Өнөөдөр тахиа өдөр
Written By Unknown on Wednesday, January 30, 2013 | 6:32 PM
Аргын тооллын нэгдүгээр сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын 19. Нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08.12 цагт мандаж 17.37 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
0 comments:
Сэтгэгдэл бичих