Нүүр » , , » "Шакира" амаржихаасаа өмнө нүцгэн зургаа авахуулжээ

"Шакира" амаржихаасаа өмнө нүцгэн зургаа авахуулжээ

Written By Unknown on Thursday, January 17, 2013 | 6:05 PM


 
Дэлхийн супер од Колумбын нэрт дуучин "Шакира"  амаржихаасаа өмнө нүцгэн зургаа авахуулаад амжжээ. Гэхдээ ганцаараа ч биш найз залуу, хөлбөмбөгч Жерар Пикетэйгээ хамт хар цагаан зураг авахуулсан нь тун сайхан зураг болжээ. Өмнө нь Бритни Спирс, Деми Мур нар хөл хүндтэй байх үедээ нүцгэлж зураг авахуулснаа хэвлэлд зарж байсан удаатай. Харин Шакира найз залуутайгаа авахуулсан энэ зургаа шүтэн бишрэгчдэд зориулан интернэтэд тавьсан  байна. Шакира хөхөвч зүүж, чөлөөтэй юбка өмсөж зургаа авахуулжээ. Харин Пике хайртынхаа гарыг нь атгасан аж. Анхныхаа хүүхдийг хүлээж буй хос Габриель хэмээх нэрийг хүүхдэдээ өгнө гэж төлөвлөөд байгаа сурагтай. Тэд хүүхдээ таатай тухтай орчинд өсгөхийн тулд хэдэн сарын өмнө Барселона хотноо тансаг харш худалдан авчээ.

Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved