Бид өөрсдийнхөө бие махбодийн талаар мэдэхгүй олон зүйл байдаг. Дараах 10 баримт өөрийгөө илүү мэддэг болоход тус болж магад. Шалгаад үзээрэй.
1.Таны гар өөрийн гэсэн ухаантай
1999 онд гарсан Сул гар кинонд өсвөр насны хүүхдийн гар өөрийн ухаантай болж аймшигийн алуурчин болсон тухай өгүүлдгийг та санаж байна уу? Энэ кинонд гарсан зарим зүйлс үнэний ортой байж магадгүй болоод байна. “Alien Hand Syndrome” буюу гар хүний өөрийн биенд захирагдахаа болох үзэгдэл нь ховор тохиолддог мэдрэлийн саатлаас үүдэн гардаг өвчин аж. Ихэнхдээ тархины хагалгааны дараа тохиолддог тархины хавдар, саатал зэрэг тархины урд хэсгийн завсрын булчинд үүссэн гэмтэлтэй холбоотой гэнэ. Тус өвчнөөр өвчилсөн хүний гар өөрийн гэсэн ухаантай болдог бөгөөд тухайн хүн гарынхаа хөдөлгөөнийг захирч чадахаа больдог байна. Ийм өвчнөөр шаналж байгаа хүн гартайгаа огт холбоогүй, биенийхээ нэг хэсэг гэж мэдэрдэггүй бөгөөд зарим тохиолдолд хяналтаа алдсан гар товч тайлах, янз бүрийн зүйлээр оролдох, хувцас урах зэрэг нарийн төвөгтэй үйлдлүүдийг хүртэл хийдэг аж. Уг өвчнийг эмчлэх арга одоогоор нээгдээгүй боловч хамгийн зөв шийдэл нь хяналтаа алдсан гарт тоглож болохоор ямар нэгэн зүйл өгч өвчтөнд хөнөөл учруулахгүйгээр саатуулж байх явдал гэнэ.
2. Та дотор эрхтнийхээ томоохон хэсгийг гаргасан ч амьдарч чадна
Хүний бие их эмзэг харагдаж байж болох ч бидний төсөөлдөгөөс ч илүү хүчтэй гэнэ. Хүн биенээсээ цөс, ходоод, нэг бөөр, нэг уушги, элэгний 75%, гэдэс дотрын 80%, аарцаг, цавины орчим дахь бараг бүхий л эрхтнийг авсан ч амьдрах боломжтой гэнэ.
3. Артерийн судас тасарсан тохиодолд зүрхний хүчтэй агшилтаас үүдэн цус 30 тохой хүртэл зайнд олгойдно
4. Нас барсны дараа ч таны эрхтэн хөвчирсөн хэвээр байна
Үүнийг сахиусан тэнгэрийн тачаал хэмээн нэрийддэг бөгөөд эрэгтэй хүн босоогоороо эсвэл нүүрээрээ доош харж нас барсан тохиолдолд ийм зүйл болдог байна. Яаж ийм зүйл болдог байна ??? Хүн амьд байхад зүрх биеийн бүх хэсгийг цусаар жигд хангадаг байна. Харин нас барахад энэхүү ажиллагаа зогсож цус нь таталцлын хуулийн дагуу ямар ч масстай байсан биеийн хамгийн доод хэсэгт хурдаг байна. Тиймээс хэрвээ хүн босоогоороо нас барах юм бол цус хөлд бөөгнөрнө. Ингээд цус дүүрсээр дараагийн нам дор хэсэг болох эр бэлэг эрхтэнд хуримтлагдаж хөвчрөхөд хүргэдэг байна.
5. Зүрхний шигдээс нь даваа гаригт ихэвчлэн тохиолддог гэнэ
10 жилийн судалгаагаар Шотландын зүрхний шигдээс өвчнөөр нас барагсдын 20% нь 7 хоногийн бусад өдрүүдтэй харьцуулахад даваа гаригт нас барсан байна. Судалгаагаар даваа гариг нь амралтын өдрүүдэд ажлын ядаргаанаас үүдэн их хэмжээгээр архидан согтуурснаас болдогийг тогтоожээ.
6. Минут бүр бидний биенд 300 сая эс үхдэг байна
Энэ магадгүй их тоо шиг сонсогдож байж болох ч өдөр бүхэн шинэчлэгдэж байдаг хүний биеийн эсний 0.0001% юм байна. /ойролцоогоор өдөрт бидний биенд 10-50 триллион эс шинэчлэгдэж байдаг аж/
7. Нялх хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү их ястай байдаг
Хүүхэд анх төрөхөл түүний биенд 300 яг байдаг байна. Харин насанд хүрэх үед 206 ястай үлддэг аж. Энэ нь жижигхэн яснууд нэгдэж том хүчирхэг ясыг бүрдүүлдэгтэй холбоотой гэнэ.
8. Таны үс бараг л хэдэн зуун жилийн настай
Шатахаас бусдаар хүний үс нь хавьгүй удаанаар бараг л устаж үгүй болдоггүй биений нэг хэсэг аж. Та Discovery сувгаар Египт, Пирамид, зандалшуулсан шарилын тухай баримтат кинонууд үзэж байснаа санаж байна уу? Зандалшуулсан шарил нь бодит байдал дээр яс, үснээс өөр юу ч үлдээгүй байдаг. Магадгүй үс нь их хэврэг харагдаж байж болох ч хүйтэнд, ус чийгэнд, цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэгт тэсвэртэй химийн бодис, эрдэсээс бүтсэн байна.
9. Та хоолгүйгээр амьдарч чадах ч, нойргүйгээр чадахгүй
Танд хоол хэрэгтэй боловч нойр түүнээс ч илүү хэрэгтэй аж. Олон хүн нойрны чухлыг үгүйсгэдэг нь үнэндээ хүн хоолгүйгээр нойр дутуу байснаас илүү удаан амьдарч чадна гэдгийг мэддэггүйтэй холбоотой гэнэ. Зөвхөн ус байхад л хүн дунджаар 1 сараас 2 сарын турш амьдарч чаддаг /тухайн хүний биеийн илчлэг, бусад хүчин зүйлээс хамаарна/. Харин хэдэн хоногийн турш дараалан нойргүй явснаас үүдэн хүний сэтгэлзүйд огцом өөрчлөлт гарахад хүргэдэг байна. Хамгийн удаан хугацаанд буюу 264 унталгүй байж үзсэн Randy Gardner-ийг эрдэмтэд дахин нойргүй хоновол улам аюултай гэж нотолжээ.
10. Хамар, дээд уруул хоёрын хооронд байрлах хонхорхойг пилтрум гэж нэрлэх бөгөөд эрдэмтэд үүнийг уруулын хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах гэж байдгийг тогтоосон байна. Эртний Грект үүнийг хүний биеийн хамгийн дур булаам хэсэг гэж үздэг байжээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих