“Кока кола”-ны үнэ 150 төгрөгөөр нэмэгджээ
Written By Unknown on Wednesday, January 30, 2013 | 6:39 PM
Дэлхийн бренд “Кока Кола” ундааг “М-Си-Эс” компани Монголын зах зээлд нийлүүлдэг. Тус ундааны үнэ саяхнаас нэмэгджээ. Тодруулбал, “Кока Кола” ундаа нийслэлийн захын дүүргүүдэд 100-150 төгрөгөөр, төвийн дэлгүүрүүдэд 50 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Энэ асуудлаар “М-Си-Эс” компанийн маркитенгийн албанаас тодруулахад “Цаанаасаа нэм гэсэн. Бид мэдэхгүй байна” гэсэн хариу өгөв.
Өнөөдөр дэлгүүрүүдэд “Кока Кола”-ны ханш дунджаар 800-1950 төгрөг байгаа бол “Пепси” ундаа 800-1400 төгрөгийн хооронд хэмжээнээсээ хамаарч хэлбэлзэж байна. Сонирхуулахад, “Кока кола” нь дэлхийн 200 оронд худалдаалагддаг ажээ.
Labels:
Дэлхий дахинд,
Эдийн засаг
0 comments:
Сэтгэгдэл бичих