Франц Монгол уран бүтээлчдийн хамтарсан “Нүүдэлчний ухаан” үзэсгэлэн өчигдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ.Үзэсгэлэнгийн нээлтэнд Франц улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ив Дэлунэй хүрэлцэн ирсэн байна. Тус уран зургийн үзэсгэлэн нь Монголын уран зургийн галерейд ирэх сарын 03-ыг хүртэл үргэлжлэнэ.
Энэхүү “ Нүүдэлчний ухаан” урлагийн төсөлд нийт 12 монгол, 8 франц уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд тэд олон жил өвлөгдөж ирсэн уламжлал ба өнөөгийн хотжилт, даяаршлал, орчин үеийн шилжилтийг уран бүтээлч хүний нүдээр илэрхийлэхийг зорьжээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих