Хотын гудамжинд хаа сайгүй үнэгүй рекламны самбар байдаг болжээ. Уг нь нийслэл хотоо үзэмжтэй сайхан өнгө төрхтэй болгох гээд хаяг самбар хүртэл гаргаж тавиулаад тавиад байхад энэ асуудал нэг л шийдэгдэхгүй байгаа нь иргэдийн сэтгэл санааг тавгүйтүүлж байна. Эдгээр үнэгүй самбар гэгдэх автобусны буудал, хашаа, зам дагасан шонгуудад наасан хуудсууд нь хуучирч навсайн хотын өнгө үзэмжийг дарж байгаа юм. Энэ байдалд арга хэмжээ авах цаг болоогүй юу? хэн арга хэмжээг авах вэ? иргэд оюундаа цэвэрлэгээ хийж ухамсартаа бага зэрэг үнэлэлт хийсэн цагт л энэ бүхэн багасах боломжтой.
Б.Хишигжаргал
0 comments:
Сэтгэгдэл бичих