Монгол улсад сагсан бөмбөгийн Холбоо байгуулагдсаны 50
жилийн ойг тохиолдуулан анхны бие даасан, олон улсын стандартын
шаардлагад нийцсэн спорт заал бүхий сагсан бөмбөгийн “CITY” клуб албан
ёсоор нээгдлээ. Тус клуб нь сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, сагсан
бөмбөгийн залуу халааг бэлтгэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв
боловсон өнгөрүүлэх зорилготой. Тус клуб багш дасгалжуулагчдын
сургалт семинар, сагсан бөмбөгийн спортын төрөл бүрийн арга хэмжээг
зохион байгуулах, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус
байгууллагуудтай хамтран ажиллах мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэргээр
үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Симон
0 comments:
Сэтгэгдэл бичих