УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан "Гамлет" жүжгийн гол дүр Гамлетыг жүжигчин С.Болд-Эрдэнэ амилуулж, түүний хайртай бүсгүйд жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглож байгаа. Түүнчлэн, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллаж байгаа билээ.
Зохиолч Б.Галаарид Японы "Гэнжийн туульс" зохиолоос сэдэвлэж бичсэн "Гэрэлт Гэнжийн дурлал" зохиолыг театрынхан "Эсрэг дурлал" нэртэй болгож тайзны бүтээл болгожээ. Энэ жил Монгол Японы хооронд дипломат харилцаа үүссэний 40 жилийн ой тохиож байгаа. Тэр утгаараа энэ жүжгийг тайзнаа амилуулж байгаа юм байна. Жүжгийн найруулагчаар СТА Ч.Найдандорж ажиллаж байгаа бөгөөд гол дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг, Б.Жаргалсайхан, залуу жүжигчин Б.Тамир, Нармандах, Эрдэнэцэцэг, Түвшинхүү нар тоглож байгаа юм байна.
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тайзнаа толилуулсан "Парисын дарь эхийн сүм" нь гурван хоор болон 10 дуутай. Тэдгээр дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, жүжгийн хөгжмийг “New star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр зохион найруулж, дуу бичлэгийн бүх ажлыг хийсэн юм байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих