Нүүр » , , , » Яаж “оньсого” адил нууцлагдмал байх вэ?

Яаж “оньсого” адил нууцлагдмал байх вэ?

Written By Unknown on Sunday, August 5, 2012 | 11:11 PM


Нууцлагдмал байна гэдэг өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг л түүнд мэдрүүлж өгнө гэсэн үг юм. Бүсгүй хүн бүр өөртөө байдаг оньсого шиг ихэмсэг зан чанарыг нээж чадвал өөрийгөө алдалгүйгээр эр хүнийг хайрлаж чадна.


Тогтсон дэглэмийг эвд. Өглөө сэрнэ. Хоёулаа ажилдаа явна. Орой ирнэ. Даваа, баасан гаригийн шөнө бушуухан шиг “секс” нэртэй даалгавраа хийчихээд унтаад өгнө. Ийм нэгэн хэвийн маршрутаа өөрчилж, шинэ замаар явж үзэх хэрэгтэй. Түүнд эсвэл танд аль хэдийн дасал болсон зүйлсийг өөрчил. Орой бүр түүнийг гэртээ ирэхэд нь хоолоо бэлдчихсэн суудаг байсан бол нэг өдөр ч болов ажлаасаа тардаг үеэр нь хоолыг нь шарах шүүгээтэй ойрхон тавьчихаад, нохойгоо салхилуулахаар, найзуудтайгаа уулзахаар гар.

Бүх зүйлд бүү хариулт өг. Та өөрийнхөө талаар дэндүү их мэдээллийг өгсөн учраас тэр одоо таны хэлэх үг, хийх үйлдлийг чинь андахгүй мэддэг болчихжээ. Тэгсэн ч, тэр дотроо хариултыг нь мэдсээр байж таниас асуулт асуусаар байх болно. Энэ үед нь хааяа ч болов битгий хариул. Чимээгүй байснаараа та түүний хувьд бэлэн “толь бичиг” байхаа больж, түүнд бодож эргэцүүлэх боломж гаргах болно.

Харин юм хэлэхийн оронд ёжтойхон инээмсэглэ. Таньд нууцлагдмал байдал дутагдаад байгаа юм шиг санагдвал, ярианаас зайлсхийгээд инээмсэглэж болно. Манай ярилцах дуртай бүсгүйчүүдийн хувьд энэ нь хэцүү ч, хэрэг нь гарна гэдэгт итгэж болно. Тэр дараа нь болзооны турш ганцаараа л яриад байснаа ойлгож, таны талаар таамаглал дэвшүүлж, улам сонирхож эхлэх болно.

Бүх дуудлагад нь хариу өгөх хэрэггүй. Жаахан хатуу хандаж буй хэрэг мөн боловч таны утас хааяа ч болов түүнийг залгахад салгаатай байг. Дараа нь түүн рүү эргүүлж залгахдаа яагаад утсаа салгасан тухайгаа дурдаад ч хэрэггүй. Мөн заримдаа түүний явуулсан мессеж хоёр цагийн дараа хариу авдаг байг. Түүнгүйгээр юу хийж явааг чинь тэр сонирхож эхэлнэ. Энэ хооронд та өөртөө зориулж дэлгүүр хэсэх юм уу, усан бассейнд явж байсан байж болно. Түүнийг эзгүй үед ч цагийг сайхан өнгөрүүлж чадаж байгааг тань мэдвэл тэр таны хүсэл сонирхлыг илүү хүндэтгэж эхэлнэ.

Завгүй бай. Түүнийг залгах болгонд уулзахад бэлэн гэсэн хариулт өгөөд байвал түүний хувьд таньтай уулзах нь хүсэн хүлээх зүйл биш болж хувирна. Гоо сайхны бараа авахад дагалдаж ирдэг sample шиг үнэгүйдэж орхино гэсэн үг юм. Хэрэв танд түүнээс өөр чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх хүн бараг байхгүй бол нэн даруй найз нөхдийнхөө хүрээг тэл гэж зөвлөмөөр байна. Тэр таны амьдралын нэг хэсэг болохоос, бүх л амьдрал чинь болох ёсгүй.

Гэртээ зөвхөн өөрийн гэсэн тусгай орон зайтай бай. Тэнд та өөрийн хувьд хамгийн дурсамжтай гэсэн зүйлсийг хадгалдаг байж болно. Эсвэл зөвхөн тэнд л сууж ном уншиж, хөгжим сонсож, сайн сайхны тухай эргэцүүлдэг байж болох юм. Түгжиж болдог хаалга байвал бүр сайн. Тэнд юу хийж байгаа тухайгаа эр нөхөртөө байнга битгий илтгэ.

Сонирхолтой сэдвүүдийн талаар нарийвчилж ярь. Гэхдээ физикийн шинжлэх ухаан, квантын хуулийн тухай биш шүү бурхан минь! Энгийнээр хэлвэл, аялах хоббитой гэж хэлчихээд, ярилцагч нь илүү сонирхолтой зүйл хүлээж суутал “Би орос, англи, германд очиж байсан” гэж хэлээд чимээгүй болчихвол та түүнд тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй нь лавтай. Харин аль орны хоол өвөрмөц санагдсан тухай, ямар улс үндэстний бүжгээс эрч хүч мэдрэгдсэн тухай ярьвал хамаагүй онцгой санагдана. Ингэснээрээ та өөрийнхөө талаар нэгд нэгэнгүй тоочилгүйгээр, амьдралд хайртай гэдгээ мэдрүүлж байгаа юм.

Муу явдал тохиолдох бүрт түүнд бүү гомдолло. Мэдээж танд ганцхан түүний нөмөр нөөлөг хэрэгтэй үед, хамт байхыг хүсч болно. Гэвч эрчүүд жижиг асуудлыг юман чинээ боддоггүй учраас, мууаа нас барчихсан гээд түүн дээр очвол ихэнх эрчүүдэд зүгээр л утгагүй санагдана. Байгалиасаа автомат программтай тэднээс тусламж хүсэхийн оронд, заримдаа найз бүсгүйчүүлтэйгээ уулзсан нь дээр юм.

Хэрэглэдэг үнэртэй ус, шампуниа солиод үз. Тэр таныг нэг л өөр болсныг анзаарах ч, яг юу тань өөрчлөгдсөнийг олж үл чадна.



Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved