Pages

Wednesday, February 20, 2013

Тусгаар тогтнолын цом-2013” Яруу найргийн наадам


Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос “Тусгаар тогтнолын цом-2013” яруу найргийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн наадам энэ сарын 27-ны 15.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болохоор товлогдсон байна. “Тусгаар тогтнолын цом-2013” найргийн наадамд шүлгэн хүлгээ сойх хүсэлтэй найрагчдын эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 26-ны өдөр хүртэл Тусгаар тогтнолын ордны 201 тоотод бүртгэж авах ажээ.

Наадамд оролцох хүсэлтэй найрагчид өөрийн биеэр бүтээлээ авчирч өгөх шаардлагатай гэнэ. Анх 2005 онд УДБЭТ-т болж байсан тус наадамд энэ жилийн “Болор цом”-ын эзэн Н.Гантулга хоёр удаа, нэрт яруу найрагч, МЗЭ-ийн шагналт А.Төмөр-Очир нэг удаа түрүүлж байжээ.

No comments:

Post a Comment