Адам Лавийний тухай чиний мэдэхгүй 20 зүйл
Written By Unknown on Sunday, February 3, 2013 | 7:22 PM
1. Миний хамгийн дуртай уран бүтээлч бол Принс болон Стив Вондер.
2. Би жүжигчин Жейк Желинхолтой бид хамт нэг сургуульд сурдаг байсан. Гэхдээ бид биенээ цэцэрлэгээсээ хойш мэддэг байлаа.
3. Би 7 жил йогоор хичээллэж байгаа.
4. Би бүхнээс илүү ээждээ хайртай.
5. Зөгий, аварга загас хоёроос хамгийн их айдаг.
6. Би зөвхөн мотоцикл унахыг л жинхэнэ адал явдал гэж үздэг.
7. Би коллежид огт суралцаагүй. Ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй гэсэн үг.
8. Би баранд орвол tequila л сонгодог.
9. Би хэзээ ч цай уудаггүй. Зөвхөн кофе л уудаг.
10. Би ном нэг их уншдаггүйдээ гэмшдэг. Гэхдээ огтхон ч уншдаггүй гэсэн үг биш.
11. Би дэндүү гэмээр ичимхий хүүхэд байсан.
12. Би 5 хэлээр чөлөөтэй ярьдаг болохыг хүсдэг. Гэвч би ганцхан л хэлээр ярьдаг.
13. Maroon 5 бол миний хоёр дахь хамтлаг. Өмнө нь би ахлах сургуульд хамтлагтай байлаа.
14. Надад супер баатруудын зурагтай дотуур хувцасны маш том цуглуулга байгаа.
15. Би чиний бодож байгаагаас ч олон шивээстэй.
16. Миний ээж тэр шивээсүүдийг үзэн яддаг.
17. Би өсвөр насандаа маш их батгатай байсан.
18. Миний төрсөн дүү ижил хүйстэн. Түүнийг 2 настай байхад бид энэ тухай мэдсэн. Би ижил хүйстнийг дэмждэг.
19. Миний найз бүсгүйг Бехати Принслүү гэдэг. /Тэд яг арван насны зөрүүтэй/
20. Хэрвээ би эмэгтэй байсан бол Брэд Питтийг сонгох байсан. Бүгд л түүнтэй секс хийхийг хүсдэг, үгүй гэж үү?
Labels:
Урлаг,
Чөлөөт цаг
0 comments:
Сэтгэгдэл бичих