Байгаль эхийн бидэнд бэлэглэсэн гайхамшигт зүйлс маш олон. Энэ хорвоо дээрх цорын ганц гайхамшиг хүн, үлдэх гайхамшиг нь түүний бүтээлийн үр дүн гэдэг билээ. Тэгвэл адал явдалд дуртай хүн бүхэнд зориулсан эдгээр гайхамшигууд нь байгаль эх, хүн хоёрын хүчээр босчээ.Ингээд хүн бүрийн заавал аялж үзэх 8 газрыг танилцуулж байна.
Үхлийн торх /The Cage of Death (Australia) /
Давстай усанд аймшигт матартай хамт сэлнэ гэдэг бүтэхгүй зүйл. Гэвч адал явдалд дуртай хүмүүст зориулан "Үхлийн торх" аймшигт матарт ойртох боломжийг олгосон шинэ агуйг Австралид нээжээ. Энэхүү торхонд хүмүүс 15 минут хэртэй шумбах бөгөөд матруудын тулаанд урд хоёр хөлөө алдсан, хүмүүсийг хазахаар дайрч байгаа Choppa матрыг харах аж.
Хадан хясаанаас үсрэх /Cliff Base Jumping (Norway) /
Норвеги нь байгалийн үзэсгэлэнт газруудаар баялаг. Адал явдал эрэлхийлэгчид, зураглаачид болон ууланд авирагчдын сонирхлыг өөрийн эрхгүй татсан энэхүү хавцлаас үсрэх аялал тэдгээрийн нэг юм. Танд яг л онгоцгүйгээр нисч чадах юм шиг санагдах бөгөөд Superman болсон мэт мэдрэмж төрнө.
Игуазагийн завин аялал /Iguazu Boat Ride (Argentina & Brazil) /
Ниагарагийн хүрхрээнээс өндөр, хоёр дахин өргөн Игуазагийн хүрхрээ нь дэлхийг тойрох аялалыг тань хэзээ ч мартагдахгүй гайхамшигт дурсамжийг үлдээх болно. 275 гаруй хүрхрээ дамжин өнгөрдөг Чөтгөрийн Хоолой -г үзээд та энэ аялалыг хийсэндээ огт харамсахгүй. 15 доллар төлөөд Игуазагийн хүрхрээгээр аялах завь хөлөглөн Аргентин болон Бразилийн хил дээр зэрэг зогсох боломжтой болно.
CN Цамхагийн ирмэгээр алхах /CN Tower Edge Walking (Toronto, Canada) /
CN -ний цамхаг нь ирмэгээр алхах үзүүлбэрээрээ дэлхийн хамгийн өндөрт тооцогдож Гиннесийн Рекорд тогтоосон байна. Энэхүү үзүүлбэр нь 1.5 метрийн өргөнтэй уг цамхагийн оройн ирмэгээр алхах юм. Уг үзүүлбэр нь 2011 оны 8 сарын 1-нээс олон нийтэд нээлттэй болсон бөгөөд 13-90 насны адал явдал эрэлхийлэгч хүмүүсийг татаад байгаа аж.
Галт уулын дээрээс нисдэг тэрэгнээс үсрэх /Volcano Bungee (Chile) /
Хөлнөөсөө бат бэхлээд, буух тавцан үгүй газар луу үсрэнэ гэдэг төсөөлөхөд бэрх. Тэр тусмаа галт уулын дээрээс нисдэг тэрэгнээс үсрэнэ гэдэг бүр ч аймаар. Тэгвэл танд ийм боломжийг олгох Чили дэх Пунтод ойролцоо байрлах галт уулын аялалыг санал болгож байна. Идэвхтэй, дүрэлзэж байгаа галт уулын дээрээс үсрэнэ гэдэг, энэ хүмүүс лав солиорсон биз. Та үүнд 9.995 доллар төлөөд 6 өдрийн аялалд явж болно.
El Caminito Del Rey хавцлын замаар алхах /El Caminito Del Rey Trekking (Spain) /
Адриналинаар дутагддаг хүмүүст зориулсан аялал 110 настай El Caminito Del Rey -д бий болжээ. Та ууланд сайн авирдаг байх албагүй бөгөөд зөвхөн 12 наснаас дээш байхад л болно. Энэхүү хавцлын зам нь 1905 онд ажилчид 2 хавцлын хооронд гарах зорилгоор барьжээ. Энэхүү хавцлын зам нь 2000 онд 2 хүн өнгөрснөөс болоод түр хугацаанд хаагдсан байна.
Хөнгөн завиар халимтай хамт аялахын сонирхолтой тал нь юу юм гэж бодож байна уу? Тэгвэл та энэхүү аялалд заавал явж үзэх хэрэгтэй гэсэн үг. Учир нь хүнд аюулгүй энэ аварга амьтныг дэргэдээс нь харж, хамт далайд аялана гэдэг гарцаагүй гайхамшигтай мэдрэмж төрүүлнэ.
Бөмбөлөгөөр өнхрөх /Zorbing (New Zeland) /
Энэ нь аюултай спортын төрөлд ордог бөгөөд таны эрүүл мэндэд халгүй бөмбөлөгөөр толгодын оройгоос өнхрөх аж. "Танд бөмбөлөг бий юу" нэртэй адал явдал санал болгодог компани "Zorbing" хэмээх энэхүү аялалыг санал болгож байна. Zorbing нь анх Шинэ Зеландийн Ротаруад үүсчээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих