Нүүр » » Гэртээ цөмийн туршилт явуулж байжээ

Гэртээ цөмийн туршилт явуулж байжээ

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 10:59 PM



Шведийн Энгельхольм хотын цагдаа нар гэртээ цөмийн туршилт явуулсан гэх хэргээр 31 настай Richard Handl-ийг баривчилжээ. Тэрээр гал тогоондоо атомын задралын урвал явуулж байсан гэнэ. 

Richard Handl хийсэн туршилтдаа эрх авахаар Засгийн газарт өмнө нь хандсан байжээ. Гэвч тэд түүнийг дэмжих бус харин ч эсрэгээр цагдаа дуу­даж, гэрт нь нэгжлэг хийлгэсэн байна.Richard Handl  гэртээ ийм төрлийн туршилт явуулах нь хууль бус байдгийг мэдээгүй гэнэ. Гэхдээ тодорхой хугацаагаар түүнийг батлан даалтад гаргажээ. Цагдаа нар гэрт нь нэгжлэг хийх үед ради, уран, америций зэрэг цацрагт идэвхт бодис илэрчээ. 

Richard Handl явуулсан туршилтынхаа талаар блогтоо бичдэг байж. Тэрээр ярихдаа "Би багаасаа л хими, физик сонирхож, туршилт явуулах дуртай байсан. Тиймээс гэрийн нөхцөлд атомын задрал яаж явагддагийг харахаар ийн туршсан юм. Гэхдээ энэ нь хууль бус болохыг мэдээгүй" хэмээх тайлбар өгсөн байна. 

Хэрэв түүний буруутай нь тогтоогдвол Richard Handl  хоёр жил хорих ял оноох юм байна.  Сониуч эрдэмтэн цөмийн реак­тор бүтээхээр гадаад руу зарим эд ангийг нь захиалсан гэнэ. Харин олдохгүй нэгийг нь гараараа угсарсан аж.



Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved