Эхлээд уруулаа бүтэн будсаныхаа дараа аль болох цорвойлгож, цагаан цаас эсвэл сальфеткан дээр үнсэж хээг нь гаргана. Тэгээд доорх төрлүүдээс таны уруулын хээг тодорхойлж буйг олоорой. Нэг уруул ганцхан төрөлд багтах дүрэм байхгүй. Нилээн хэдэн төрлийн шинжийг агуулсан ч байж болох юм. Нэмж хэлэхэд зөвхөн хүний уруулыг гаднаас нь хараад ийн дүгнэх боломжгүй юм. Учир нь зарим зузаан уруултай хүний хээ нь нимгэн, нимгэн уруултай хүний хээ нь зузаан мэт гарах тохиолдол бий. Түүнээс гадна өдөр өдрөөсөө шалтгаалан өөр өөр гарах явдал ч байдаг байн.
Эдгээр 8 төрлөөс гадна, уруулын дээд эсвэл доод давхарганы дотор талын, гол хэсэг нь V үсэг шиг, ухаж авсан хэлбэртэй байвал тэр хүн нилээд романтик сэтгэлгээтэй болохыг илтгэнэ. Харин гадна болон дотор талынх нь хүрээ долгионтой, жигд бус, овон товон бүхий байвал тэр хүн уран бүтээлч болох өндөр чадвартай гэсэн үг юм.
1. Дугуй, зууван хээ. Уруулын тань хээний гадна талын периметр дугуй, эсвэл зууван хэлбэртэй байх аваас энэ нь тэр хүний хир уужуу болохыг харуулна. Юмыг яаруу сандруу хийх дургүй, бүх зүйлд зөөлөн ханддаг ба ерөнхийдөө урсгалаараа амьдардаг. Зөрчилдөөн, маргаан, хэрүүл тэмцэлд дургүй. Бүх хүнийг аз жаргалтай инээмсэглэж яваасай л гэж хүсдэг.
2. Алмазан хээ. Алмазан чулуу шиг өнцөгтэй, ромбо хэлбэрийн дүрстэй хээ гарсан бол тэр хүн олны дунд яг л алмаз адил гялалздагийн шинж. Тэд хүний сайн найз байж чаддаг. Их дайчин, амжилтанд төвөггүйхэн хүрдэг, аливаад чадварлаг. Ажил дээрээ ч, гэртээ ч тэд хийж байгаа зүйлийнхээ төлөө өндөр нэр төрийг бусдаас хүлээдэг. Тэд бусдад урам зориг өгч, түлхэц болохдоо сайн.
3. Дээд уруул нь нимгэн бол. Жаахан голомтой, юмыг өөлж гоочлох дуртай хүмүүсийн дээд уруулын хээ нимгэн байх магадлал өндөр. Тэд нарйин ширийн зүйлд их анхаарал зарцуулдаг, бүх юмыг зохион байгуулалттайгаар хийдэг. Шинэлэг, илүү дээр санаа бодож олохдоо гарамгай. Нэгэн хэв загвараас гадуур сэтгэх хандлагатай.
4. Доод уруул нь нимгэн бол. Тоо баримттай холбоотой ажил, статистик шинжилгээ хийхдээ сайн. Ямарвааг ажиглаж, тэндээс дүн гаргалгаа хийж чаддаг эдгээр хүмүүс математикийнхаа ухаанд сайн байх нь олонтаа. Бүх зйлээс хариуг нь олж гаргаж чаддаг.
5. Дээд уруул нь зузаан, дүүрэн. Тэр маш сайн сонсогч. Хүмүүс өөрсөддөө тохиолдсон зовлон жаргалын тухай тэдэнд ний нуугүй ярьж, зөвлөгөө аван, мөрийг нь түших дуртай. Тэд өөрсдөө ч сайн сэтгэлзүйчид юм. Асуудлаас гарах арга замыг бусдад эвтэйхэн аргаар сайн ойлгуулж чаддаг.
6. Доод уруул нь дүүрэн, зузаан бол. Нялх хүүхэд болон гэрийн тэжээмэл амьтад тэдэнд маш сайн ханддаг. Гудамжаар явж байхад нь танихгүй хүүхдүүд түүн дээр гүйж очих, эсвэл хөршийнх нь нохой ирж эрхлэх нь тэдний хувьд жирийн үзэгдэл. Зохиолч, уран илтгэгч, энтертайнмент чиглэлийн ажилтан байх магадлал өндөр.
7. Нягтаршил өндөртэй хээ гарвал. Ийм уруулын хээ нь эзнээ эрч хүчээр жинхэнэ халгиж цалгиж байгааг илтгэнэ. Хөгжилтэй, цовоо сэргэлэн, үргэлж инээж явдаг. Үүнийг нь ч эргэн тойрныхон нь мэддэг. Ямар нэг зүйлийг хийхээр нэг л зориг шулуудсан бол, яаж ч зогсоох гээд нэмэргүй. Удирдагчийн шинж чанар нь давамгайлсан, бусдыг ухуулан сэнхрүүлэхдээ чадварлаг. Ямар нэг хувийн бизнес эрхлэх, эсвэл ажиллаж буй салбарынхаа тэргүүлэгч нь болж чадна.
8. Нягтаршил муутай, сийрэг хээ гарвал. Ийм сийрэг, тод биш хээтэй уруул нь эзнээ маш их ядарч байгааг илтгэнэ. Тэдэнд чимээгүй, тайван амралт хэрэгтэй байна. Хэн нэгэн өөр хүмүүсийн хүсэл сонирхолд биш, зөвхөн өөртөө зарцуулах цаг зав тэдэнд дутагдаж байгаа нь илт байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих