Ер бусын ээжүүд
Ээж болно гэдэг хэцүү, ер бусын ээж болно гэдэг нь бүр хэцүү байж таарна. 5-н настайдаа хүүхэд төрүүлсэн ээжээс авахуулаад 69 хүүхэдтэй ээж хүртэл байна.
1. 8-н хүүхэд төрүүлсний дараа амьд үлдсэн ээж
2009 Nadya Denise Doud-Suleman Gutierrez нь 8 хүүхэд төрүүлсний дараагаар мэдээллийн хэрэгслийн анхааралд өртжээ. Түүх үүгээр зогссонгүй. Тэрээр өмнө нь 1998 онд 8 ихэр хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн Chukwu -гийн рекордыг эвдэх бодолтой байгаа ажээ.
2.Хамгийн залуу ээж
Тэр бол Lina Medina. Тэрээр 5-н настай бөгөөд маш ховор хийгддэг хагалгааны тусламжтайгаар 7сар 21 хоногтой байхдаа төржээ. Биеийнх нь хэмжээний огцом өөрчлөлттэй холбоотойгоор анхандаа ямар нэг хавдар байж болзошгүй хэмээн таамаглаж байсан ч тун удалгүй эмч түүнийг 7 сартай жирэмсэн байсныг олж тогтоосон байна. Тэрээр 1993 оны 5 сарын 14 ний өдөр хүү төрүүлжээ.
3. 70 настай ээж
Rajo Devi Lohan нь анхныхаа хүүхдийг 70настайдаа төрүүлжээ. Лохан нь энэтхэгт амьдардаг бөгөөд хүүхдээ бараг 40 гаруй жил хүлээсний эцэст 2008 оны 11 сард хүүтэй болжээ.
4. Хэтэрхий олон хүүхэд
Дэлхийн хамгийн олон хүүхэд төрүүлсэн 69 хүүхдийн ээж Shuya нь нийтдээ 27 удаа жирэмсэлж байжээ.
5. Аав минь намайг төрүүлсэн
Энэ бол анхны эр хүйстэй ээж. Сонирхолтой бас үнэн. Thomas Beatie эхнэрээ хүүхэд төрүүлэх боломжгүй болсныг мэдээд өөрөө хүүхэд төрүүлэхээр шийдсэн байна. Тэрээр анх эмэгтэй байсан бөгөөд хэдэн жилийн өмнө хагалгааны тусламжтайгаар эр хүйстэй болсон ч хүүхэд төрүүлэх чадвараа алдаагүй байжээ.
6. 70-тайдаа хоёр ихэр төрүүлсэн ээж
Singh Panwar-ийн эхнэр Omkari Panwar IVF эмчилгээний тусламжтайгаар 2 ихэр хүүтэй болсон бөгөөд үүний тулд хосууд хадгаламжынхаа ихэнхийг зарцуулсан байна. Тэд аль хэдийн 2 охины ээж, 5 хүүхдийн өвөө, эмээ нь ажээ.
7. Тээвэрлэгч буюу хагалгааны тусламжтайгаар өөр хүний хүүхдийг тээж төрүүлж өгдөг ээж
Тэрээр 42 настай бөгөөд 13 жилийн туршид 12 хүүхэд төрүүлжээ. Carole Horlock “Би ганцхан удаа л ийм алхам хийе гэж бодсон. Харин дараа нь энэ нь надад таалагдаж эхэлсэн” гэжээ. Мэдээж тодорхой хэмжээний сөрөг нөлөөллүүд бий болсон нь хагалгааны сорвиуд, өглөө орой амрахад босох, унтахад төрөх зовирууд байжээ.
8. Тэр 71 см
Эмч нар түүнд “Хэрвээ ээж болох юм бол чи үхнэ” гэж хэлсэн ч Stacey Herald өөрөөр бодон хүүхдээ төрүүлэхээр шийджээ. Тэрээр одоо 3-н хүүхдийн эх бөгөөд 35 настай Ясны өвчин судлалын төвийн огт өсдөггүй өвчтөн юм байна. Дэлхийн хамгийн жижигхэн ээж төрөлтөөс үүдэн урт хугацааг хэвтэрт өнгөрүүлсэн гэнэ.
9. Дэлхийн хамгийн бяцхан хүүхдийн ээж
Rumaisa Rahman нь 2004 оны 9 сарын 19-ний өдөр энэ ертөнцөд мэндэлжээ. Тэрээр 8.6 унц буюу 244 грамм жинтэй гэнэ.
10. 41 жилийн дараа хүүхэд төрүүлжээ
41 жилийн давтамжтайгаар хүүхэд төрүүлдэг ээж байдаг гэнэ.
0 comments:
Сэтгэгдэл бичих