Нүүр » , » Charlie Chaplin хормойн донтой байсан уу?

Charlie Chaplin хормойн донтой байсан уу?

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 6:45 AM


Ноён Charles Spencer Chaplin буюу дэлхийд Charlie Chaplin нэрээрээ өөрийн алдраа тунхагласан тэрээр 1889 оны 4-р сарын 16-нд Лондонд төржээ. Дэлхийн нэгдүгээр дайн дуусах хүртэл тэрээр хамгийн алдартай кино од байсан бөгөөд дэлгэцийн дуугүй бүтээлүүддээ амьлуулсан хөгжилтэй царай, болхи үйлдлээрээ алдар нэрийг олж чадсан юм. Гадаад дүр төрхөөрөө бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг татах боломжгүй одой хүнийг санагдуулам намхан нуруу, туранхай бие, шувуун цээжтэй Charlie Chaplin жинхэнэ хүүхнүүдийн эрлэг байсан гэдэг. Гэхдээ түүний бага насны амьдрал тэр чигтээ аймшгийн кино байжээ. Аав нь театрын жүжигчин, ээж нь дуучин байж. Аав нь архинд орсноор тэдний амьдрал орвонгоороо эргэжээ. Эцэг эхээ салах үед тэрээр гурван ой ч хүрээгүй байсан гэдэг. 

Харамсалтай нь бяцхан хүүг ухаан ороогүй байхад эцэг нь өөд болжээ. Өдөр алгасалгүй архиддаг тэрээр нэг л өдөр гудамд унаад ахин босч ирээгүй юмсанж.  Хөөрхий эх нь хүүгээ тэврэн гудамд цэцэг зардаг байв. Тэд ханцуйнаасаа гашуудлын туузыг авалгүй хэдэн жил болжээ. Хүмүүс хэн нас барсныг асуухад Charlie хүү өрөвдөлтэй гэгч нь "аав" гэж хариулах учиртай байлаа. Энэ нь түүнийг хожим жүжигчин болоход ихээхэн нөлөөлсөн байж болох...

Өдөр бүр иймэрхүү байдалтай байсан эх хүү хоёрыг нэгэн шөнийн клубын эзэн өрөвдөж, ээжийг нь дууч хүүхнээр авчээ. Тэднийд гол төлөв Олдершотын гарнизоны цэргүүд ирж үйлчлүүлдэг байж. Бүдүүлэг цэрэг залуус тайзан дээр гарсан хэнийг ч болов элэглэн зугаацна. Charlie Chaplin-гийн ээж нь тэдгээр залуусыг зугаацуулсныхаа төлөө хүүгээ хоосон хонуулалгүй өдөр хоногийг өнгөрөөнө.  Гэтэл таван настай байхад ээжийнх нь хоолой сөөж эхэлжээ.Тэр нэг золгүй орой бүр таг болчихов. Ээж нь хөшигний араар гүйн ороход клубын эзэн оронд нь балчир хүүг түлхэн гаргалаа. Тэрбээр Jack Jones хэмээх 1904 оны хит дууг дуулахад хөлчүү хөгжилдсөн эрчүүд зоос мөсөн чихэр шидэж хүүг “урамшуулжээ”. Энэ бол түүний зүүд шиг амьдралынх нь анхны алхам байлаа.

Үүнээс хойш Charlie Chaplin шөнийн цэнгээний газраас салахаа болив. Харин ээж нь ухаан солиорсноос болж Лэмбетийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хоригдох болжээ. Ингээд хөөрхий хүү “гудамжны хүүхэд” гэх нэрийг зүүсэн юм. Тэр дуулж жүжиглэхээс гадна, сонин зарж, зарлага хийж, ачиж зөөж явжээ. Гэхдээ л жүжиглэх нь хамгаас илүү таалагдана. Гудамжинд үзсэн харснаа дууриан элэглэж, өөрийгөө ч, үзэгчдийг ч баясгана. Блекморны театрын агентлагт үе үе очих ч ганц бүтэн гуталгүй түүнийг хэн тоох билээ. Тэр тусам тэнэмэл амьдралаасаа хагацан салж дээдсийн хүрээлэнд багтаж, эрх дураараа амьдрахыг хүсэн мөрөөднө.

Энэ л үед түүнд аз тохиож театрт ажиллах боломж олдсон юм. Charlie Chaplin тэгэхэд 15 настай байжээ.

Дурламтгай Chaplin-гийн бүсгүйчүүд

Тэрээр театрт ажиллаж байхдаа Marie Doro гэгч бүсгүйд дурлажээ. Гэвч дурласан ядуу залууг ихэмсэг бүсгүй тоох нь битгий хэл нүднийхээ булангаар ч хардаггүй байв.  Маш тод еврей аялгатай, жинхэнэ жүүд төрхтэй, царай муутай, намхан тvvнийг тоглолтоо эхлээгүй байхад л үзэгчид хөхрөлддөг байсан түүнийг үзэсгэлэнт Marie Doro яаж тоох вэ дээ. Marie  Америк руу цагаачлан одсон нь Chaplin-г сэтгэлийн хямралд оруулж орхив. Гэвч хэрсүү Chaplin бууж өгөхийг хүссэнгүй араас нь очиж, Америкийг заавал байлдан дагуулж, Marie-г бишрэн шүтүүлэхээ өөртөө андгайлжээ. 11 жилийн дараа холливудад уулзах үед бүсгүй түүний нэрийг нь ч санахгүй байсан гэдэг. Энэ үед Chaplin түүнд өмнө дурлаж байснаа анхны хайр нь байсан тухай хэлж. Тэд энэ цагаас хойш жирийн найз нөхдийн харьцаатай болжээ.

1908 онд Chaplin 19 насандаа дөрөв дүү  Hetty Kelly охинд хайлажээ. Харамсалтай нь Hetty Kelly аль хэдийн нөхөрт гарсан байв. Гэсэн ч Chaplin үл тоон, гагцхүү дурлалдаа шатсан зүрхэндээ захирагдан гэрлэх санал тавьсан ч бүсгүй зөвшөөрсөнгүй. Chaplin энэ цагаас хойш дахин уулзахгүй байя гэж бүсгүйд хэлжээ. 1921 онд бүсгүйг өвчний улмаас нас барсныг сонсохдоо тэрээр сэтгэлээр унаж, орчлон хорвоо эзгүйрэх шиг санагдаж, нэг хэсэгтээ ухаан балартсан хүн шиг л байсан гэдэг.

Түүний нэр хүнд сараар биш цаг минутаар өсч байлаа. Бүсгүйчүүд урьд нь тоодоггүй байсан бол одоо түүний өврийг бүлээцүүлэх сайхан хүүхнүүд шөнийн од шиг олон болжээ. Нэр хүнд нь өсөх тусам түүнийг гэх бүсгүйчүүдийн тоо улам олширсоор байсан юм. Хамт кинонд тоглож байсан, тухайн үеийнхээ шүтээн болсон Peggy Pears, Mabel Normand , Edna Purviance , Pola Negri, Marion Davies нартай гэрлэх дээрээ тулж байсан гэдэг. Таван саятан нөхрөөсөө салж байсан гоо бүсгүйгийн 6 дахь саятан нөхөр ч болох шахсан.

“Шинэхэн жимс”-нд донтсон нь

Chaplin-г сайхан хүүхнүүд чухам л тойрон хүрээлж байсан юм. Насанд хүрээгүй охид ч түүний хойноос хулгаа хугалах шахна. 1916 онд 29 нас хүрсэн  Chaplin 14-тэй Mildred Harris-т ухаан алдатлаа дурлаж, 16 нас хүрэнгүүт нь гэрлэж, хоёр  жилийн дараа салахдаа 100 мянган доллар өгч, орлогынхоо тодорхой хувийг өгч байхаар болжээ. Mildred Harris тухайн үедээ алдартай хүүхдийн киноны жүжигчин байсан юм. Chaplin салахдаа эхнэрийгээ өөр хүнтэй болсныг нь мэдсэнээс болж гэр бүлээ цуцалж байгаагаа хэлжээ. 

“The Kid” киноны хамтран тоглогч  Lita Grey-тэй учир ургуулж амжив.Энэ үед Lita Grey 16-тай, Chaplin 35-тай байжээ. Тэд гэрлэх үед бүсгүй жирэмсэн байсан бөгөөд тэд  хоёр хүүтэй болсны дараагаар  эхнэр нь нөхрийнхөө хормойн явдлыг тэвчиж чадсангүй хоёр жилийн дараа салжээ. Lita Grey салахдаа 42 хуудас өргөдөл бичиж, түүнийгээ олон нийтэд 25 центээр худалдаж, шүүх дээр таван нууц амрагийг нь нотолж, эцэст нь 825 мянган доллараар шагнуулсан нь тухайн үедээ салсан нөхөр нь эхнэртээ өгч буй хамгийн их өмч хөрөнгө болж байсан юм. Chaplin Grey-тэй байх хугацаандаа хамгийн сайн найз бүжигчин  Merna Kennedy-тэй  хүртэл учир ургуулж байсан хэрэг нь олныг жигшүүлсэн юм. Гэхдээ ард олон түүний жүжиглэлт, түүний өгдөг инээд хөөрнөөс уйдсангүй. Тэрээр кинонд хамтран тоглосон эмэгтэй болгонтой учир ургуулаад сурчихсан байлаа. Бүсгүйчүүд үүнийг нь мэддэг боловч түүний өвөрт орохоос татгалзаж чаддаггүй байсан гэдэг.

Хожим жүжигчин бүсгүй Paulin Levy-тай гэрлэхээр болтол Joan Barry гээч хүүхэн амьдралыг нь үймүүлжээ. Joan Barry-гийн гол зэвсэг нь янаг тачаангүй, юуг ч хийхээс буцахгүй зан юм. Гэхдээ түүнтэй хамт байсан хугацаа Chaplin-гийн хувьд хар дарсан зүүд байлаа. Тэр хоёрын дундаас охин төрсөн боловч эцэг тогтоох шинжилгээгээр Chaplin-гийнх биш гэдэг нь тогтоогджээ. Хожим нь тэр Chaplin-г байнга мөрдөж, цонхных нь дор эхээс төрсөн чигээрээ машин угаадаг шланкаар шүршээд зогсч байдаг байв. Энэ явдлаас хэдэн жилийн дараа Joan Barry гудамжаар хөл нүцгэн амандаа ямар нэгэн юм үглэн, хүүхдийнхээ хос гутлыг бариад алхаж явахтай нь таарчээ. Тэр сэтгэцийн өвчтэй болсон байж. Тэдний дундаас гарсан хүүхэд үнэхээр “Chaplin-гийнх мөн байсан, гэвч шүүхийг хахуульдаж өөрийнх нь хүүхэд биш гэсэн худал дүгнэлт гаргуулсан” гэх яриа хожим газар авчээ. Chaplin-гийн хуучин эхнэр энэ яриаг нотлосон гэдэг.  

Chaplin-гийн эрхтэн 32 см-ийн урттай байжээ 

54 насандаа Chaplin зохиолч найзынхаа охин 17 настай Oona O'Neill-тай гэрлэв. Сая л нэг гэр бүлийн жаргалтай учирсан Chaplin-д Oona 8 хүүхэд төрүүлж өгчээ. Бага нь эцгийнхээ 72-тойд мэндэлсэн гэдэг. Үүгээрээ хэдий хөгширсөн ч эр хүний ажилдаа гайхалтай сайн гэдгийг нотлосон гэлтэй. Ер нь түүний сексийн амьдрал этгээд сонин байжээ. Групп секс харж таашаал авдаг байсан талаар зарим ном дээр өгүүлсэн байдаг. Мөн түүнийг маш том, 32 см урт эрхтэнтэй байсан ч гэдэг. Магад түүнийг тоолж барамгүй олон амрагтай болгосон зүйл нь эд хөрөнгөнөөс гадна мунаг том эрхтнийх нь гавъяа ч байж болох. Ямартаа ч элэг хөшөөм үйлдэл, өрөвдөлтэй ядуу, намхан, ноомой эрийн дүрээрээ дэлхийн кино урлагийн түүхийн хуудаснаа мөнхөрсөн Chaplin амьдрал дээрээ тийм ч сайн эр байгаагүй бололтой. Том эрхтнийхээ шунаг хүслийг хангахын тулд олон бүсгүйн зүрхэнд шар ус хуралдуулжээ. 

Гэр бүлийн тогтворгүй байдал Chaplin-гийн сэтгэл зүй, эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байсан гэдэг. Гэвч уран бүтээл л түүнийг аварч байлаа. Бүтээлдээ үнэнч сэтгэл нь түүнийг 88 наслуулж, 80 киноны эзэн болгожээ

Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved