Нүүр » » Люмино хамтлаг бие даасан тоглотоо хийнэ

Люмино хамтлаг бие даасан тоглотоо хийнэ

Written By Unknown on Thursday, January 17, 2013 | 6:31 PM


Энэ жил  Люмино хамтлагийн 15 жилийн ой  тохиож байгаатай  холбогдуулан өөрсдийн бие даасан тоглотоо хийхээр болжээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд  давтагдсан тоогоор олон улсад болон орон нутагт 150 гаруй бие даасан тоглолт,”Танихгүй охины захидал” уран сайхны кино, 7 диск, 5 цомог, 33 видео клипийг хийж үзэгч сонсогч түмнийхээ хүртээл болгосон байна. Тус хамтлаг 1998 онд 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдаж, 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Дашрамд дуулгахад хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан  оржээ.

 
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved