Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн домогт "Ану хатан” түүхэн уран сайхны кино энэ сарын 18-ны өдөр Соёмбо, Өргөө, Тэнгис кино театруудад гарч эхлэнэ. Уг киноны дүрийн жүжигчид тодорч зураг авалт нь хоёр жилийн өмнө эхлэж байсан. Өмнө нь уг түүхэн зохиол УДЭТ-ын тайзнаа жүжиг болон тавигдаж байсан бол одоо эх орныхоо түүхийг харуулсан дэлгэцийн бүтээл болон та бүхний хүртээл болох гэж байна. Ану хатны дүрийг “Voice” хамтлагын дуучин Д.Отгонжаргал харин Галдан бошигт хааны дүрийг “Guys” хамтлагын дуучин В.Мягмар нар бүтээсэн байна. Монголын кино урлагт түүхэн уран бүтээл нэмэгдэж байгаад мэргэжлийн уран бүтээлчид ихэд олзуурхаж байгаа гэнэ шүү.
Б.Ариунзул
0 comments:
Сэтгэгдэл бичих