Нүүр » , , , » Дэлхийд хамгийн их шуугиан тарьсан тайлагдаагүй нууцууд

Дэлхийд хамгийн их шуугиан тарьсан тайлагдаагүй нууцууд

Written By Unknown on Saturday, August 4, 2012 | 10:37 PM


Жон Кеннедигийн аллага
 
1963 оны 11 сарын 22-ний өдөр Техас мужийн Даллас хотын гудамжаар машины цуваанд явж байсан ерөнхийлөгч Жон Кеннеди нуруундаа нэг, толгойдоо нэг буудуулан нас барсан. Lee Harvey Oswald гал нээснээс хойш 45 минутын дараа баривчлагдсан байна. Хэдэн цагийн мөрдлөгийн дараа тэрбээр аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр 11 сарын 24-нд хэдэн зуун сэтгүүлчдийн өмнө цагдаагийн газрын гаражинд Jack Ruby -д буудуулан үхжээ. Тус оны 11 сарын 29-нд ерөнхийлөгч  Lyndon B. Johnson аллагыг мөрдүүлэхээр Варрены хороог байгуулсан байна. Тус хороог АНУ-гийн тэргүүн шүүгч Earl Warren удирдаж байсан бөгөөд Освальд нь италийн Mannlicher-Carcano буугаар ерөнхийлөгчийг хороосон цорын ганц хүн байсан хэмээн нотолжээ. Освалд энэ хэргийг ганцаар vйлдсэн гэдэг ч хуйвалдаан байсан тєдийгvй аллагад нэг бус мэргэн бууч оролцсон гэж vздэг.


Jack The Ripper -ийн аллага
 
Дэлхийн түүхэнд одоо ч хүртэл тайлагдаагүй аллагын хэргүүдийн нэг болох Jack The Ripper -ийн аллага нь өнөөг хүртэл Лондонгийн гудамжнаа айдас түгшүүрийн дохио хэвээр байгаа нь анхаарал татмаар. 1888 оны 8-аас 11 сарын хооронд Лондоны өмнөд хэсэгт байрлах Whitechapel-д 5 биеэ үнэлэгч алуулжээ. Алуурчны дүр төрх, түүний цагдаагийн газар илгээсэн захидал гээд аллагын талаарх бүх зүйл ер бусын зүйлсээр дүүрэн байлаа. Хохирогчдын тоог хүртэл нууцалжээ. Албан ёсоор Jack The Ripper-ийн 5 хохирогч байдаг байна. Тэрээр зөвхөн Лондон хотыг айдаст автуулаад зогссонгүй бүхэл бүтэн Британий эзэнт гүрнийг түгшээж байжээ. 



Стонхенжийн аварга чулууны нууц
 
Английн баруун хэсэгт байрлах Salisbury-ийн талд неолитийн үеийн оршин суугчдын 6400 гаруй жилийн өмнө барьсан Stonehenge нь хэдэн мянган жилийн туршид хүмүүсийн анхаарлыг татсаар иржээ. Уг талбай нь нийтдээ 26 тон жинтэй 30 босоо багана, 30 хөндлөн чулуунаас бүтсэн байдаг. Тус бүр нь 6 гаруй тонн жинтэй уг чулуунуудыг хэдэн милийн зайтай газар болох Bluestone-оос авчирсан аж. Тухайн үед неолитийн үеийн барилгачид зөвхөн чулуун хэрэгслийг ашиглан хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн туршид гайхашралд оруулах хөшөөг босгох чадвартай байжээ. Өнөөг хүртэл Stonehenge -ийг юунд зориулан барьсныг хэн ч тайлж чадаагүй аж. Өөр нэгэн тайлагдаагүй зүйл нь уг байгууламжийг аварга том хөх чулуунуудаар барьсан явдал юм. Сүүлийн үеийн хүн төрөлхтний технологийн ололт амжилт байгаад ч уг байгууламжийн нууцыг тайлж чадаагүй байна. 




Атлантисийн гээгдсэн арал
 
Эрт цагаас нааш хүн төрөлхтнийг эргэлзүүлж, гайхашруулсаар байгаа нууцаар хүрээлэгдсэн нэгэн домог бол Атлантисийн домог юм. Грекийн философич Платоны хэлсэнчлэн Атлантис нь Гибралтарийн хоолойд байрладаг, соёл иргэншлийн дээд түвшинд хүрсэн Атлантчуудын өлгий нутаг байжээ. Атлантис арал нь ертөнцийн гоо үзэсгэлэнгийн төв байсан хэмээн Платон үзсэн байна. Шинээр өргөмлөгдөх хаан нь өмнөх хаадыг давж гарахын тулд ордноо болон ард түмнээ илүү баян тансаг болгох ёстой байжээ. Атлантчууд нь бурханаас хайрласан их баялаг, хөрөнгө мөнгөтэй байсан бөгөөд маш хүчтэй газар хөдлөлтийн улмаас далайд живсэн хэмээн Платон дурьджээ. Гэвч энэ бүхэн нь зүгээр нэг домог байсан уу аль эсвэл эдгээр нь бүгд үнэн байсан уу гэдэг нь одоо ч тодорхойгүй хэвээр үлдсэн аж. 



