн салбарын нэр хүндтэй арга хэмжээ болох "Mongolian Academy Awards-2012" кино наадам болоход цөөн хоног үлдээд байна. Зохион байгуулагчдын зүгээс ямар уран бүтээл наадамд өрсөлдөхөөр болсныг эхний байдлаар танилцуулж байна.
Хөх толбот хүмүүс - DOZ entertainment Бодлын хулгайч - Wisdom Film Production
Долоон бурхан харвадаггүй - Хүмүүн фильм уран бүтээлийн нэгдэл
Орлон тоглогч - Noyon film entertainment
Богд хаан - Дээд гэгээн пикчерс ХХК
Бурхан өршөөг - Big Line студи
Ээжээ - HD Production
Hap сарны зааг - Жон Бээс ХХК
Найз - Line action entertainment
Сүүдрийн гэрэл - Корокус продакшн
Трэйлэргүй киноны тайлбар
Бодлын дайны өрөг - Zoljargal & Son film студи
Монголын кино урлагийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Academy-Awards-2012” наадам энэ сарын 12-нд драмын театрт болно. Уг наадамд “Бодлын дайны өрөг” хэмээх баримтат кино нэр дэвшжээ. Энэхүү баримтат кинонд өсвөрийн шатрын дэлхийн аварга, Ази тивийн аварга тамирчин Д.Номин-Эрдэний тухай өгүүлдэг юм. Киноны зураг авалт Д.Номин-Эрдэнэ охиныг Дэлхийн аварга болохоос нэг сарын өмнө эхэлж, 18 сарын турш үлгэлжилжээ.
Хөхийн голын хүүхдүүд - Zoljargal & Son film студи
Монгол орны алс баруун хязгаар нутаг Ховд аймгийн Мөнххайрхан сумын дунд сургуулийн амьдралыг харуулна. Сумын төвийн дунд сургуулийн сурагчдын олонхи нь хөдөөнөөс ирсэн малчин айлын хүүхдүүд байдаг. Тэд олон сар, хоногоор гэрээс хол дотуур байранд сууж, эрдэм номд шамдан суралцана. Хүүхдүүдэд өдөр тутамдаа эцэг, эхийн хайр халамж дутдаг ч, дотуур байранд бие даан амьдарснаар бага наснаасаа хэрсүүжнэ. Энэ кинонд гарах бага ангийн сурагч Ариунзаяа охин хоёр ах, нэг эгчтэйгээ дотуур байранд сууж байна. Охин гэрээ болон ээж, аавыгаа санадаг ч ах эгч нарынхаа дэргэд байгаа тул бусад хүүхдүүдийг бодвол арай дээр. Сургуулийн багш нар нь бяцхан хүүдүүдэд эцэг, эхийг нь орлож сурагчдаа хүмүүжүүлж байна. Хөдөөгийн дунд сургууль хотын сургуулиас ялгаатай.
Трейлэр, тайлбаргүй кино
Тэнгэрийн хүү - Идуган интертайнмент
Миний найз - ДУГЛАС ХХК
0 comments:
Сэтгэгдэл бичих