Америкийн Forbes сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн рейтингийн жагсаалтыг нийтэлдэг билээ. Тэгвэл хамгийн сүүлд явагдсан энэхүү шалгаруулалтаар тэргүүн байранд Германы канцлер Ангела Меркель дахин гарч иржээ. Тэрээр өнгөрсөн жил АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамад байраа алдаж байсан юм. Жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон орсон бол, түүний удаах байрыг Бразилийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч Дилма Русеф эзэлсэн байна. Дөрөв, тав дугаар байранд Pepsi компанийн тэргүүн Индра Нуй, Facebook-ийн захирал Шерил Сандберг нар байна. Forbes-ийн рейтингэд орсон хамгийн залуу эмэгтэй бол 25 настай дуучин Леди Гага байлаа.
Германы канцлер Ангела Меркель
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон
Бразилийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Дилма Русеф
Pepsi Компанийн гүйцэтгэх захирал Индра Нуй
Фейсбүкийн захирал Шерил Сандберг
Bill & Melinda сангийн тэргүүн Мелинда Гейтс
Энэтхэгийн Үндэсний Конгресс Нам, ерөнхийлөгч Сониа Ганди
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама
Олон Улсын Валютын сангийн тэргүүн Кристин Лагарде
Крафт Фүдсийн захирал Ирень Розенфильд
0 comments:
Сэтгэгдэл бичих