1. Бааранд спортын тэмцээн үзэх. Эрчүүд бидэнд өөрийгөө “Riverpool”-ийн фанат гэж итгүүлэх амархан л даа. Гэхдээ бүтэн 3 цагийн турш хайртыгаа зөвхөн Кармела Энтонид анхаарлаа хандуулж байх хооронд хажууд нь тоглолт үзэж сууна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ л бүсгүйчүүд түүний төлөө бол хийж л орхидог. Харин ч заримдаа бүсгүйчүүдэд бөмбөг хөөж байгаа хүмүүсийг, эсвэл бие биенийхээ зодог шуудагнаас бариад “ноцолдож” байгаа эрчүүдийг харах хөгжилтэй байдаггүй гэж үү? (Хэрэв бүсгүй та спортод дуртай бол энэ таны хувьд огтхон ч золиос биш юм)
2. Найзуудтайгаа сөргөлдөх. Бүсгүйчүүд бүгд л өөрийн эрхгүй найз охидуудын дундах бичигдээгүй хуулийг мөрдчихсөн байдаг. Гэтэл шинэхэн дурлал гарч ирэхийн цагт, “Охидын үдэш”-ийг алгасахаас авахуулаад олон дүрмийг зөрчих хэрэг гардаг.
3. Нүүх талаар бодох. “Би хэзээ ч эрэгтэй хүний төлөө УБ хотоос гарч амьдрах талаар бодож байгаагүй. Гэтэл би маргааш Эрдэнэт явах гэж байна. Түүнийхээ гэртэй ойрхон байхын тулд л тэр.” ~ 24 настай Г.
4. Aнал сексийг туршиж үзэх. Энэ талаар тайлбар хийх нь илүүц биз.
5. Бас өөр олон шинэ зүйлийг туршиж үзэх, заримд нь автах. Урьд нь рок хөгжмийг утгагүй зүйл гэж боддог байсан бүсгүйг найз залуудаа уусаад “Nirvana”-гийн цомог авчихсан явж байхыг харж байлаа. Бүр бурхан байдаг гэдэгт итгэдэггүй байсан эмэгтэй залбирал үйлдэж байхыг хүртэл гээч...Гэхдээ энэ тийм муу зүйл гэж үү? Хайр бүсгүйчүүдийг огт мэддэггүй байсан шинэ ертөнцөд аваачдагийн л нэг илрэл гэж ойлговол илүү хялбар байх.
6. Картныхаа бүх мөнгийг дуусгах. “Гэхдээ тэр үнэхээр дур булаам ш дээ”,“Тэр ч гэсэн миний төлөө ингэх л байсан”, “Энэ чинь 2011 он, эмэгтэй нь оройн хоолонд дааж болно” гээд л зөвтгөх шалтаг юу эс мундах билээ?
7. Гүн ухааны номыг шимтэн унших. Эсвэл үндсэн хуулийн талаар ч юм уу?
8. Өөрийнхөө нүцгэн зургийг авахыг зөвшөөрөх.
9. Өдөр бүр холын хол замыг туулах. Эрэгтэй тэр хотын нөгөө захад амьдардаг байсан ч, царайг нь харахын тулд өвлийн хүйтэн, эсвэл зуны бүгчим түгжрээн дунд гэр лүү нь очих бүсгүйчүүд тийм ч хүнд ажил биш.
10. Аав ээжийнхээ гэрт секс хийх. Заримдаа загатнасан газраа заавал маажихгүй бол болдоггүй аж.
11. Ямар ч шаардлагагүй үед өндөр өсгийт өмсөх. Зугаалгаар явах, хүнсний дэлгүүр орохдоо хүртэл өмнө нь халширдаг байсан өнөөх өсгийтөө углачихаад зогсож байсан тохиолдол бүсгүй танд бий юу? Үнэндээбүсгүйчүүд чац өндөртэй хайртыгаа өөрсдийгөө үнсэхийн тулд хэт тонгойх хэрэг бүү гараасай гэж хүссэндээ л тэр шүү дээ.
“Хайр бол хамгийн тааламжит золиос юм” гэж хаа нэгтээ сонссон санагдана. Бүхнээ зольж байхдаа хүртэл охид ийм жаргалтай байдаг нь хачин шүү эрчүүд ээ
0 comments:
Сэтгэгдэл бичих