Нүүр » , , , , » АНУ-ын эрдэмтэд МRI төхөерөмжийг ашиглан хүний бодлыг унших алхам хийлээ

АНУ-ын эрдэмтэд МRI төхөерөмжийг ашиглан хүний бодлыг унших алхам хийлээ

Written By Unknown on Saturday, August 4, 2012 | 9:00 AM


АНУ-ын эрдэмтэд МRI төхөерөмжийг ашиглан хүний бодлыг унших алхам хийлээ

Вандербилт их сургуулийн профессор Стифен Харрисоны удирдлагын доор хэсэг эрдэмтэд туршилт явуулсан бөгөөд энэ туршилтанд орсон хүмүүст хоёр өөр дүрс үзүүлэн алийг нь бодож байгааг МRI төхөөрөмжөөр шалгахад 80% зөв тогтоосон байна.

Туршилт.

Энэ туршилтыг хийхдээ эмнэлгүүдэд тархины эргэн тойрон дахь цусны эргэлтийг хянах зорилгоор ашиглагддаг МRI төхөөрөмжийг хэрэглэсэн бөгөөд 6 хүн дээр туршилт явагджээ. Туршилтанд оролцогсдыг төхөөрөмж дотор орж хэвтүүлэн дэлгэцэн дээр хоёр дүрс үзүүлсэн байна. Нэг дүрс нь босоо зураас бүхий дугариг, нөгөө дүрс нь хэвтээ зураас бүхий дугариг байсан байна. Туршилтад оролцогчид дүрсүүд рүү харж байхад эрдэмтэд тэдний тархины аль хэсэг нь илүү идэвхтэй ажиллаж байгааг хэмжижээ. Хэсэг хугацааны турш дүрс рүү харсны дараа оролцогсдоос дүрсүүдийн аль нэгийг нь толгойдоо бодохыг хүссэн байна. Эрдэмтэд МRI багажны тусламжтайгаар тэмдэглэсэн мэдээллүүдэд тулгуурлан оролцогчдын бодсон дүрсийн 80% зөв олсон байна.


Др. Харрисон туршилтынхаа талаар “Nature” сэтгүүлд өгүүлэхдээ “Бидний туршилтын амжилт 50 хувийг давсан бөгөөд зургаан оролцогчдын бүгдэд нь зөв таамаглал дэвшүүлж чадлаа ” гэжээ.

Уг туршилт нь хэдийгээр хүний бодпыг унших талаарх оньсыг тайлаагүй ч богино хугацааны харааны ой санамж нь тархины аль хэсэгт хадгалагддагийг илрүүлсэн байна.

Үүнээс өмнө Калифорнид МRI багаж ашиглан үүнтэй төстэй туршилт хийсэн бөгөөд туршилтанд оролцогсдод 1750 дүрс харуулан эдгээрээс алийг нь бодож байгааг 90 хувийн амжилттайгаар зөв олсон байна.

Дээрх туршилтыг ахлан явуулсан Др.Жек Галлант туршилтын дүнг нийтэд мэдээлснийхээ дараа “Тархины үйл ажиллагааны кодыг тайлах нь хүний хувийн амьдралтай холбоотойгоор ёс суртахууны ноцтой асуудлуудыг үүсгэх магадлалтай юм. Бид, хэн ч өмнөөс мэдэгдэлгүйгээр өөрийнх нь зөвшөөрөлгүй, нууцаар тархи унших үйлдлийн этгээд болох ёсгүй хэмээн үзэж байна” гэжээ.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved