Нүүр » » Мэргэжлийн шалгалт жүжигчний 3в

Мэргэжлийн шалгалт жүжигчний 3в

Written By Unknown on Monday, January 21, 2013 | 9:05 PM

“Ромео  Жульетта  тосгонд”   
Уильям Шекспирийн алдарт “Ромео, Жульетта хоёр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн сонгодог мюзиклийг Францын хөгжмийн зохиолч, хөгжимчин, найруулагч Жэрад Пресгурвич туурвин олны хүртээл болгосон нь өдгөө ч дэлхий дахиныг байлдан дагуулсан хэвээр байгаа билээ. Энэхүү бүтээл нь орчин үеийн урлагийн ертөнцөд нэгэн шинэ давалгаа үүсгэсэн төдийгүй, хүүхэд залуучууд, бүх насныханд театрын урлагийг танилцуулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн театрын сор бүтээл болсон гэж олон улсын урлаг судлаачид үнэлдэг юм.


Энэхүү уран бүтээлийг “Ромео Жульетта тосгонд” инээдмийн масктай жүжиг болгон МУГЖ  Б. Жаргалсайхан, МУГЖ Г. Урнаа багштай  жүжигчний 3в ангийн хамт олон энэ сарын 30-нд 11 цагаас Оюутан театрт тоглох гэж  байна.  Энэхүү уран бүтээлээ хүүхэд багачуудад зориулан тавьсан учраас ариун цагаахан хайр сэтгэлийн нандин тэр л зүйлүүдийг хөндөн гаргаж өгөх бөгөөд  "Ромео Жульетта 2" жүжгийн зохиолд төгсгөл хэсэг нь  уй гашуу гуниг харууслыг өгдөг бол энэхүү жүжигт  зохиолыг сайхнаар жаргааж байгаа нь гол онцлог юм. Үйл явдал Верон хотод бус Селтвила тосгонд өрнөдөг. 
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved