Pages

Wednesday, August 8, 2012

Гэрийг “амь оруулах” аргууд

“Home sweet home!” Сайхан байранд амьдарна гэдэг нэг хэрэг. Гэтэл тэр байрыг жинхэнэ “гэр” болгоно гэдэг бас нэг хэрэг юм. Та минималист хэв маягтай хүн биш л бол, хүйтний улирал ирж байгаа энэ өдрүүдэд гэрээ халуун, дулаан, урин уур амьсгалтай болгохыг хүсч байгаа байх. Call.mn танд гэрийг “амь оруулах” энгийн аргуудыг зөвлөж байна.


1. Өнгө бүхнийг өөрчилнө
Хамгийн ерөнхий бөгөд хамгийн нөлөө бүхий элемэнт бол өнгө юм. Энэ намрын хүрэн улаан, анар жимсний улаан, шоколадан бор, ургамлын ногоон, улбар өнгөнүүд “моод”-нд орно. Ханын цаасыг тэр чигт нь солих хэцүү санагдвал зөвхөн буйдан, дэр, ширээний бүтээлэг, хөшиг, хивс зэргээ эдгээр дулаан, байгалийн өнгөнүүдээр жигдрүүлж болох юм. Хамгийн чухал нь нэг тонтой өнгөний олон хувилбарыг сонгох нь чухал юм. Өрөө бүрийг нэг сэдвийн дагуу тохижуулахын тулд ч бас бага зэрэг “өнгөөр тоглож”, цөөн чимэглэлүүдийг хэрэглэхэд л хангалттай. Жишээ нь том өрөөндөө шар, шүрэн улаан зэрэг өнгөнүүдийг ашигласнаар элсэрхэг төрхийг оруулж болно. Угаалгын өрөөндөө номин цэнхэр өнгө, сагс дүүрэн хясаа тавиад л далайн эргийн сэнгэнэсэн мэдрэмжийг оруулж болно.

2. Дэр+дэр
Халуун кофе уунгаа буйдандаа шигдэж суух шиг “жаргалтай ажил” өвлийн улиралд өөр бий илүү? Буйдангаа салахын аргагүй болгохыг хүсвэл олон дэр авч тавиарай. Мөн зөөлөн, тухтай мэдрэмж төрүүлэх нийлэг биш эдээр хийгдсэн бүтээлэг тавибал зохино.

3. Жижиг хивсэнцрийг басах хэрэггүй
Нүцгэн шал нь зочдод ч, гэрийнхний ч сэтгэлийг хүйт даалгаж орхино. Хэрэв таны хивс өрөөг бүхэлд нь бүтээж чаддаггүй бол, жижиг хивсэнцэрүүд авч шалан дээрээ тарааж тавиарай. Компьютер болон хоолны ширээ, орны доод талд хивсэнцрүүд тавьж өгөх нь зохимжтой. Завсрын ноолуурын жигд хивснүүд тохь тухыг авчирдаг бол, хээ угалзтай хивс илүү тансаг мэдрэмжийг төрүүлдэг. Өөрийнхөө мэдрэмжинд тааруулан сонголтоо хийгээрэй.

4. Үдшийн бүдэг гэрэлд...
Гэртээ хананы болон ширээний жижиг, чамин гэрлүүдээр дүүргэвэл үдшийн цагаар романтик бөгөөд тухлаг, дулаахан мэдрэмжийг төрүүлж таны оюун санааг амраах болно. Мөн угаалгынхаа өрөөг тойруулж жижиг лаа байрлуулж болох юм.

5. Гэрээ анхилам үнэрээр дүүргэ
Шоколад, зөгийн бал, cinnamon, кофе зэрэг амттаны үнэрээр гэрээ дүүргээрэй. Ингэхийн тулд өрөөний буланд ийм үнэртэй лаа асааж, эсвэл үнэртүүлэгч цацаж болно. Мөн гэртээ жигнэмэг, бялуу, булочка жигнэх нь бүхэл өдөржин гэрт халуун дулаан, тааламжтай уур амьсгалыг хадгалах арга юм. Хана, ширээгээ гэр бүлийнхээ зургаар чимэглэж, цөөн хэдэн намрын байгалийн уран зургуудаар гэрээ амь оруулж болно. Хуучны хатуу хавтастай номнууд ч бас өрөөнд тохь тухтай, урин мэдрэмжийг оруулах болно.


No comments:

Post a Comment