Нүүр » » Ертөнц цомог загварын ертөнцийн шилдгүүдийн сонорт хүрнэ

Ертөнц цомог загварын ертөнцийн шилдгүүдийн сонорт хүрнэ

Written By Unknown on Sunday, March 10, 2013 | 7:55 PM


Энэ долоо хоногт эхлэх Токиогийн “Mersedes Benz Fashion week 2013”-ын тайзнаа загвар зохион бүтээгч С.Ариунаа өөрийн брэндийг танилцуулах гэж байна. Энэ салбарын түүхэнд анх удаа Монгол дизайнер, Монгол брэнд ийм том хэмжээний загварын шоунд оролцож, дэлхийн топуудтай эн зэрэгцэн, эх орныхоо нэрийг сурталчилах болсонд бидний зүгээс баяртай байна. Тэр тусмаа манай хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомгоос Уулс аялгууг MMP ремикс хийж, албан ёсны хөгжимтэй Япон улсыг зорьж байгаад загвар зохион бүтээгч С.Ариунаад бүр ч талархалтай хандаж байгаа юм. Токиогийн загварын долоо хоног бол дэлхийн топ таван загварын долоо хоногуудын нэг бөгөөд загварын ертөнцийн бүхий л шилдгүүд цугладаг энэ тайзнаа "Ертөнц" цомгийн Уулс бүтээл эгшиглэж олон оддын сонорт хүрэх боллоо.  Монгол моделиуд, Монгол дизайнер, Монгол брэнд дээрээс нь Монгол аялгуу эгшиглэх Токиогийн загварын долоо хоног ирэх сарын 17-23 –ны өдрүүдэд болж өнгөрөх юм байна.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved