Нүүр » » Монгол хэлний алдаа шалгагч төлбөргүй ашиглах боломж

Монгол хэлний алдаа шалгагч төлбөргүй ашиглах боломж

Written By Unknown on Wednesday, August 8, 2012 | 4:08 AM

OpenOffice.org хэмээх програмыг ашиглан Word, Excel, Powerpoint зэрэг програм дээр хийсэн файлаа нээж харж,Монгол хэлний алдааг засаж, мөн ArialMon (cp1251) кодлолоос Arial(unicode) руу хөрвүүлж болох боломжуудын талаар хэрхэн суулгаж тохируулах талаар хялбар заавар танилцуулахаар шийдлээ.


Хэрхэн суулгах, тохируулах:

1. Эхлээд OpenOffice.org оффисын програмыг татаж авч суулгах хэрэгтэй. Монгол хэлээр 3.0.0 хувилбарыг татаж авч суулгаж болно. Монгол хэл дээр хэрэглэхийг хүсвэл энд дарж ороод Windows гэсний арын Татах гэсэн дээр дараад татаад аваарай.

Харин Англи хувилбар нь одоо 3.2.0 хувилбар байгаа тул мөн энд дарж ороод Download OpenOffice.org 3.2.0 гэсэн дээр дараад татаж аваад суулгаарай.
 
2. Ингээд суучихсан бол одоо энд дарж ороод Монгол хэлтэй холбоотой нэмэлтүүдээс сонгож суулгаж болох ба доор байгаа хамгийн сүүлийн хоёр нэмэлтийг суулгасан ч болно.

Эхнийх нь Монгол хэлний алдаа шалгагч суулгаж байгаа бөгөөд дараагийнх нь кодлол хөрвүүлэгч юм. Дээрх хоёрыг татаж аваад ажиллуулж суулгаад алдаагаа засаарай.
 
 
Танд амжилт хүсье!
 


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved