Нүүр » » Автобусны үнэ 600 болбол иргэд яанадаа

Автобусны үнэ 600 болбол иргэд яанадаа

Written By Unknown on Friday, January 11, 2013 | 11:01 PM


Энэ долоо хоногийн хувьд хамгийн анхаарал татсан асуудал нь нийтийн тээврийн болоод буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг амралтын өдөр зорчуулах эсэх тухай байсан нь “1111” төвд ирсэн санал, хүсэлтээс харагджээ. Өнгөрч буй долоо хоногт нийт 1942 санал, хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирснээс хамгийн олон давтамжтай нь дээрх хоёр асуудал байсныг Засгийн газрын хэвлэлийн алба өөрийн сайтдаа мэдээлсэн байна. Буруу талдаа хүрдтэй автомашиныг зарим өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн саналыг шүүмжилж, автобусны билетийн үнэ 600 төгрөг болох талаар хөндсөнд бухимдаж, нийтийн тээврийн “Сутайн буянт” компани Найрамдал-Саппорогийн чиглэлийн үйлчилгээнд тасалбарынхаа үнийг 900 төгрөг болгосныг эсэргүүцэж байгаагаа иргэд илэрхийлжээ. 


Б.Насанжаргал
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved