Нүүр » , » Кэти Мидлтоны нярайлах хугацаа тодорхой боллоо

Кэти Мидлтоны нярайлах хугацаа тодорхой боллоо

Written By Unknown on Monday, January 14, 2013 | 7:13 PM

Их Британийн гүнж Кэти Мидлтон өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хөл хүнд болсон нь олон нийтэд ил болсон билээ. Тус улсын дээдсийн хүрээнийхэн төдийгүй британичууд ирээдүйн хүүхдэд чухал ач холбогдол өгч байгаа юм. Тэгвэл өчигдөр хатан хааны ордны төлөөлөгч мэдэгдэхдээ Кэти Мидлтоныг энэ оны долдугаар сард нярайлна гэжээ. Одоогоор гүнж эмчийн хяналтад байгаа бөгөөд бие нь сайн байгаа аж. TMZ сайтад бичсэнээр ханхүү Уильям эхнэртээ анхаарал халамж тавих нь бага байгаа гэнэ. Учир нь тэрбээр ойрд олон арван хүлээн авалт, үйл ажиллагаанд оролцож байгаа гэнэ.Хамгийн сүүлд хосууд Лондон дахь Үндэсний уран зургийн галерейд зочилж шотланд уран бүтээлчийн Зэти Мидлтоны хөргийн нээлтийн ёслолд оролцсон юм. Гүнж өнгөрсөн сараас хойш бие барьсан даашинз өмсөхгүй байгаа гэж "The Sun" сонинд бичжээ.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved