“Цодгор хүү” шатарын тэмцээн болно
Монгол улсын аврага Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аврага шалгаруулах “Цодгор хүү 2013” тэмцээн энэ сарын 30-31-нд Монголын Хүүхдийн ордонд болно. Уг тэмцээн нь өсвөрийн шатарчдыг дэмжих, бага насны хүүхдүүдийг шатарын спортод сонирхолтой болгох зорилготой юм. Тэмцээн:
• 7- хүртлэх нас охид, хөвгүүд
• 8-9 нас хөвгүүд
• 8-9 нас охид
• 10-11 нас охид, хөвгүүд
• 10-11 хөвгүүд гэсэн 5 насны ангилалаар явагдана.
Уг тэмцээнд шалгарч үлдсэн багууд Швейцарь системтэй 8 өрөгийн 45-н минутын тоглолт болдог байна. Тэмцээнд аймаг тус бүрээс 5 хүүхэд сонгон шалгаруулж оролцуулдаг аж.
Б. Ариунзул
0 comments:
Сэтгэгдэл бичих