Монгол үндэстэн эртнээс эдүгээ хүртэл олон янзын бичиг үсэг зохион хэрэглэсэн төдийгүй, тэр бүхнээ уран гоёор бичдэг уламжлал, бүхэл бүтэн тогтолцоотой юм. Монгол уран бичлэг нарийн тогтсон зурлагатай байдаг.
Үүнд:
Эртний тиг
Эртний Монголын түүх судрыг хөшөө чулуунд тэмдэглэж үлдээсэн бичээсүүд, хаадын захидал бичгүүдийг эртний тигээр уян налархай боловч хатуу хошуутай үзгийн зүйлээр уран гоёор бичсэн байдаг. Мөн хулсан үзгээр бичсэн болон сийлж үлдээсэн дурсгалууд ч элбэг.
Эртний Монголын түүх судрыг хөшөө чулуунд тэмдэглэж үлдээсэн бичээсүүд, хаадын захидал бичгүүдийг эртний тигээр уян налархай боловч хатуу хошуутай үзгийн зүйлээр уран гоёор бичсэн байдаг. Мөн хулсан үзгээр бичсэн болон сийлж үлдээсэн дурсгалууд ч элбэг.
Хичээнгүй тиг
Хичээнгүй тигээр бичихдээ ацаг шүдийг нь тод гаргацтайгаар бичдэг. Анхлан сурч байгаа хүүхэд энэ тигээр бичиж суралцдаг. Үсгийн зурлага, зурам, цэг, тэмдэг зэргийг зөв бичиж сурснаар бусад тигүүдийг сайтар эзэмшиж болдог.
Таталган тиг
Ацаг шүдийг нэг бүрчлэн зуралгүйгээр ацагны олон цөөн байдалд тохируулан богино, урт нуруу татан гаргаж шүд хэмнэн хялбарчлан түргэн бичсэн бичгийг таталган тигээр бичнэ. Үүнийг хураангуйлан бичих арга ч гэж хэлдэг. Таталган тигээр хурдан түргэн бичих нь уран бичлэгийн урлаг бөгөөд түүний дээд хэлбэр юм.
Гүйлгэн тиг
Гүйлгэн тигийг хүний яриа, харилцан яриаг түргэн тэмдэглэхтэй уялдаж үүссэн гэж үздэг. Энэ нь хичээнгүй бичлэг, таталган бичлэг хоёрын завсрын бичлэг бөгөөд ацаг шүдийг мэдэгдэх төдий тэмдэглэж бичдэг бичлэгийн өвөрмөц хэлбэр юм. Гүйлгэн тигийг XIX зууны хоёрдугаар хагаст үүссэн гэж судлаачид тэмдэглэсэн нь бий.
Эвхмэл тиг
XIII зууны үеэс уламжлан ирсэн тамга тэмдгийн зүйлд Юань улсын үеийн дөрвөлжин эвхмэл үсгийн бичих журмаас үзэхэд монгол үсгийн эвхэх горимоор бичсэнтэй ижил үсэг цөөнгүй бий. Монгол эвхмэл үсгийн төрөл зүйлийг босоо, дөрвөлжин, дугуй янз бүрийн хэлбэрээр бичдэг. Ингэж бичсэн үг, үсэг нь уран гоё дүрстэй хээ угалз мэт харагдана. Үүнийг "Эвхмэл үсэг", "Үсэг эвхэх", "Хос уянга" гэх мэт олон янзаар нэрлэдэг.
Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.
Монгол Уран Бичлэгийн Уламжлал - Кудс >>>>> Download Now
ReplyDelete>>>>> Download Full
Монгол Уран Бичлэгийн Уламжлал - Кудс >>>>> Download LINK
>>>>> Download Now
Монгол Уран Бичлэгийн Уламжлал - Кудс >>>>> Download Full
>>>>> Download LINK W5