Нүүр » , , , » Магадгүй та хулганаа алдчихсан, эсвэл эвдэлчихсэн тохиолдолд компьютераа хэрэглэх шаардлага гарвал үүнийг хэрхэн, яаж хийх вэ? Тэгэхээр та компьютерийн гараа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй болно.

Магадгүй та хулганаа алдчихсан, эсвэл эвдэлчихсэн тохиолдолд компьютераа хэрэглэх шаардлага гарвал үүнийг хэрхэн, яаж хийх вэ? Тэгэхээр та компьютерийн гараа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй болно.

Written By Unknown on Wednesday, August 8, 2012 | 5:55 AM

Магадгүй та хулганаа алдчихсан, эсвэл эвдэлчихсэн тохиолдолд компьютераа хэрэглэх шаардлага гарвал үүнийг хэрхэн, яаж хийх вэ? Тэгэхээр та компьютерийн гараа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй болно.


Тэмдэгтүүдийг ашиглах нь:

Цонхны зурагтай товч бол мэдээж эхлэл буюу Start-ыг төлөөлдөг. Дөрвөн сумаараа эхлэл товчин дээрх тэмдэгтүүдээр гүйлгэж, хүссэн программаа нээнэ.

Alt+F4 нь нээлттэй программаас гарна.
F1 нь программын талаарх тусламжийг өгнө.
Control+Z нь сүүлд хийсэн үйлдлийг буцаана.
Control+Alt+Delete нь ажиллаж байгаа бүх программыг гаргаж ирэх буюу Task manager болно гэсэн үг.
Control+X дарвал Cut хийнэ гэсэн үг.
Control+С хуулалт хийнэ.
Control+V хуулсан файлыг наах буюу Paste хийнэ.
F11 товч нь хэвийн Internet Explorer-ийг бүтэн дэлгэц болгон харуулна.
Tab товч нь веб хуудсан дахь жижиг хэсэг бүр дээр ээлжлэн сонголт хийнэ.
Alt+Home нь Internet Explorer дахь эхлэл веб хуудсан дээр аваачна. Shift+Tab нь веб хуудсан дахь жижиг хэсгүүдийн төгсгөлөөс нь сонголтыг хийнэ.
F4 товчийг дарвал Internet Explorer дээр орсон вебсайтуудын жагсаалт гарч ирнэ.
Page up нь хуудсын эхлэлд аваачна.
Page down товч нь хуудасны төгсгөлд аваачна.
Хуудаснаас ямар нэгэн зүйл хайх хэрэг гарвал Control+F товчийг дарна.
F5 нь веб хуудсыг шинэчлэхэд хэрэглэгдэнэ.
Control+N товчийг шинэ хуудас, документ нээхэд ашиглана.
Control+О нь Word дээр шинэ хуудас эсвэл веб хуудас нээхэд тусална.
Control+Р харагдаж байгаа хуудсыг хэвлэнэ.
Control+S хэрэглэгдэж байгаа документийг хадгална.
Control+W нээлттэй байгаа Tab-уудыг хаахад хэрэглэгдэнэ.
Enter товч нь линкийг идэвхжүүлэх OK товчтой ижил гэсэн үг.
Control+I нь дуртай линкүүдээ буюу Favourites нээхэд ашиглагдана.
Control+Н товч History буюу түүхийг нээнэ.
Alt дараад доогуур зурагдсан үсгийг дарвал тухайн меню нь гарч ирнэ. Жишээ нь: Alt+E товч нь Edit-ийг нээнэ. Alt+H нь тусламж буюу Help-ийг нээнэ.
Control+Е хайлтын хайрцгийг нээнэ.
Alt+Tab нь нээлттэй байгаа программуудын хооронд шилжихэд хэрэглэгдэнэ.
Control+Plus нь – эсвэл + болгон томруулж, жижигрүүлнэ.
Control+Alt+F4 нь бүх Tab-уудыг хаана.

Гэх мэтчилэн гарын товчлууруудыг ашиглан маузыг түр хугацаанд ч болов орлуулах боломжтой байдаг. Харин компьютераа унтраахдаа мэдээж Alt+F4 товчийг даран сумаа гүйлгэж унтраах гэсэн хэсгийг дарахаа мартуузай.


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved