Pages

Wednesday, January 9, 2013

Сурагчдын өвлийн амралтыг хугацаагаар нь хойшлууллаа



Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрөгч онд тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтыг хугацаагаар нь сунгах боллоо. Хүйтний эрч чангарч ханиад томууны халдвар ихсэж, эмнэлэгүүд ачаалалтай, сурагчдийн ирц ихээхэн доогуур байгаа нь амралтын хоногийг нэмэх гол үндэслэл болжээ. 
 Нийслэлийн сургуулийн сурагчдын амралт хөдөөгийнхөөс эрт эхэлжээ.Нийслэлийн сурагчид 2012 оны 12 сарын 31- нээс 5-н долоо хоног, дунд анги 2013 оны 1 сарын 14- нөөс 3-н долоо хоног, ахлах ангийн сурагчид 1 сарын 21-нээс эхлэн 2 долоо хоног амрах бол харин хөдөөгийн буюу аймаг сум багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013 оны 1 сарын 14-нөөс эхлэн 5-н долоо хоног дунд ангийн сурагчид 1сарын 28-наас 3-н долоо хоног, ахлах ангийн сурагчид 2сарын 4-нөөс эхлэн 2 долоо хоног амарна.Нийслэлийн сургуулийн бүх сурагчдын 3-р улирлын хичээл 2013 оны 2сарын 4-нөөс эхлэн эхлэх ба хөдөө орон нутагийн сургуулийн 3-р улирлын хичээл 2сарын 17-ноос орж, өвлийн амралтын хугацаа бага ангийнхний хувьд илүү сунгагдсанаар дунд ахлах ангийнхан энэ хооронд хоёр биш нэг ээлжинд шилжиж, улсын хэмжээнд байгаа 3-н ээлжтэй 22 сургууль 2 ээлжинд түр шилжихээр болсон байна.


                                                                                                                   Н.Бархасбади

No comments:

Post a Comment