Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд борлуулах, бэлтгэн тээвэрлэхийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглох тухай Засгийн газрын тогтоол гарсан.
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хуш модоор бүрхэгдсэн талбай 184.7 га-гаар, нөөц 23.7 сая шоо метрээр багасаад байгаа аж.
Дэлхийн цаг уурын дулааралтай холбоотойгоор хуш модны үр буюу самрын гарцын хэмжээ багасах, улмаар самрын их ургацын жилийн давтагдах хугацаа удаашрах хандлагатай, боргоцойн хөгжилд хоёр дахь жилийн хаврын гэнэтийн хүйтрэлт нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна.
Байгальд Сибирь болон солонгос гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол Улсын нутагт байршин ургадаг юм байна. Үүнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын Нүхт, Жаргалант, Арцатын амуудад энэ сарын 20-23-ны өдрүүдэд ойн хортонтой тэмцэх ажил хийж, хор цацсан байна. Тиймээс ард иргэдийг ахуйн хэрэглээндээ жимс, самар түүж хэрэглэж болохгүйг хатуу анхааруулж байна.

0 comments:
Сэтгэгдэл бичих