Нүүр » , , , , , , , , , , » Step Up 4 Revolution кино бүжгийн ертөнцөд хувьсгал хийлээ

Step Up 4 Revolution кино бүжгийн ертөнцөд хувьсгал хийлээ

Written By Unknown on Saturday, August 4, 2012 | 8:52 AM


Хөгжим, бүжиг сонирхогч залуусын хэзээнээс үзэх дуртай киноны нэг Step Up болсон гэж хэлж болно. Энэ кино анх 2006 онд "Step Up" гэсэн нэртэйгээр гарсан бөгөөд үүнээс хойш 2008 онд Step Up 2: The Streets, 2010 онд Step Up 3D гэсэн ангиуд гаргаад байгаа юм. Үзэгчдийн зүгээс хамгийн эхний ангийг сайн болсон гэж үздэг ч кино бүтээгчид шинэ анги бүртээ хөгжмийн гайхалтай хэмнэлийг өмнө нь хэн ч хийж байгаагүй бүжгийн хөдөлгөөнүүдийг оруулахыг зорьдог нь бүжиг сонирхогч залуусын сонирхлыг татсан кино хэвээр байсаар байгаа юм.

Тэгвэл уг киноны дараагийн ангийн анхны трэйлер гарсан байна. Step Up Revolution нэртэй энэхүү ангийн найруулагчаар дуучдын клип хийж алдаршсан Scott Speer хэмээх залуу ажиллаж байгаа бөгөөд харин өмнөх 2 ангийн найруулагчаар ажиллаж байсан найруулагч Jon Chu тус киноны ерөнхий продюсероор ажиллаж байгаа юм байна. Ингэхээр кино өмнөх ангиудаасаа арай өөр түвшинд хийгдэж байгаа гэсэн үг. Энэ нь ч трэйлер дээрээ илэрхий харагдаж байгаа. Шинэ анги дээр өмнөх ангийн жүжигчид дахин тоглож байгаа бөгөөд кино ирэх 7 сарын 27-нд 3D-p үзэгчдэд хүрэх юм байна. Ингээд бүжиглээд байж дээ.  



























Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved