Испани улсын хэсэг судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Тэд олон нийтийн цахим сүлжээн дэх найзуудын тоо хүний сэтгэл санаа болон амьдралд нь хэрхэн нөлөөлдөг талаар судалж тогтоожээ.
Судлаачдийн үзэж байгаагаар дэлхийн хамгийн том олон нийтийн цахим сүлжээ болох Facebook-д байвал зохих найзын хэмжээ нь 350-400 гэнэ. Учир нь тухайн хүний цахим сүлжээн дэх найз хэр олон байна тэр чинээгээр бодит амьдрал дээрх баяр баясал нь буурдаг байна. Тухайн хүн найзуудынхаа хийсэн зурагийг үзэж бичсэн төлвүүдийг нь уншсаар бусдын санаа бодолд дарагдаж, өөрийнхөө амьдралыг голж муугаар бодон сэтгэл санааны хямралд орж амьдралын төлөөх тэмцэл нь буурдаг байна. Тиймээс олон нийтийн цахим сүлжээгээр аль болох их найзтай болох хэрэггүй бөгөөд үнэхээр хэрэгтэй, чухал гэсэн хүмүүстэйгээ л найз байх нь хамгийн зөв сонголт юм.
С.Түвшинбулаг
0 comments:
Сэтгэгдэл бичих