Унтах гэдэг нь хүмүүст хамгийн хэрэгтэй, дуртай зүйлсийн нэг гарцаагүймөн билээ. Харин дараах хүмүүсийн хувьд тийм биш бололтой. Ингээд хамгийн хачин, жигтэй 8 нойрны өвчиний талаар сонирхуулъя.
15 настай Louisa Ball хэмээх охин нэг л зүүрмэглэсэн бол дараалан 10 өдөр унтдаг гэнэ. Хэн ч, түүнийг яаж сэгсрээд, босгох гэж үзээд нэмэргүй аж. Их Британид амьдардаг энэ охин яг унтаж буй гоо үзэсгэлэн хүүхэлдэйн кинон дээр гардагтай адил боловч ялгаатай ганц зүйл нь түүнийг аврах ханхүү олддоггүй юм байна.
23 настай Haley Batty нь найз залуугаа бүхэл шөнийн туршид сэрлийг нь хөдөлгөж чаддаг гэнэ. Учир нь тэрээр унтсан ч үргэлж сэрүүн байдаг нойрны өвчтэй ажээ. Түүний бие нь унтаж байхад нь секс хийхийг хүсдэг бөгөөд өглөө нь тэрээр юу болсныг огт санадаггүй гэж түүний эмч ярилцлага өгчээ. Haley Batty нь 15 настайдаа хүчингийн хэргийн хохирогч болж байжээ. Энэхүү хачирхалтай нойрны өвчинөөр эрэгтэйчүүдийн 11%, эмэгтэйчүүдийн 4% нь өвчилдөг гэсэн судалгаа байдаг аж.
Энгийн хүмүүсийн биологийн цагаар хүн 24 цаг сэрүүн байсны дараагаар бие нь 4 цаг унтахыг шаарддаг аж. Харин энэхүү өвчинөөр өвчилсөн хүмүүс огт унтдаггүй аж. Хараагүй хүмүүсийн ихэнх нь гэрлийн мэдрэхүй дутмагийн улмаас энэ өвчинөөр шаналдаг бөгөөд тэдний биеийн хэмнэл нь байгалийн цагийн дагуу явагддаг гэнэ.
Магадгүй хамгийн нийтлэг, элбэг тохиолдолд одоо ч тун хачирхаолтай хэвээр байгаа нойрны өвчинд"narcolepsy" орно. Энэ нь өдөр тутмын энгийн үйл ажиллагаанд /машин жолоодох, шүдээ угаах, алхах гэх мэт/ оролцож буй хүн гэнэт унтах өвчин юм. Үнэн хэрэгтээ тэд гэнэт унтсан биш нэг унтаад гүйцэд сэрж чадахгүй байгаа хүмүүс аж. Эрдэмтэд уг өвчиний шалтгаан одоог хүртэл илрүүлж чадаагүй байгаа бөгөөд генийн шинжлэх ухаантай холбон тайлбарлах гэж оролдож байна.
Claire Scott нь инээх бүртээ унтчихдаг ховор төрлийн нойрны өвчинтэй гэнэ. "Нэг өдөр охин маань надад сургууль дээр сонссон хөгжилтэй явдлаа ярьсан юм. Тэгээд л би юу болсноо санахгүй байсан. Гэнэт би эмнэлэгийн оронд дээр байгаагаа мэдсэн" хэмээн Claire Scott сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ховор төрлийн нойрны өвчин 10000 хүн тутмын 5 -д тохиодог бөгөөд тэд заримдаа зүгээр л хөшчихдөг байна.
Эмч болон сэтгэлзүйчдийн үзэж буйгаар энэхүү өвчинөөр шаналж буй өвчтөнгүүд нь унтсаныхаа дараа босч юм иддэг байна. Мэдээж тэд юу идэж байгаагаа мэддэггүй бөгөөд тэдний биеийн эрүүл мэндэд энэ нь сөргөөр нөлөөлдөг байна. Өвчтөн Anna Ryan энэхүү өвчинөөр өвчилөөр жил хагас болж байгаагаа мэдэх тэр үед 27 кг нэмсэн байлаа. Тэрээр анх ямар нэгэн юм болохгүй байгааг мэдээд, тайван унтаж амрах нойрны сургалтанд явснаар ийм өвчинтэйгээ олж мэдсэн аж.
Бараг бүхий л хүн унтах үедээ амгалан тайван байхыг хүсдэг. Гэвч энэ өвчиний улмаас эрүүл, залуу, аз жаргалтай гэр бүлийн хүмүүс нэг унтаад дахиж сэрдэггүй гэнэ. Энэ нь ихэнхдээ дөнгөж төрсөн нялх хүүхдэд, мөн өмнөд азийн орнууд дахь залууст тохиолдоод байгаа аж. Энэ нь тус өвчтөний зүрх нь цохилтоо алгасч дахин үргэлжлэн цохилдоггүйгээс үүддэг байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Харин зарим нь үүнийг эмэгтэй хүний хувцас өмсөн залуусыг уриалан дуудах буг чөтгөртэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Хүн гүн нойрсох үед биеийн булчингууд амарч хөдөлгөөнгүй болдог. Энэ нь биднийг зүүдэндээ хөдөлж, өөрсдийгөө хамаагүй гэмтээхээс сэргийлдэг байна. Харин заримдаа энэхүү булчингуудын амралт сэрсний дараа ч үргэлжлэх тохиолдол байдаг гэнэ. "Чи сэрснээ мэдээд хөдлөхийг хүссэн ч, чадахгүй байх болно" хэмээн Kline ярьсан байна. Хамгийн муу уг өвчинөөр шаналагчид яг энэ үедээ хий үзэгдэл хардаг байна. 1999 онд хийсэн судалгааны дүнгээс энэхүү өвчинөөр шаналагчдын 75 гаруй хувь нь хий үзэгдэл харсан гэдэг нь нотлогджээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих