Сүүлийн үед дэлхий дахинд шуугиан тариад байгаа “том асуудал” бол Хятад улс хүүхдээр эм хийж байгаа тухай мэдээлэл байлаа. Азийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлэгдсэн учир битүүлэг мэдээллийн хойноос Солонгосын сэтгүүлчид мөрдөж эхэлжээ.
Үүний үр дүнд сэтгүүлчид амьгүй төрсөн хүүхэд болон төрөөд эндсэн нярай, абортын үлдэгдэл зэргийг эмийн үйлдвэрт нийлүүлдэг нэгэн эмнэлгийг мэджээ. Тус эмнэлгийн эмч нар хүүхэд эндсэн буюу амьгүй хүүхэд төрсөн тохиолдолд эмийн үйлдвэрт мэдээлдэг аж.
Харин эмийн үйлдвэрээс тусгай хөргөх сав бүхий хүмүүс ирж хүүхдийг авч явдаг байна. Тэд “түүхий эд”-ээ тусгай зориулалтын богино долгионы хатаах зууханд хийж хатаасныхаа дараа мөн л тусгай төхөөрөмжинд хийж нунтагладаг аж. Хүүхдээр хийсэн уг бэлдмэлд өөр ямар нэгэн хольц орохгүй бөгөөд шууд капсулд савладаг байжээ.
Сэтгүүлчид уг эмийг олж шинжилгээ хийлгэтэл 99.7 хувь нь хүний биеийн хэсгээс бүрддэг болох нь тогтоогдсон байна. Солонгос сэтгүүчид эрлийнхээ үр дүнгээр баримтат кино хийж SBS телевизээр цацжээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих