Manchester United буюу улаан чөтгөрүүд
Written By Unknown on Monday, January 14, 2013 | 9:01 PM
Manchester United клуб 1967 оноос 1993 оныг хүртэл лигтээ түрүүлээгүй ба 1977, 1983, 1985, 1990 онуудад FA Cup-д түрүүлсэн.1986 оноос тус клубийг Alex Ferguson дасгалжуулах болсон ба 1993 онд Premier League-ын аварга болсноор 26 жил хүлээгдээд байсан лигийн аваргыг авчирж чадсан.
Manchester United клубийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Франц довтлогч Eric Cantona 1992 онд тус клубт Leeds United-аас 1.2 сая фунтаар ирж байсан. Тэр Gary Palister, Denis Irwin, Ryan Giggs болон Paul Ince нарын хамтаар Manchester United клубт олон ялалтыг авчирч чадсан.
Manchester United клуб яг энэ үеэс гайхамшигтай амжилтуудыг үзүүлж эхэлсэн ба 1994, 1996, 1997, 1999, 2000, 2001, 2003 онд лигтээ, 1994, 1996, 1999, 2004 онд FA Cup-т, 1992, 2006 онд League Cup-т түрүүлсэн. 1998-1999 оны улиралд тэд клубийнхаа түүхэнд хамгийн гайхалтай мартагдашгүй улирлыг өнгөрөөж, тэд Аваргуудыг лиг, Premier League болон FA Cup-т ялалт байгуулж трибл хийсэн юм.
2004-2006 онуудад тэд лигтээ түрүүлж чадаагүй ч 2006-2007 оны улиралд эргэн гайхалтай тоглолтоо үзүүлж лигтээ түрүүлсэн. Үүний дараагаар 2008 болон 2009 онд Premier League-т түрүүлсэн ба 2007-2008 оны улиралд тэд Аваргуудын лигийн финалд Английн өөр нэгэн хүчирхэг клуб Chelsea-тэй тоглож үндсэн цагт 1:1-ээр тэнцэж пиналтын цохилтоор ялалт байгуулснаар Аваргуудын лигт 3 дахь удаагаа түрүүлсэн байдаг. 2008-2009 оны улиралд дахин Аваргуудын лигийн финалд үлдэж чадсан ч Испанийн алдарт Barcelona клубт ялагдсан.
Клубийн дээд амжилтууд:
Хамгийн их тоглолтонд оролцсон тоглогч: Ryan Giggs (822)
Хамгийн их гоол оруулсан тоглогч: Bobby Charlton (249)
Хамгийн их зөрүүтэй ялалт: United 10-0 RSC Anderlecht (European Champion Clubs' Cup, 1956/09/26)
Хамгийн их зөрүүтэй ялагдал: Wolverhampton Wanderers FC 7-0 Manchester United (League, 1931/12/26)
Клубийн эзэмшигч - Glazer family
Malcolm Irving Glazer нь Америкийн бизнесмен бөгөөд спортын зарим багийг эзэмшдэг. Тэр First Allied корпорацийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч. Malcolm Glazer нь төрөл бүрийн бизнест сонирхолтой ба ялангуяа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нилээд анхаарал хандуулдаг байна.Мөн тэр Английн хөлбөмбөгийн Manchester United клуб болон АНУ-ын Florida мужийн Tampa хотын Америкийн үндэсний хөлбөмбөгийн Tampa Bay Buccaneers багуудыг тус тус эзэмшдэг.
Дасгалжуулагч - Alex Ferguson
Alex Ferguson-ыг ихэвчлэн хүмүүс Sir Alex, Fergie гэдэг нэрээр нь сайн мэддэг. Тэр 1941 оны 12 сарын 31-нд Шотландын Glasgow хотод төрсөн. Ferguson 1986 оны 11 сараас Manchester United клубийг дасгалжуулж эхэлсэн ба тэр одоог хүртэл тус клубийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Ferguson Manchester United клубийг дасгалжуулахаасаа өмнө East Stirlingshire, St.Mirren, Aberdeen клубуудыг болон 1985-1986 оны хооронд Шотландын шигшээ багийг түр дасгалжуулж байсан юм. Тэр Manchester United клубийг нийт 24 жил дасгалжуулаад байгаа ба Manchester United-ын түүхэнд хамгийн урт хугацаанд дасгалжуулсан үзүүлэлтээрээ Sir Matt Busby-ын дараа 2-т орж байна. Manchester United-ыг дасгалжуулж байх хугацаандаа олон шагналын эзэн болж байсан ба Английн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон удаа жилийн шилдэг дасгалжуулагчаар шалгарч байсан юм.
Цэнгэлдэх - Old Trafford Old Trafford нь Английн Greater Manchester-т оршдог ба Manchester United клубийн цэнгэлдэх юм. Нийт 75,957 хүний суудлын багтаамжтай. Хэмжээгээрээ Английн хөлбөмбөгийн цэнгэлдэхүүд дундаа Wembley цэнгэлдэхийн дараа 2-т, Их Британид нийт цэнгэлдэхүүд дундаа 3-т, Европт 11-т ордог. Old Trafford -д 1939 оны FA Cup-ын финалын Wolverhampton Wanderers болон Grimsby Town тоглолтыг 76,962 хүн үзсэн нь тус цэнгэлдэхийн хувьд одоо ч хамгийн өндөр үзүүлэлт хэвээр байгаа. Old Trafford цэнгэлдэх нь 1966 оны ДАШТ болон 1996 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үндсэн цэнгэлдэхүүдэд багтаж байсан ба 2003 оны Аваргуудын лигийн финалын тоглолт болж байсан байна. Мөн 2000 оны Регбигийн Дэлхийн аваргын финалын тоглолт тус цэнгэлдэхэд болж байжээ.
Амжилт
UEFA-ийн тэмцээн уралдаан:
UEFA Champions League: 1968, 1999, 2008, (2009 онд хоёрт орсон)
UEFA Cup Winners' Cup: 1991
UEFA Super Cup: 1991, (1999 онд хоёрт орсон), (2008 онд хоёрт орсон)
Дотоодын тэмцээн уралдаан:
League title: 19 удаа түрүүлсэн (хамгийн сүүлд 2009)
FA Cup: 11 удаа түрүүлсэн (хамгийн сүүлд 2004)
League Cup: 4 удаа түрүүлсэн (хамгийн сүүлд 2010)
.
Labels:
Мэдээлэл,
Спорт,
Танин мэдэхүй
0 comments:
Сэтгэгдэл бичих