Хүний амьдралд тайлбарлаж, ойлгохын аргагүй нууцлаг ер бусын зүйл олон тохиолддог бөгөөд үүнийг нь эрдэмтэн мэргэд санамсаргүй зүйл, тохиолдол гэдэг. Үүний заримыг нь та бүхэнд толилуулъя. 1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усанд онгоц осолдож живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сүйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгүй та тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бүр ганцхан хүн амьд гарч, бүгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сүйрлийн тэмдэглэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлуудын талаар бичиж байсан. Хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хүнийг амиа алдсны дараа тухай бүрт нь Жонсон овогтой хүн ерөнхийлөгч болж байсан.
Б.Ариунзул
0 comments:
Сэтгэгдэл бичих