Нүүр » , , , » Гадаадын ажилчдын хувьд хамгийн өртөг өндөртэй 10 хот

Гадаадын ажилчдын хувьд хамгийн өртөг өндөртэй 10 хот

Written By Unknown on Wednesday, August 8, 2012 | 10:29 PM

Хүний нөөцийн зөвлөх ECA олон улсын байгууллагаас америкийн цагаачдын хувьд хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг дэлхийн өнцөг булан бүрт байрлах 400 гаруй хотуудад гадаадын ажиллагсдын доллароор худалдан авч чадах бүтээгдэхүүн, үйлчилгээний дүнгээр тодруулсан байна.


 1. Tokyo, Japan
Кино үзвэр 24$, дундаж таксиний үнэ 8$ -оор токио нь дэлхий дээрх хамгийн өндөр өртөгтэй хот болсон байна.
Дэлхийн санхүүгийн төв болохын хувьд токиод хөрөнгө оруулалтын банк, даатгалын компаниудын удирдах газар байрладаг ба токио нь дэлхий дээрх хамгийн ногоон хотуудын нэг бөгөөд 8 сая гаруй хүн амтайгаас үл хамааран карбон диоксидын хэмжээгээр Ази-Номхон далайн орнуудад хамгийн бага байдаг.
Токио нь нийтийн тээврийн хамгийн өргөн, цогц сүлжээг бий болгож чадсанаараа нэр хүндийг олжээ.




2. Oslo, Norway
Норвегийн Осло  хот нь цагаачдын хувьд 6 жил дараалан хамгийн өндөр өртөгтэй 2 дахь том хотоор тодроод байна. Өнгөрсөн жилүүд дэх норвегийн мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханшны ачаар санхүүгийн хямралын үеэр Норвегийн эдийн засаг уян хатан байж чаджээ. 
Норвегийн худалдааны сүлжээ нь дэлхийн хамгийн том усан онгоц тээвэрлэлтийн болон эрэг орчмын даатгалын компаниудын төв юм.
Тус хот нь дэлхийн хамгийн том байгаль орчинд ээлтэй нийтийн тээвэр болох метроны сүлжээний зохион байгуулалттай аж. Ийм гайхалтай тээврийн хэрэгсэлтэй болсны хариуд нийтийн тээврээр зорчих нэг талын үнэ5.60$ төлөхөд хүрчээ.  



3. Nagoya, Japan
Нагоя хотыг японы хамгийн хөдөлгөөнтэй хот гэдгээр нь бид мэднэ. Токиогоос баруун зүгт 265 гаруй км-т байрладаг. Энд японы ихэнх үйлдвэрүүдийн удирдах газар /Тоyoto, Хондабайх агаад энд л бүх улсын машины болон онгоцны сэлбэгийн үйлдвэрлэлийн томоохон хэсгийг үйлдвэрлэдэг байна.
Азаар улсын энэ хэсэг хүчтэй газар хөдлөлт болон цунамигийн бүсээс хол байдаг ажээ.



4. Stavanger, Norway
1960 оны үед умард тэнгист газрын тосны суваг илрүүлсэн нь Норвегийн Ставангер хотыг газрын тос боловсруулалтын төв болгожээ. 50 гаруй компани тус хотод албан газраа байгуулан ажиллаж байгаа бөгөөд газрын тос, хийн түлшний үйлдвэрлэлд ажиллахаар ирж буй мянга мянган цагаачдын орон гэр нь болсон байна.
Саяхны эдийн засгийн хямралаар норвегийн засгийн газар, газрын тосны баялгаа ашиглан эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх бодлого боловсруулжээ. Мөн Норвегийн улсын сургуулиуд төлбөргүй хэрнээ чанартай боловсрол олгодогыг нь дэлхий андахгүй.
Хүнсний болон нийтийн тээврийн зардал өндөртэйгөөрөө Ставенгер хот жагсаалтын 4-рт орж байна. Хүнсний дундаж үнэ европын бусад орнуудтай харьцуулахад ойролцоогоор бараг  50%  илүү ажээ. Мах, элсэн чихэр, үр тариа зэрэг нь хамгийн үнэтэй бүтээгдэхүүндээ ордог юм байна.




5. Yokohama, Japan
Японы 2 дахь том хот Ёкохама нь Токио орчим дахь худалдааны томоохон төв юм.
Тус боомт хот нь эдийн засгийн суурь сайтай бөгөөд ялангуяа сэлбэгийн, биотехнологийн болон хөлөг онгоцны үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж чаджээ. Машин үйлдвэрлэгч Ниссан, Фужитсу зэрэг томоохон корпорациуд удирдах газраа энд барьжээ.
Мөн Ёкохама нь уран бүтээлчдийн өлгий нутаг болоод байгаа аж. Жилийн 4-н улиралд дэлхийн өнцөг булан бүрээс үзэсгэлэн үзэхээр ирэх уран бүтээлчдийн цуваа тасардаггүй гэнэ.




6. Zurich, Switzerland
Цьюрих нь татварын хувь хэмжээ бага боловч цагаачдын хувьд 5 дахь өртөг өндөртэй хотоор шалгараад байна. Өнгөрсөн жил Швейцарын мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах дүн  өссөн нь голлох шалтгаан болжээ.
Кредит Суйсс, Жулиүс Байер болон ЮҮ-БИ-ЭС зэрэг санхүүгийн томоохон байгууллагууд тус улсын бизнес төвд байрладаг. Европын санхүүгийн төв Цьюрих нь Lindt&Sprungli гэх мэт цагны болон шоколадны үйлдвэрлэлээрээ нэр хүндтэй ажээ.



7. Luanda, Angola
Анголын нийслэл хот Луандад эрчим хүчний баялаг нөөцөөс нь хүртэхээр ирсэн үндэстэн дамнасан компаниудын цуваа тасрахгүй. Тус хот нь кофе, эрдэнэс, элсэн чихэр, төмөр, давс зэргээ экспортод гаргадаг байна.
Гэвч 30 гаруй жил үргэлжилсэн иргэний дайн хотын дэд бүтцийг доройтуулан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хөөргөджээ. Үсээ засуулах, фитнест явах, түргэн хоолонд орох нь хүртэл хямд байна гэж байхгүй. Бүтэн жилийн фитнест явах эрхийн үнэмлэх 2500$, үс засуулах 150$ байдаг гэнэ.



8. Geneva, Switzerland
Швейцарын францаар ярьдаг хэсэг, Женев нуурын дагуу байрладаг Женев хот нь дэлхийн улс орон засгийн газар хоорондын харилцааны төв юм. Нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд, дэлхийн худалдааны төв, улаан загалмайн нийгэмлэг, дэлхийн эдийн засгийн форумын удирдах газрууд энд байрладаг. Тус хот нь цэцэрлэгт хүрээлэнгүүдээр элбэг. Энэ нь Америкаас цагаачлан ирэгсдийн хувьд таатай нөхцлийг бүрдүүлдэг аж. Мөн Женев хотод Нью-Йорк хотод байдгаас ч  олон  зоогийн газартай гэнэ. 




9. Kobe, Japan
Японы хамгийн завгүй боомтуудын нэг Кобийг дэлхийд танигдсан Кобе шар айргаар нь бид мэднэ.
Өндөр өртөгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, дээр нь долларын иентэй харьцах ханшны зөрүү нэмэгдээд энэ хот нь гадаадын ажилчдын хувьд өртөг өндөртэйд тооцогддог.




10. Bern, Switzerland
Улсын нийслэл Берн хот нь Шведийн голлох компаниуд болох Ролекс, Тоблероне, Свисском, Сватч, мөн америкийн И-Бэй, Сиско, Инграм Микро зэрэг томоохон компаниуд байрладаг гэнэ. 
Берн хот нь татварын түвшин бага, ардчилсан хөдөлмөрийн хуультай зэргээрээ алдартай.  Эдгээрээс гадна тус хот нь соёлын өвөө хадгалж үлдэхээр шийджээ. Хуучин Берн хотыг ЮНЕСКО-гоос Европын дундаж хотын жишиг хэмээн дэлхийн өвд бүртгэсэн байна. Тус хот нь түүхийн дурсгалт газруудаар баялаг бөгөөд 1903-1905 оны хооронд Алберт Эйнштэн энд амьдарч таталцлын онолоо хөгжүүлж байжээ.



Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved