Нүүр » , , » Та эр хүний “гарт ороод” байгаа юм биш биз?

Та эр хүний “гарт ороод” байгаа юм биш биз?

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 2:46 AM

Төрөлхийн бие даасан, өөрийгөө төвөггүйхэн аваад явчихдаг бүсгүйчүүд ч хүч чадалтай эрийг хүсдэг. Гэвч хүйсний ялгаа гэж үгүй болсон өнөө үед эрэгтэй хүний эрх мэдэл зарим харилцаанд хэт давамгайлсан хэвээр байгаа нь ажиглагдаж байна.




Ихэвчлэн бүсгүйчүүд сэтгэл зүрхэндээ захирагдсанаасаа болоод хэн нэг эрийн “гарын аясаар” хөдлөхөд бэлэн болоод буйгаа анзаардаггүй. Харилцаанд тань эр хүн хэт давамгайлж эхэлсний 6 шинжийг Call.mn өгүүлж байна.

1. Тэр таныг гэр бүл, найзуудаас чинь тусгаарлахыг оролддог.
Та хоёрын харилцаа гүнзгийрч эхэлмэгц тэр таныг найзууд, эсвэл гэр бүлийнхнээс чинь хол газар цуг амьдрахыг хүсэж (цаагуураа шаардаж) эхэлсэн бол тэр төрөлхийн захирангуй зантай байх магадлал өндөр. Өдөрт нэг удаа ээжтэйгээ утсаар ярьж, хааяа нэг найзуудтайгаа уулзахад чинь мэдэгдэхүйц бухимддаг бол, мөн таны бусад хайртай хүмүүсийн талаар үргэлж муу үгийг хэлдэг бол та энэ харилцааныхаа талаар дахин бодож үзсэн нь дээр болов уу? Таныг бүх цаг заваа түүнд л зориулахыг тэр хүсч байна. Дэндүү БИ төвтэй эрчүүд эцэс сүүлдээ таны гэх бүхэнд халдаж эхэлнэ. Сайн эрчүүд хайртай эмэгтэйгээ тэнцвэртэй амьдралтай байхыг нь дэмжиж чаддаг.

2. Таны утас болон Facebook, Twitter, мэйл хаягийг тогтмол шалгадаг.
Та хэдий гэрлэсэн байлаа ч зарим нэг зүйл чинь “хамтынх” биш “хувийнх” хэвээрээ үлдэх ёстой. Хааяа нэг мэдэгдэлгүй шалгах нь хүний төрөлхийн үл ялиг өмчлөмтгий мөн чанарыг илтгэх ч, өдөр болгон таны мэйл хаяг, утсыг “ухаж” суудаг эрд та ч итгээд хэрэггүй л болов уу.

3. Таныг яаж хувцаслахыг байнга заадаг.
Таныг бусад эрчүүдийн харааг булаах вий гэж айсандаа шинэ жилийн үдэшлэгт жийнсэн өмд, цамцтай явахыг санал болгодог эрийн сэтгэл хайраар биш айдсаар дүүрсэн байгаагийн шинж юм. Мөн таныг хамгийн дуртай даашинзаа өмсчихөөд байхад доромж утгатай үг хэлж, гадаад төрхийг тань байнга гоочилдог эрийн таныг гэсэн сэтгэлд эргэлзэхээс өөр аргагүй нь.

4. Утсаар ярихаа мартсанаас чинь болж маш их уурладаг.
“Чи над руу өнөө өглөө яг 9.30 минутандаа залгасангүй” гэж хэлээд утасны цаанаас орилж байгаа эр хүнтэй хамт удаан байвал та сэтгэлзүйн дарамтанд орж эхэлнэ. Бие бие рүүгээ ямар ч шалтгаангүй утсаар ярьж, мессеж бичнэ гэдэг хайртай хосуудын өдөр тутам өөрсдийнхөө хүслээр хийдэг зүйл болохоос биш ямар нэг үүрэгт ажил биш юм.

5. Түүнээс үргэлж “зөвшөөрөл” авах хэрэгтэй болдог.
Таны “зөвшөөрөл” авч болох хүмүүс бол эцэг эх, мөн хуулийн байгууллагын ажилтнууд юм. Насан хүрсэн хүний хувьд та бүх шийдвэрийг өөрөө гаргах бүрэн эрхтэй. Хамтрагчийнхаа үзэл бодлыг хүндэтгэж үзэх нь нэг хэрэг, харин найзуудтайгаа уулзахын тулд түүнээс “арай гэж” зөвшөөрөл авах шаардлагатай болдог бол тэр таны амьдралыг удирдаж байгаагаас өөрцгүй юм.

6. Тэр таныг ямар ч шалтгаангүй харддаг.
Брэд Питтийн тоглосон киног үзэнгээ инээмсэглэж байгааг тань хараад бага зэрэг тунирхаж болох л юм. Харин супермаркетийн ажилтныг тань руу хальтхан харсан гэдэг шалтгаанаар араар тавьсан хэрэгт буруутгаж байгаа эрээс холхон байсан нь дээр.



Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved