Болзооны арга тактикийн талаар та ээжээсээ, сэтгүүлээс, эсвэл номноос суралцаж болох юм. Эдгээрээс гадна хүүхэлдэйн киноноос суралцаж болно гэвэл та итгэх үү?
Үлгэрийн гүнж нар ханхүүгээ уургалахдаа үргэлж “мэргэжлийн” байдаг. Тиймдээ ч үлгэр бүхэн амар сайхандаа жаргадаг. Та ч бас тэдэнтэй адилхан, хайрттайгаа амар сайхандаа жаргамаар байвал Үнсгэлжин, Цасан гоо зэрэг 6 гүнж танд юу гэж зөвлөснийг уншицгаая.
1. Үнсгэлжин: Түүнд хэтэрхий их наалдах хэрэггүй
Үнсгэлжин хайр дурлалын тал дээр туршлагатай бүсгүй байжээ. Тиймдээ ч тэр ханхүүг яг тохиромжтой үед нь орхиж явж чадсан. Ингэснээр ханхүү түүнийг өөрийн биеэр эрж хайж, түүний төлөө хичээл зүтгэл гаргах шаардлагатай болсон шүү дээ. Хэрэв Синдерелла тэр чигтээ ханхүүтэй бүжиглээд үлдсэн бол түүний хэн гэдэг нь мэдэгдэж орхих байлаа. Харин ордоныг орхиж явснаар тэр ханхүүгийн сэтгэлийг улам бүр хөглөж, нууцлагдмал хэвээрээ үлдэж чадсан юм. Бүх хүнд л бага зэрэг адал явдал, амт хачир хэрэгтэй байдаг. Бүхий л харилцаанд бага зэрэг өрсөлдөөн хэрэгтэй. Тэгвэл түүнтэй байх багахан хугацаандаа хэрхэн сонирхлыг нь өдөөх вэ гэж үү? Түүнийг өөртөө таалагдаж байгаа гэдгийг мэдрүүлж, хамгийн чухал нь өөрийнхөөрөө л бай. Хэт хичээж, эсвэл хэт тоомсоргүй загнаж хэрэггүй.

2. Цасан цагаан: Эрэгтэй найзуудаасаа бүү холбоогоо тасла
Тийм олон (бүр долоон) эрэгтэй найзуудаараа хүрээлэгдэж байсан Цасан цагаан дурлалынхаа амьдралд амжилт гаргах нь аргагүй. Үл ялиг хардалт, үл ялиг өрсөлдөөн эрэгтэй хүнийг улам хурцатгадаг учраас түүнтэй ганц хоёр удаа болзлоо гээд бүх эрэгтэй найзуудаасаа холбоогоо таслах хэрэггүй. Мөн эрэгтэй найзууд олонтой бүсгүйчүүд таалагдсан хүнийхээ хажууд чөлөөтэй, өөрийнхөөрөө байж чаддаг ба эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг сайн мэддэг учраас дэмий зүйлд бухимдаад байдаггүй. Таны “ханхүү”-д эхэндээ бага зэрэг аймар санагдаж магадгүй. Харин дараа нь тэр тэднийг хүлээж авах нь дамжиггүй.

3. Лусын дагина: Бага ярь, биеийн хэлэмжээ илүүтэй ашигла
Түүний зүрхийг эзэмдэхийн тулд яриасаг байх шаардлагагүй. Тиймээс юмыг ойлгуулж ярихдаа тааруу бүсгүйчүүд энэ тал дээр санаа зоволтгүй юм. Ариел огтхон ч ярьж чаддаггүй байсан атлаа, дурласан эрээ өөрийн болгож чадсан л юм даа! Түүний нууц нь юу вэ? Биеийн хэлэмж! Ихэнх хүмүүс биеийнхээ хэлэмжид нэг их ач холбогдол өгдөггүй. Гэтэл үйл хөдлөл нь заримдаа үгнээс ч илүү чангаар “хашгирдаг”. Амаараа хэлж чадахгүй байгаа зүйлээ хөдөлгөөнөөрөө илэрхийлж сурах нь та хоёрыг хамаагүй хурдан дотно болгож мэднэ. Мөн та хийсэн нэг эвгүй үйлдлээсээ болж 100 удаа уучлалт гуйж, эсвэл ихэмсэг харагдах гэж биеэ барих хэрэггүй. Энэ бүхэн түүнд өхөөрдөм сэтгэгдэл төрүүлсэн ч байж болно. Ариел сэрээгээр үсээ самнасан ч ханхүү нь түүнийг далайд нь буцаагаад шидчихээгүй шүү дээ.

4. Жасмин (Aladdin): Жинхэнэ хайр нэр төрөөс ангид байдаг
Энэ дэлхий дээрх хүн бүр онцгой, мөн хайрлагдах эрхтэй. Тиймээс бүсгүй та “Өө үгүй ээ, би түүнд хэтэрхий гоёдоно” гэж бодож аавын хүүг голж, шилээд хэрэггүй. Эсвэл “Энэ залуу надад дэндүү гоёдоно. Тэр намайг тоохгүй” гэсэн гутранги бодлоо ч гээх ёстой. Хэрэв Жасмин Алладинаас анх сэжиглэж, “Чи надтай яаж харьцаж чадав аа?” гэж хэлсэн бол тэр хоёрын хайр цэцэглээ ч үү, үгүй ч үү? Дэндүү бардам эго танд ихийг авчрахгүй.

5. Рапунзель: Баатруудад ч бас бага сага тусламж хэрэгтэй үе байдаг
Гадаа бороо орж байвал тэр таны дээр шүхэр барьж зогсдог. Зоогийн газарт орохын өмнө тэр хаалга онгойлгож өгдөг. Тэр таныг сайн таниагүй байсан хирнээ л, гэрийн чинь ханан дээр хадаас хадаж өгөхөөс татгалзаагүй. Тэгээд үүнийхээ хариуд нэг аяга кофегоор л дайлуулсан. Одоо үед мэдээж шидэт луу байхгүй л дээ. Гэхдээ хэрэв байдаг байсан бол тэр бүхнээ хаяад таныг аврахаар ирэх л байсан. Таны зориг зүрхтэй баатар эр хэдий мундаг ч гэсэн, түүнд таны тусламж хааяа хэрэг болно. Танд олс болгох хэмжээний урт шаргал үс байхгүй, харин үүний оронд түүнд гараа өгч болох юм. Мөн хэцүү үед нь түүний дэргэд байж, сэтгэл санаагаар дэмжих нь чухал.

6. Нойрсож буй гоо гүнж: Түүнийг баатар гэдгийг нь мэдрүүл
Өөрөөр хэлвэл хааяа хааяа түүнээр авруулж бай гэсэн үг. Эр хүн болгонд бүсгүй хүнийг хамгаалах төрөлхийн хүсэл байдаг. Тэд таны өмнөөс хариуцлага хүлээх дуртай. Ингэснийхээ хариуд хайр халамжаар шагнуулах мөрөөдөлтэй хүмүүс. Нойрсож буй гоо гүнж нэг ч хуруугаа хөдөлгөлгүйгээр, ханхүүгээр үнсүүлж чадсан нууц бол ердөө л энэ. Тэр түүнээр өөрийгөө авруулж, ханхүүгээ өөрт нь хичнээн чухал хүн болохыг мэдрүүлсэн хэрэг. Таныг машиныхаа дугуйг өөрөө сольж, ширээгээ өөрөө зөөж, хутгаа өөрөө ирлэж чадна гэдгийг чинь мэдэж байна л даа. Гэхдээ өөрөө бага ч гэсэн амраад, “эр хүнлэг” ажлуудыг түүнд даалгахад юу нь болохгүй гэж? Дууссаных нь дараа түүнийг нэг үнсэлтээр шагнахаа мартав аа.

Диснейн Гүнж Нараас Суралцах 6 Дурлалын Тактик - Кудс >>>>> Download Now
ReplyDelete>>>>> Download Full
Диснейн Гүнж Нараас Суралцах 6 Дурлалын Тактик - Кудс >>>>> Download LINK
>>>>> Download Now
Диснейн Гүнж Нараас Суралцах 6 Дурлалын Тактик - Кудс >>>>> Download Full
>>>>> Download LINK 9h