Спинксийн нууц
 
Египетийн Пирамидын урд хамгаалагчын үүрэг гүйцэтгэн хэвтэх Хүн нүүртэй арслан биетэй амьтаныг спинкс гэх бөгөөд Спинксийн нууц нь эртний Грекийн домгоос үүдэлтэй ажээ. Уг домогт, Спинксийн урдуур өнгөрсөн хүн бүрээс Спинкс "Ямар амьтан өглөө дөрвөн хөл дээрээ, өдөр хоёр хөл дээрээ, орой гурван хөл дээрээ алхдаг вэ" хэмээн асуудаг бөгөөд хэрэв тухайн хүн хариулж чадахгүй бол түүнийг сорон авдаг, харин зөв хариулбал өөрөө алга болдог талаар өгүүлжээ. Спинксийн асуултанд цорын ганц 'Хүн' гэж зөв хариулсан хүн бол Грекийн баатарOedipus юм. Хэдийгээр асуултын хариултыг олсон ч агуу Спинксийг тойрсон олон асуулт байсаар байна. Хэр удаж байгаа? Хэн барьсан? Асуултын зорилго нь юу байв? гэх мэт.



Сахарын цөлөн доороос алга болсон хот олдлоо
 
Ливийн нийслэл Триполи хотоос өмнө зүгт 1000 км-ийн зайд, Сахарын цөлийн орчимд МЭӨ 500-1 оны үеийн цайз олсон тухай “National Geographic” мэдээлэв. Археологичид уг цайзыг “Гарамантес” хэмээн нэрлэсэн бөгөөд МЭ 200 оныг хүртэл оршиж байсан гэж үзэж байгаа юм. Мөн цайзын эргэн тойронд цэцэрлэгт хүрээлэн, жижиг тосгон байсан ул мөрийг илрүүлсэн аж. Археологичдын багийн эрдэмтэн Дэвид Маттинли “Цайз одоогийнхоос 3-4 метр өндөр байсан байх. Цаг хугацааны явцад элэгдэж одоогийн байдалд хүрсэн нь тодорхой. Бид малтлагын үеэр газрын гүн рүү ордог хонгил байхыг илрүүлсэн. Энэ цайз нь Ромын эзэнт гүрэнтэй зэрэгцэн оршиж байсан Африкийн нэгэн хүчирхэг эзэнт гүрний туурь байж болзошгүй” хэмээн таамаглаж байгаа талаараа мэдээлжээ.



Перуд олдсон ер бусын гавлын яс
 
100 см өндөртэй зуйван толгойтой, хүний шүдний хэлбэрээс ондоо шүдтэйн зэрэгцээ маш том нүдний ухархаатай, тархины хэсэгтээ сонин хэлбэр бүхий нүхтэй гавлын яс олдсон байна. Анх энэхүү гавлыг олсон Мумми судлаач Ренато Давила Рекулми одоо энэхүү харийн хүний муммиг Перуд байрладаг Андахуалиллас дүүргийн Андэйн Шашны музейд хадгалж байна.

Энэхүү газарт эрт цагт харийн хүмүүс ирж суурьшин амьдарч байсан гэж үздэг ажээ. Анх гавлыг судалж байсан эрдэмтэд толгой болон биеийн хэмжээг харьцуулж үзээд хүүхдийн араг яс гэж үзсэн боловч удалгүй Орос болон Испани эрдэмтэд нарийн шинжилгээ хийгээд үүнийг манай дэлхийн хүн биш харин ондоо амьдралтай ондоо бүтэцтэй харийн хүн гэдгийг тогтоосон байна.



Bigfoot (aka Sasquatch)
 
Дэлхийн олон нийт бигфут болон йети гэж ямар амьтан байдгийг олж мэдэх гэсэн найдвараа одоо ч алдаагүй байна. Үс ноостой үлэмж биетэй энэ амьтны тухай олон домог яриа байдаг аж. Энэ амьтан ууланд, ой модонд амьдардаг бөгөөд асар том алхаатай, шөнийн цагаар хүүхэд болон загасчдын барьсан загасыг хулгайлдаг байна. 1967 онд АНУ-ын Калифорнын хоёр оршин суугч тийм нэг мангасын тухай богино хэмжээний “баримтат” кино авснаа үзүүлэхэд тус улсын кино театрууд үзэгчдэд дарагдаж, ток-шоуны гол сэдэв болж байжээ. Тэр цагаас хойш бигфутын араас хэдэн зуун хүн цөхрөлтгүй ангуучилж байгаа ч амжилт олсон хүн өнөөдөр байхгүй байна.



Black Dahlia /Хар Далиа/
 
Хар Далиа хэмээх нэрээр алдаршсан Элизабет Шорт нь тас хар үстэй, хар даашинз, хар дотуур хувцас өмсдөг байжээ. Түүнийг сайн мэддэг хүмүүсийн мэдээлснээр тэрээр гуяныхаа дотор талд гоёмсог цэцэг бүхий шивээстэй байсан аж. Тэрээр Холливудын жүжигчин болохыг маш ихээр хүссэн авч тэрээр нэр алдарыг кино жүжигчин гэдгээр олсонгүй. Харин түүний үхэл, 60 гаруй жилийн туршид тайлагдаагүй аллагын хэрэгээс нэр хүндийг олжээ. 1947 оны 1-р сарын жихүүн өглөө 22 настай Элизабет Шортын нүцгэн цогцсыг Лос Анжелес хотын Леймэр хүрээлэнгээс олсон байна. Уг аллагын бусдаас ялгарах шинж нь алуурчны цогцсын үсийг зассан хэлбэр байлаа. Хар Далиагийн биений тэн хагас зүсэгдэж, цусанд хутгалдсан байв. Зохиолч Lawrence P. Scherb -ийн үзэж буйгаар энэхүү аллага Лос Анжелес хотын хэмжээнд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй аймшигт хүчингийн хэрэг болжээ. 




Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved