Оргазмаас илүү торгон мэдрэмж гэж байдаг болов уу? Дур тавилтын талаархи гайхмаар баримтуудыг сонирхуулъя.
1. Ижил мэдрэмж.
Хайртын тань оргазм түүнд яаж мэдрэгддэг бол? Эмэгтэй болон эрэгтэй хүн дур тавихдаа адилхан хүчтэй түлхэлтийн мэдрэмжийг авдаг болохыг судлаачид тогтоожээ.
2. Харин хугацааны хувьд...
Дундаж эрэгтэй хүний “оргилд хүрэх” хугацаа нь 2-10 минут байдаг бол эмэгтэй хүнийх дунджаар 20 минут болдог аж. Бүсгүйчүүд бид ч нилээн их хичээл зүтгэл шаарддаг хүмүүс бололтой.
3. Гэхдээ нөгөө талаар...
Эрэгтэй хүний дур тавих торгон мөч нь ердөө л 3-15 секундын турш үргэлжилдэг. Харин бид 1-2 минутын турш тасралтгүй “оргилж” чаддаг. Азтай байгаа биз?
4. Оргазмын гарал үүсэл.
Оргазм буюу дур тавилт гэдэг үг нь Грекийн “оргазмос” (нойтоноор хавдах, хэт их догдлон хөөрч уулга алдах) гэсэн үгнээс гаралтай аж. Дүйцэж байна уу?
5. Биднээс ялгардаг шингэний талаар.
Эрэгтэй хүн нэг хоолны халбага, заримдаа түүнээс ч илүү дайны шингэн ялгаруулдаг бол бид нэг цайны халбагыг ч дүүргэхгүй хэмжээний, чихэрлэг амттай, тунгалаг шингэнийг ялгаруулдаг аж.
6. Хэмжээ хамаагүй.
Түүний эрхтний хэмжээ хэдэн см байх нь таны дур тавиулах торгон цэгт хүрэлцэх чадварт нь огт нөлөөлдөггүй юм байна.
7. Аялагчийн үлгэр.
Дур тавихад эмэгтэй хүний гэдсээр дээшээ чиглэлтэй таашаалын долгион өгсдөг гэнэ. Харин сарын тэмдэг ирсэн үед дур тавибал “өнөөх” долгион доошоо урууддаг.
8. Хөгшрөхөөсөө өмнө.
Нас ахих тусам эмэгтэй хүний дур тавих хугацаа богиносдог. Одоо л амжуулж биен дотроо минутын туршид гүйх долгионыг сайн мэдрээд аваарай!
9. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй эмзэг болчихдог мөч.
Дур тавьсны дараа бидний хэлүү, үтрээ орчим гадны нөлөөнд маш эмзэг болчихдог. Жаахан гар хүрэнгүүт л гижиг хүрээд, эсвэл үл ялиг өвдөх ч шиг санагдах нь бий. Тэгвэл эрэгтэй хүнийх ч мөн дур тавьсны дараа маш мэдрэмтгий болчихдог гэнэ.
10. Удирдлагаа алдах байдал.
Бид дур тавьж байхдаа ямар царай гаргадгаа огт мэддэггүй. Ер нь ямар ч царай гаргаж байж мэднэ. Учир нь тэр үеэр нүүрнийхээ хувирлыг удирдаж болдоггүй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тархины нэгээхэн хэсэг мэдрэлгүй, удирдлагагүй болчихдог аж.
11. Гэхдээ...
Эмэгтэй хүн дур тавьж байхдаа ямар ч хувирал үзүүлсэн бай тэр нь үгээр хэлэхийн аргагүй тачаангуй харагддаг гэдгийг эрчүүд нэгэн дуугаар хэлдэг аж.
12. Нойтон зүүд.
Эмэгтэй хүнд ч нойтон зүүд тохиолдох нь бий. Бүр зүүдэндээ дур тавих ч үзэгдэл байдаг. Гэхдээ таныг өглөө сэрэхэд сэрэл чинь хөдөлсөн байвал та зүүдэндээ босоод элдэв “хэрэг тарьчихаагүй” байгаа даа хэмээн зовних хэрэггүй юм. Учир нь нойтон зүүдний таашаал нь таны бие махбодид биш тархинд бий болдог.
13. Хэр их калори хасагддаг вэ?
Дур тавилт нь ердөө 2-3 калорийг л хасдаг юм. Энэ нь нэг жижиг M&M-ийн үрэл шиг гэсэн үг. Гэхдээ сайн мэдээ нь таны дур тавихын тулд зарцуулдаг калори нь 50 орчим байдаг. Энэ бол бараг л атга дүүрэх хэмжээний юм.
14. Оргазмын үр ашиг.
Энэ бол батлагдсан зүйл. Дур тавилт эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Таны дархлаа, урт наслах чадварыг дэмжиж, хорт хавдар, зүрхний шигдээсээс сэргийлдэг.
15. Үхлийн үнсэлт.
Ховор тохиолдолд эрчүүд дур тавилтынхаа үеэр хэтэрхий их хөөрөлд автсанаасаа болоод үхэж байжээ. Ийм явдал ихэвчлэн эхнэрээ хуурч байх үед нь тохиолдсон байдаг аж.
16. Яаруу сандруу эрчүүд.
18-59 насны 3 эр тутмын нэг нь хэтэрхий хурдан дур тавьчихдаг гэнэ.
17. Яагаад заавал G гэж?
“G цэг” гэдэг нэршилийн G үсэг нь 1950 онд анх энэ тухай бичиж байсан судлаач Графенбэргийн нэрний эхний үсэг аж. G-гээс гадна A цэг (үтрээний хананд, G цэгийн дээхнэ байрладаг), U цэг (шээсний сүвийн дээхнэ) гэж байдаг аж.
18. Сексийн дохио.
Та жүжиглэхдээ сайн байж болно л доо. Гэвч таныг үнэхээр дур тавьж байгаа эсэхийг мэдэгдүүлэх жижг дохионууд бий гэнэ. Таны зүрхний цохилт, амьсгал түргэсч, хүүхэн хараа томорч, үтрээний булчин агшиж сунан, арьс ягаардаг юм байна.
19. Ганцхан удаагийн хүчтэй “цохилт”.
Эрэгтэй, эмэгтэй хүний дур тавихдаа авдаг мэдрэмж нь ижил гэсэн боловч үелзэл нь өөр өөр байдаг. Эмэгтэй хүн биен дотуураа удаан долгиноныг мэдэрсний эцэст тавьдаг бол давтамжтай бол, эрэгтэй хүнийх ганцхан хүчтэй “цохилт”-оор л дуусгавар болдог.
20. Заавал секс хийх шаардлагагүй.
Зарим бүсгүйчүүд шүдээ угааж байхдаа, эсвэл дугуй унаж байхдаа ч сэрэл нь хөдөлж дур тавьж чаддаг юм байна. Бүр дуртай дуугаа сонсоод хүртэл тавьчихдаг эмэгтэй бий. Нэг бодлын тэд ч азтай юм аа!
0 comments:
Сэтгэгдэл бичих